Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
Бүтээгдэхүүний менежер 2,500,000₮ - 3,000,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Бүтээгдэхүүний менежер (Product manager) нь компанийн зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд амжилттай гаргах, шинэчлэх, сайжруулах үйл явцыг хариуцна.

  • Зах зээлийн судалгаа, хараагчийн зан төлөвийг судлах, өрсөлдөгчийн бүтээгдэхүүний дүн шинжилгээ хийх зэрэг хийх ажлаар дамжуулан бүтээгдэхүүнийг хэрхэн илүү үр дүнтэй болгох талаар мэдээлэл цуглуулна.
  • Бүтээгдэхүүний шаардлага, техникийн баримт бичгүүдийг боловсруулах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний баримт бичиг, гарын авлага боловсруулах
  • Бүтээгдэхүүний замын зураг (product roadmap) боловсруулах, хэрэгжүүлэх
  • Бүтээгдэхүүний гүйцэтгэлийг хэмжих метрикс тогтоох, дүн шинжилгээ хийх
  • Хөгжүүлэлтийн баг, Маркетинг, Борлуулалт зэрэг нэгжүүдтэй нягт хамтран ажиллах
  • Зах зээлд танилцуулах стратеги боловсруулах
  • А/Б туршилт явуулах, хэрэглэгчдээс санал авах, бүтээгдэхүүнийг сайжруулах
  • Шинэ боломжуудыг судлах, санал болгох

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, санхүү, мэдээллийн технологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, удирдлагын чиглэлээр 1+ жилийн ажлын туршлагатай
  • Agile, Scrum зэрэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн аргачлалын мэдлэгтэй
  • Хэрэглэгчийн судалгаа, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвартай
  • Баг удирдан чиглүүлэх, хөндлөн бүтцэтэй багуудтай хамтран ажиллах чадвартай
  • Дүн шинжилгээ хийх, стратеги боловсруулах, шийдвэр гаргах чадвар өндөр
  • Англи болон Монгол хэлний зохих мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

  • Хангамж: Шатахуун + Утасны төлбөр + Өглөөний цай + Бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт + тав тухтай ажлын орчин
Та CV-гээ илгээгээд тухайн ажлын байранд тохирох эсэхээ шалгаарай.
CV-гээ илгээе