Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Бүтээгдэхүүн & үйлчилгээ » Санхүүгийн зөвлөгөө
Share |
 
 
 
Бүтээгдэхүүн & үйлчилгээ
 
Хэрэглээний зээл
Бизнесийн зээл
Лизинг
Хуримтлал
Валют арилжаа
Санхүүгийн зөвлөгөө
 
 
 
 
Санхүүгийн зөвлөгөө

Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хувьд алдагдсан боломжийн өртөгийг хамгийн бага байлгах, оновчтой шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллийг бодитой эх үүсвэрээс цаг алдалгүй шуурхай авах хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр бид хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авсан.

Арилжааны банкуудын санал болгож буй зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүү шимтгэл, нөхцөлийн талаарх өөрсдийн харьцуулсан судалгаанд үндэслэн харилцагчийн хэрэгцээ, шаардлага, санхүүгийн боломжинд тохирсон урт хугацааны, бага хүүтэй зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох, цаашид төслийн зээлэнд хамрагдахад үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Хуримтлал хэрхэн үүсгэх, мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй өндөр өгөөжтэй хадгалах, банк бус санхүүгийн байгууллагын итгэлцлийн үйлчилгээний ач холбогдолыг иргэдэд сурталчлан таниулах, харилцагчдийн санхүүгийн боловсролыг нь дээшлүүлэх үүднээс хувь хүний санхүүгийн талаар сургалтыг тогтмол явуулдаг.

Санхүүгийн зөвлөгөө авч байгаа хэрэглэгчид нь ихэвчлэн шинэ бизнес эхлэх, одоогийн бизнесээ өргөжүүлэх, хуримтлал үүсгэх, төслийн зээлэнд хамрагдах, хөрөнгийн биржээс хувьцаа авах зэрэг орлого бий болгоход чиглэсэн байдаг.

Иргэдэд эх ороны хишгийг тараах төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэн бүрт хөрөнгийн биржид данс нээх ажлыг дэмжин Нэткапитал Трэйдер брокер, дилерийн компанийг байгуулан иргэдэд хөрөнгийн биржид данс нээх үйлчилгээ үзүүлж байна.