Хайлт
(+976) 7500-6666
info@netcapital.mn

09:00-18:00

даваа - баасан
Салбар
Бидний тухай
Байгууллагын танилцуулга

2008

Нэткапитал финанс корпораци нь 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хоёр хувь нийлүүлэгчтэйгээр 100 хувь хувийн өмчид тулгуурласан, 420,000,000 /Дөрвөн зуун хорин сая/ төгрөгийн дүрмийн сантайгаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зорилготойгоор үүсгэн байгуулагджээ. Нэткапитал финанс корпораци нь Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 256 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжаа, хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн 1/134 дугаар гэрчилгээг авсан.

2009

2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Чингэлтэй дүүрэг “Тэнгис” кино театрын баруун талд байрлах Зостын шовгор ХХК-ны 1 өрөөг түрээслэн тохижуулж үйл ажиллагаагаа эхэлсэн.

2009 он нь дэлхий нийтийн санхүү эдийн засгийн хямралын жил байсан ч иргэдэд бичил зээлийг түлхүү олгож, захиалгат валют арилжаа хийж эхэлсэн нь цаашдын амжилтын эх үндсийг тавьж чадсан билээ.

2009 оны 2-р улиралд хувь нийлүүлэгч Д.Сүндийгийн санаачлагаар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн “машинаа унаад зээлээ ав” нэртэй зээлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргасан. Энэ бүтээгдэхүүн нь одоог хүртэл Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн гол бүтээгдэхүүн болжээ.

2009 он анхны ажилтан Д.Сүндий, Н.Ундрах, Б.Нарангэрэл, Ж.Гунгаа, Д.Одончимэг нар одоог хүртэл ажиллаж байна.

2010

2010 он Санхүүгийн зохицуулах хорооноос Итгэлцлийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авахад шаардагдах дүрмийн сангийн доод хэмжээг бүрдүүлэн холбогдох журмын дагуу зохих шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласнаар 2010 оны 5 дугаар сард Итгэлцлийн үйлчилгээний нэмэлт тусгай зөвшөөрлийг авав.

Үйл ажиллагаагаа иж бүрэн автоматжуулж, ажиллагсадынхаа ажлын ачааллыг бууруулах, ажлын уялдаа холбоо, хяналтыг сайжруулах, харилцагчид шуурхай үйлчлэх үүднээс санхүүгийн бизнесийн удирдлагын өргөн боломжийг агуулсан Грэйпсити Монгол ХХК-ны “Ачидбанкир” системийг нэвтрүүлсэн.

Үйлчлүүлэгчиддээ тав тухтай орчинд шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэх үүднээс оффисын өрөөнүүдээ өргөжүүлж ажиллагсдын тоогоо нэмэгдүүлсэн.

Компанийн дүрмийн санг 2010 оны 1 дүгээр улиралд 294.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэв.

Итгэлцлээр болон банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлээр бусдаас татсан хөрөнгийг 1.026 тэрбум төгрөгт хүргэв. Ингэснээр харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг цаг алдалгүй хангахад дөхөм болсон.

2011

2011 оны 1 дүгээр улиралд компанийн дүрмийн санг 335.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлж 1.449 тэрбум төгрөгт хүргэсэн. Ингэснээр үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх эх үүсвэр нэмэгдэхээс гадна төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ зэрэгт сайнаар нөлөөлсөн.

2011 онд харилцагчийн болон ажиллагсадын тоо нэмэгдсэнээр бид ажлын байраа томруулж, Чингэлтэй дүүрэг, Ийст Гарден ХХК-д 5 өрөө ажлын байр түрээслэн тохижуулж үйлчилгээгээ өргөжүүсэн.

2011 онд Грэйпсити Монгол ХХК-ын ГрэйпБанк банкны бүртгэлийн системийг Монголын банк бус санхүүгийн байгууллагуудаас анх удаа нэвтрүүлж ашигласан.

2012

2012 оны 9 сард Дархан салбар

2013

2013 оны 1 сард Эрдэнэт

2013 оны 6 сард Баянгол

2013 оны 10 сард Баянзүрх

2013 оны 11 сард Чингэлтэй салбар тус тус нээгдэж харилцагч нартаа ойртож шуурхай үйлчлэх боломжтой болов.

2013 оноос ажилтнуудынхаа мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжиж дээшлүүлэх зорилгоор дотоод болон гадны сургалтын байгууллагын сургалтуудад хамруулж ур чадварыг нэмэгдүүлсэн жилүүд байлаа.

2014

2015

2015 онд Мостмони цахим төлбөр тооцооны системийг амжилттай нэвтрүүлж зээл олголт төлөлт болон бусад санхүүгийн гүйлгээг бүрэн автоматжуулж, харилцагч заавал банк дээр очихгүйгээр төлбөр тооцоо хийх давуу талыг бий болгосон.

2016

2017

2017 онд Нэткапитал финанс корпораци нь охин компани болох Нэткапитал мобайл ХХК-ыг шинээр байгуулж, мобайл кредит бүтээгдэхүүнийг санаачлан харилцагчидад барьцаагүй зээлийн бүтээгдэхүүнийг амжилттай хүргэж чадсан.

2017 онд мөн охин компани болох Нэткапитал Лизинг ХХК-ыг шинээр байгуулж, авто машин лизингийн зээлийн бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн.

2017 онд бид удирдлагын багаа шинэчилж шинэ залуу хүний нөөцөөр баг бүрдүүлэн ажилласаны дүнд компанийн ашиг эрс нэмэгдэн шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

2018

2018 онд НэтБонд бүтээгдэхүүнийг санаачилж гарган 10 тэрбум төгрөгийн бонд татсан.

2018 онд бид ниймгийн хариуцлагын хүрээнд ирээдүй үедээ хөрөнгө оруулалт хийж сурч хөгжихөд нь дөхөм болох үүднээс “10,000 инээмсэглэл” хөтөлбөр санаачилж 10,000 цүнхийг хичээлийн хэрэгслийн хамт санхүүгийн дэмжлэг хэрэгцээтэй зорилтот бүлэгдээ амжилттай хүргэв.

Ийнхүү бид 10 дахь жилдээ амжилттай ажиллаж, 10 жилийн ойгоо тэмдэглэхээр базааж байна.