Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
НЭТКАПИТАЛ ФИНАНС КОРПОРАЦИ МОНГОЛ УЛСЫН "ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ"-ЭЭР ШАЛГАРЧ, БАНК БУС САНХҮҮГИЙН САЛБАРТАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Монголын эдийн засагт оруулж буй бодит хувь нэмрээр нь Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-аас жил бүр тодруулдаг 24 дэх удаагийн "Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн нэгээр Нэткапитал Финанс Корпораци шалгарч, Банк бус Санхүүгийн салбартаа тэргүүллээ.

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг борлуулалтын орлого, төлсөн татварын дүн, даатгуулагчийн тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ зэрэг шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн шалгаруулдаг бөгөөд энэхүү амжилт нь компанийн санхүүгийн тогтвортой өсөлт, хариуцлагатай менежментийн илрэл юм.

Стратегийн тогтвортой өсөлт

2008 онд үүсгэн байгуулагдсан Нэткапитал Финанс Корпораци нь өдгөө Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймагт нийт 50 салбар нэгжтэй, 800 гаруй мэргэшсэн ажилтантай үндэсний хэмжээний санхүүгийн байгууллага болон өргөжөөд байна. Зөвхөн 2025 онд 108 ажлын байр шинээр бий болголоо. 

Олон улсын санхүүжилт

2025 онд Нэткапитал Финанс Корпораци олон улсын санхүүжилтийн эх үүсвэрээ амжилттай тэлж, Enabling Qapital нөлөөллийн сангаас 3.0 сая ам.доллар, Сингапурын Kilde байгууллагаас 2.4 сая ам.долларын нэмэлт санхүүжилт татан төвлөрүүллээ. Ингэснээр нийт татан төвлөрүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл 11.4 сая ам.долларт хүрсэн нь компанийн олон улсын зээлжих чадамжид итгэх итгэлийг харуулж байна. 

Хөрөнгийн зах зээлийн амжилт

"Нэткапитал Эй Би Эс ТЗК" ХХК анхны олон нийтэд нээлттэй 20% өгөөжтэй Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас (ХБҮЦ)-ыг амжилттай арилжаалж, анхдагч зах зээлийн захиалга 100%-д хүрэн 30.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.

Нийгмийн хариуцлага, ивээн тэтгэлэг

Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спортын салбарт томоохон санаачилгуудыг дэмжин ажиллав. Эрүүл мэндийн чиглэлд "Зүрх мартахгүй" төсөлтэй хамтран төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн хагалгааг дэмжих "Хайраар дүүрэн 24 зүрх" санаачилгыг хэрэгжүүллээ. Боловсролын чиглэлд "Net Future 50" тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаа зарлаж шилдэг 50 оюутныг тодрууллаа. Урлаг, спортын салбарт "Ододтой бүжиглэе" шоу, "The Voice of Mongolia" шоу болон Монголын Үндэсний Волейболын Дээд Лигийн 2025–2026 оны улирлын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж бодит дэмжлэг үзүүллээ.

Олон улсын стандарт, сайн засаглал

Бид олон улсын стандартад нийцсэн удирдлагын тогтолцоог тууштай нэвтрүүлж байна. Олон улсын санхүүгийн тайлагналын IFRS 9 стандартад амжилттай шилжсэн нь санхүүгийн ил тод байдал, сайн засаглалыг нотолсон томоохон алхам болов. Мөн харилцагчийн туршлагыг тасралтгүй сайжруулах стратегийн хүрээнд үйлчилгээний чанарын удирдлагын IDCXS 2022:02 стандартыг амжилттай дахин баталгаажуулж, олон улсын шаардлагад нийцэж буйгаа бататгав.

Эдгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг байгууллагын бүхий л үйл ажиллагаандаа үр дүнтэй хэрэгжүүлж, харилцагч төвтэй, шуурхай, найдвартай, аюулгүй санхүүгийн үйлчилгээний экосистемийг бүрдүүлсэн нь олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийг харуулж буй томоохон үзүүлэлт билээ.

NetPay финтек аппликейшнээ шинэчиллээ

2021 онд анх хэрэглээнд нэвтэрсэн NetPay аппликейшн дахин шинэчлэгдэж, харилцагчдад илүү ухаалаг, хялбар шийдлийг санал болгож байна. Шинэчлэлийн хүрээнд уламжлалт зээл шийдвэрлэх процессыг хялбарчилж, хэрэглээний болон бизнесийн зээлийг дижиталаар авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ лояалти, хуримтлал зэрэг хэрэгцээт үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.

Инновац, дижитал шилжилтэд манлайлагч

Нэткапитал Финанс Корпораци нь хиймэл оюун ухааны инновацыг стратегийн түвшинд амжилттай хэрэгжүүлж байна. 2026 онд "AI First Company" болох эрхэм зорилгын хүрээнд хиймэл оюунд суурилсан үйлчилгээ, шийдвэр гаргалтыг тэргүүн эгнээнд тавьж урагшлах болно. 

Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон үнэ цэнэтэй ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Та бүхний итгэл, дэмжлэг бол бидний урагшлах хамгийн том хүч юм. Бид цаашид ч инноваци, ил тод засаглал, тогтвортой өсөлт, нийгмийн хариуцлагыг хослуулсан Монголын санхүүгийн салбарын итгэлт түнш байсаар байх болно.


Санал болгох