Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
Цалинтай дадлага
Гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, практикийн мэдлэгийг өргөжүүлэх, банк санхүүгийн бүх төрлийн үйл ажиллагаатай танилцах, өөрийн биеэр оролцон, ирээдүйн чадварлаг банк санхүүгийн мэргэжилтэн болох хүсэл эрмэлзэлд нь туслах зорилгоор оюутан залууст дадлага хийх боломжийг олгож байна.
Дадлага хийгээд цалин ав
Уг хөтөлбөр нь оюутан залуусын ажлын гарааг зөв, системтэй бэлтгэх, ажлын бодит туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх болон байгууллагын соёлд суралцах олон боломжийг олгох зорилготой
Дадлагажья

Тавигдах шаардлага

  • Сурч хөгжих хүсэл эрмэлзлэлтэй байх
  • Ёс зүй болон харилцааны доголдолгүй байх
  • Эерэг хандлагатай байх
  • Биеэ зөв боловсон авч явдаг байх
  • Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх (Голч дүн өндөр байх нь дадлагад хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ)

Бүрдүүлэх материал

  • Их, дээд сургуулийн сурлагын дүнгийн жагсаалт
  • Сургуулиас дадлага хийлгэх тухай албан хүсэлт
  • Сургуулиас олгосон дадлагын удирдамж
  • Цээж зураг (1 хувь)

Дадлагажигчдын сэтгэгдэл
Гантулга
дадлага хийх хугацаандаа санхүүгийн салбарын бодит орчинд ажиллах үнэт туршлага хуримтлууллаа. Мэргэжлийн чадварлаг хамт олон, эерэг уур амьсгал нь надад маш их урам өгсөн
Хулан
Дадлагын явцад зөвхөн онолын мэдлэгээ бататгаад зогсохгүй, бодит төсөлүүдэд оролцсоноор ажил мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү ойлгосон
Отгонбаяр
Манай багийн ахлагч болон хамт олон надад байнга зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, шинэ санаа гаргахад урамшуулсан нь миний өсөн дэвшихэд маш их нөлөө үзүүлсэн
Төвшин
Дадлага хийснээр би санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар илүү гүнзгий ойлголттой болж, өгөгдөл боловсруулах, тайлагнах ур чадвараа сайжруулсан
Энхжин
Энд ажиллаж байхдаа би зөвхөн мэргэжлийн чадвараа бус, хувь хүний хөгжлөө ч ахиулж чадсан.
Яг одоо нээлттэй дадлагжих хөтөлбөр: 2
Зээлийн ажилтан (Их монгол салбар)
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2025.08.01-ны өдрийг дуустал
Оффис: Их Монгол салбар
Дадлагажигч
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2024.09.20-ны өдрийг дуустал
Оффис: Шангри Ла