Нэткапитал санхүүгийн групп нь НҮБ-ын 17 зарчмын 3 дахь эрүүл мэндийг дэмжих зарчмын хүрээнд нийгэмд чиглэсэн 2 ажлыг зохион байгууллаа.

"Нэткапитал санхүүгийн групп нь НҮБ-ын 17 зарчмын 3 дахь эрүүл мэндийг дэмжих зарчмын хүрээнд нийгэмд чиглэсэн 2 ажлыг зохион байгууллаа. Үүнд:

1. Дэлхий даяар жил бүр 100 мянган төрөлт тутамд 1,300-1,500 хүүхэд нярайн шарлалтын улмаас нас бардаг гэх эмзэглэм үзүүлэлт байдаг. Монгол улсад нярайн шарлалт нь гүйцэт төрсөн хүүхдийн дунджаар 70%-д, дутуу төрсөн хүүхдүүдийн 80%-д тохиолддог байна. Шарлалтын түвшинг оношлуулж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэхгүй хүндрүүлснээр хүүхэд ирээдүйд тархины саажилттай, хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй болох өндөр эрсдэлтэй болдог. Тодруулбал: Нярайн цусан дахь билирубины хэмжээ 342-д хүрвэл хүнд хэлбэрийн, 427-д хүрвэл маш аюултай, 510-аас хэтэрвэл цөмийн шарлалт буюу саажилт хэдийн үүссэнийг гэрчилдэг гэнэ. Шарлалтыг эмийн болон эмийн бус аргаар эмчилдэг ба дэлхий нийтэд эмийн бус аргаар нярайн шарлалтыг бууруулах хамгийн үр дүнтэй эмчилгээ нь фото аппаратад “оруулах” байдаг. 21 аймаг, 9-н дүүрэгт 36-н салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй Нэткапитал санхүүгийн групп нь Багануур дүүрэгт шинэ салбараа нээж, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нярайн шарлалтын аппарат 3, нярайн утлагын аппарат 3-г тус тус өгч нярай хүүхдүүдийн дунд нийтлэг илэрдэг шарлалт өвчнийг эмчлэхэд хувь нэмрээ орууллаа.

2. Насанд хүрэгчид жилд 2-4 удаа ханиад хүрдэг бол хүүхдүүдийн тоо үүнээс нэлээд өндөр буюу зарим шинжээчид дунджаар хоёр хүртэлх насны хүүхдүүд жилд 8-10 удаа ханиад хүрдэг гэж үздэг. Тодруулбал хүүхдүүдийн зуны улиралд ханиад хүрэх эрсдэл буурдаг ч бусад улиралд дархлаа сулрах, цэцэрлэгт 1 ангид олуулаа байх нь сар бүр ханиад томуу, халдварт өвчин тусах эрсдэлийг өсгөдөг. Үүний эсрэг анги, танхимд агаар цэвэршүүлэгч кварц гэрэл болон агаар чийгшүүлэгчийг байршуулснаар анги танхим дахь нян, вирус, бактерийг 99.9% ариутгаж, ханиад, томуу халдварт өвчнөөс сэргийлдэг байна. Тэгвэл Нэткапитал санхүүгийн групп нь Булган аймгийн 7-н цэцэрлэг тус бүрд агаар цэвэрлэгч кварц гэрэл болон агаар чийгшүүлэгчийг авч, цэцэрлэгийн удирдлага, багш нарт хүлээлгэн өглөө.