Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
Дижитал зээлийн эдийн засагч /Сити салбар/ 1,800,000₮ - 2,100,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Харилцагчаас ирүүлсэн зээлийн хүсэлтийг хүлээн авах, зөвлөгөө өгөх;
  • Зээлийн явцын хяналтыг хийж зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах, зээлийн эргэн төлөлтийг хариуцах;
  • Хугацаа хэтэрсэн зээлтэй цагийн төлөвлөгөө гарган ажиллах, барьцааг хураах, худалдан борлуулах;
  • Харилцагчтай ярилцлага хийх, бүтээгдэхүүний нөхцөлийг тайлбарлаж ойлгуулах, шаардлага хангасан харилцагчийн өргөдөл хүлээн авч судалгаа хийх;
  • Шинэ харилцагч татах, хуучин болон шинэ харилцагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулах, шаардлагатай нэмэлт мэдээллийг тайлбарлаж, зөвлөгөө өгч ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш
  • Мэргэжил: Банк, Санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлагаар төгссөн бол давуу тал болно.
  • Туршлага: Банк санхүү, бизнесийн байгууллагад зээл болон борлуулалтын үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Ерөнхий ур чадвар /Soft skill/:
    • Харилцааны соёлтой
    • Өөрийгөө илэрхийлэх чадвартай
    • Асуудал, маргааныг түргэн шийдэх
  • Мэргэжлийн ур чадвар /Hard skill/:
    • Зээлийн судалгаа, зээлийн бодолт, эрсдэлтэй зээл дээр ажиллах
    • Microsoft хэрэглээний програмд ажиллах

Нэмэлт мэдээлэл

  • Цалин + Хангамж /унаа+утасны төлбөр/-ийг компаниас олгоно.
  • Холбоо барих 94106336
Та CV-гээ илгээгээд тухайн ажлын байранд тохирох эсэхээ шалгаарай.
CV-гээ илгээе