Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Бидний тухай » Байгууллагын танилцуулга
Share |
 
 
 
Бидний тухай
 
Эрхэм зорилго
Байгууллагын танилцуулга
Төлөөлөн удирдах зөвлөл
Гүйцэтгэх удирдлага
Санхүүгийн үзүүлэлт
Шагнал & Үнэлгээ
Ёс зүйн дүрэм
Харилцах хаяг
 
 
 
 
Байгууллагын танилцуулга

 НЭТКАПИТАЛ САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ

Таны санхүүгийн түнш.

Компаний засаглалын үзэл баримтлал

Бид нийтэд ил тод санхүүгийн байгууллага байна.

Бид харилцагчид, хувь нийлүүлэгчид, удирдлага, хамтран ажиллагсадынхаа ашиг сонирхолд нийцсэн ил тод, тогтвортой санхүүгийн байгууллага байхын тулд зохистой удирдлага, хяналт, үйл ажиллагааны бүтэцийг бий болгож ажиллах үүрэг хүлээнэ.

Байгууллагын түүх

Нэткапитал санхүүгийн корпораци нь 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хоер хувь нийлүүлэгчтэйгээр 100 хувь хувийн өмчид тулгуурласан 420,000,000 /Дөрвөн зуун хорин сая/ төгрөгийн дүрмийн сантайгаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зорилготойгоор үүсгэн байгуулагджээ. Нэткапитал нь Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 256 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжаа, хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн 1/134 дугаар гэрчилгээг авсан.

2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг “Тэнгис” кино театрын баруун талд байрлах Зостын шовгор ХХК-ны 1 өрөөг түрээслэн тохижуулж үйл ажиллагаагаа эхэлсэн.

2009 он нь дэлхий нийтийн санхүү эдийн засгийн хямралын жил байсан ч иргэдэд бичил зээлийг түлхүү олгож, захиалгат валют арилжаа хийж эхэлсэн нь цаашдын амжилтын эх үндсийг тавьж чадсан билээ.

Байгуулагдсан эхний сараасаа манай компани нь ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд зээлийн үйлчилгээнээс гадна гадаад валютын арилжаанаас ихээхэн хувийн ашиг олж ажилласан.

Хувь нийлүүлэгчийн тоо 3 болж компаний дүрмийн санг 2009 оны 3 дугаар сард 820.0 сая төгрөг болгосон нь компаний харилцагчдын тоог нэмэгдүүлэх улмаар зээлийн багцыг нэмэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжийг бий болгосон.

Эх үүсвэр нэмэгдсэнтэй холбогдуулан зээлийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалтыг идэвхижүүлэхийн тулд зар сурталчилгааны хөдөлгөөнт реклам, лавлах утас, и-мэйл маркетинг, сонин, брошур, FM радио, телевиз зэрэг сурталчилгааны сувгуудыг ашигласан.

Бичил зээлийн үйлчилгээг орон нутагт салбар нээх замаар харилцагчдад ойртуулах үүднээс анхны салбараа Дорноговь аймагт нээсэн.

2009 он бидний хувьд сорилтын жил байсан боловч бүтээлч ажиллагаа маань амжилтыг авчирсан юм.  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол Улсын Засгийн Газраас жил бүр шалгаруулдаг эдийн засгийн салбаруудын ТОП-100 компани, ТОП-10 банк бус санхүүгийн байгууллагын, ТОП-5 банк болон шилдэг аж ахуйн нэгжид өрсөлдөгч ТОП-50 компанийг тус тус шалгаруулдаг. Нэткапитал санхүүгийн корпораци нь 2009, 2010 оны ТОП-10 ББСБ-ын нэгээр шалгарсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос Итгэлцлийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авахад шаардагдах дүрмийн сангийн доод хэмжээг бүрдүүлэн холбогдох журмын дагуу зохих шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласнаар 2010 оны 5 дугаар сард Итгэлцлийн үйлчилгээний нэмэлт тусгай зөвшөөрлийг авсан.

Үйл ажиллагаагаа иж бүрэн автоматжуулж, ажилчдынхаа ажлын ачааллыг бууруулах, ажлын уялдаа холбоо, хяналтыг сайжруулах үүднээс санхүүгийн бизнесийн удирдлагын өргөн боломжийг агуулсан Грэйпсити Монгол ХХК-ны “Ачидбанкир” системийг нэвтрүүлсэн.

Үйлчлүүлэгчиддээ тав тухтай орчинд шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэх үүднээс оффисын өрөөнүүдээ өргөжүүлж ажиллагсдын тоогоо нэмэгдүүлсэн.

Компанийн дүрмийн санг 2010 оны 1 дүгээр улиралд 294.0 сая төгрөг, 2011 оны 1 дүгээр улиралд 335.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлж 1.449 тэрбум төгрөгт хүргэсэн. Ингэснээр үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх эх үүсвэр нэмэгдэхээс гадна төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ зэрэгт сайнаар нөлөөлсөн.

Итгэлцлээр болон банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлээр бусдаас татсан хөрөнгийг 1.026 тэрбум төгрөгт хүргэв. Ингэснээр харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг цаг алдалгүй хангахад дөхөм болсон. 

>>Жилийн тайлан татаж авах (2009-2011)