Хайлт
(+976) 7500-6666
info@netcapital.mn

09:00-18:00

даваа - баасан
Салбар
Хөрөнгө оруулалт
Нэт бонд
Нэт бонд
HowToCreate Series | Menu | Accordion

Бонд гэж тодорхой хугацаанд тогтмол өгөөж олох боломжтой үнэт цаас юм.

Үнэт цаас гаргагчаас тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, эсвэл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр тухайн үнэт цаас эзэмшигчид эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн мөн түүнтэй адилтгах бусад үнэт цаасыг өрийн хэрэгсэл буюу бонд гэнэ.

Өөрөөр хэлбэл Та бонд авсан гэдэг нь тухайн компанид тодорхой хугацаатай мөн тогтсон хүүтэй мөнгө зээлж байна гэсэн үг.

Хэрвээ Таны авсан бондын хугацаа дуусахад Та үндсэн мөнгөө хүүгийн хамт авна, аль эсвэл ашгаа хувьцаа, эд хөрөнгө хэлбэрээр авч бас болдог.

Сүүлийн үед компаниуд IPO буюу хувьцаагаа нийтэд нээлттэй арилжиж байгаа бөгөөд хувьцаа болон бондын хөрөнгө оруулалт нь ямар ялгаатай талаар товчхон дурдвал:

Table Style
Үзүүлэлт Хувьцаа
Ангилал Энгийн хувьцаа Давуу эрхтэй хувьцаа
Статус Өмчлөгч
Хугацаа Хугацаагүй
Мөнгөн урсгал Хувьсах ногдол ашиг Тогтмол ногдол ашиг
Саналын эрх Эрхтэй Эрхгүй
Хөрөнгө хуваарилах дараалал (4) (3)
Нөхцөл Эргэн дуудагдах Хөрвөх
Бонд
Ангилал Барьцаатай Барьцаагүй
Статус Өмчлөгч
Хугацаа Дуусах хугацаатай
Мөнгөн урсгал Хүү(Купон)
Саналын эрх Эрхгүй
Хөрөнгө хуваарилах дараалал (1) (2)
Нөхцөл Эргэн дуудагдах Олон төрлийн нөхцөлтэй
Table Style
  • Хаяг байршил:
    ЧД Чингис оффис, 9 давхар

  • Утас:
    7500-6666

  • И-мэйл:
    info@netcapital.mn