card

Хөрөнгө оруулалтын боломж

Та мөнгөн хөрөнгөө эрсдэл багатай итгэлцлийн үйлчилгээнд байршуулснаар тогтмол өгөөж хүртэх боломжтой.
 
Хөрөнгө оруулалтын боломж
ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

“Итгэлцлийн үйлчилгээ" гэдэг нь итгэл хүлээлгэгчийн актив буюу бэлэн мөнгө, зээл, бусад активыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс  нэр бүхий активыг түр хугацаанд хянах,  ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа юм.

Энгийнээр хэлбэл, Нэткапитал санхүүгийн группийн зүгээс тантай итгэлцлээр хадгалуулах хөрөнгийн хэмжээ, хугацаа, өгөөжийн түвшинг тохиролцон гэрээ байгуулж, гэрээний хугацаа дуусахад таны мөнгөн хөрөнгийг тохиролцсон хэмжээний өгөөжийн хамт буцаан олгох үйл ажиллагааг итгэлцлийн үйлчилгээ гэж ойлгож болно.

2019 оны 2-р улирлын байдлаар нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 31 нь итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ үйлчилгээний хүрээнд 84.1 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн байна.


ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Та манай дурын салбар дээр өөрийн бичиг баримттай (иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт) хүрэлцэн ирж, итгэлцлийн үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, гэрээ байгуулан хөрөнгөө байршуулснаар итгэлцлийн үйлчилгээг авах боломжтой.

СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ