Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?

УДИРДАМЖ

Нэг. Зорилго 

Энэхүү удирдамж нь “Нэткапитал ББСБ” ХХК-ийн зүгээс их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний ажил, бүтээлч үйл ажиллагаанд урам өгөх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад оршино.

Хоёр. Оролцогчдод тавигдах шаардлага

Гурав. Хугацаа

1-р шатны материал хүлээн авах хугацаа: 2025.10.16 - 2025.11.03-ыг дуустал

Тэтгэлэг олгох хугацаа: 2025.11.15

Дөрөв. Бүрдүүлэх материал

Тав. Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат

Зургаа. Сонгон шалгаруулах аргачлал

“Нэткапитал ББСБ” ХХК-ын нэрэмжит оюутны тэтгэлэг нь нийт 3 үе шаттай зохион байгуулагдана.

Давуу тал:

Холбогдох дугаар: 88279397

Харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллага болох Нэткапитал Финанс Корпораци нь 2008 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлаар салбартаа тэргүүлэгчийн байр сууриа бэхжүүлсээр ирсэн билээ. Энэхүү тууштай үйл ажиллагаа, менежментийн оновчтой бодлого, нийгмийн хариуцлагатай хандлагын үр дүнд тус компани 2024 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ.

Стратегийн тогтвортой өсөлт ба өргөжилт

Нэткапитал Финанс Корпораци нь 17 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдгөө Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймагт нийт 44 салбар нэгжтэй, 600 гаруй мэргэшсэн ажилтантай үндэсний хэмжээний санхүүгийн байгууллага болон өргөжөөд байна. Санхүүгийн хүртээмжийг бүх нийтийн түвшинд хүргэх, бүс нутгийн тэгш хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоо тууштай хэрэгжүүлсээр байна.

Шилдэг засаглал, ил тод байдлын үнэлгээ

Компанийн засаглал, үйл ажиллагааны ил тод байдлаар 2024 онд Санхүүгийн зохицуулах хорооны “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээнд 97.2%-ийн амжилт үзүүлсэн. Энэ нь Нэткапиталын Финанс Корпораци хариуцлагатай, хяналттай, шударга, ил тод удирдлагын тогтолцооны бодит илэрхийлэл юм.

Инновац, санхүүгийн шинэчлэлд манлайлагч

Нэткапитал Финанс Корпораци нь дижитал шилжилтийг стратегийн түвшинд хэрэгжүүлэн, олон улсын стандартад нийцсэн удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж байна. Тухайлбал,

Эдгээр олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд үр дүнтэйгээр хэрэгжүүлж, харилцагч төвтэй, хурдтай, найдвартай, аюулгүй санхүүгийн үйлчилгээний экосистемийг бүрдүүлсэн нь Нэткапиталын олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийг бататгаж буй томоохон үзүүлэлт билээ.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтвортой байдал

Нэткапитал Финанс Корпораци нь 17 жилийн турш тогтвортой өсөлтийг хадгалан, хөрөнгө оруулагчдаа ил тод, үнэн зөв мэдээллээр хангаж, ногдол ашиг, хүүгийн өгөөжийг цаг хугацаанд нь нэг ч өдрийн хоцрогдолгүйгээр төлж ирсэн нь бидний санхүүгийн сахилга бат, хариуцлагатай үйл ажиллагааны бодит баталгаа юм.

Энэхүү итгэлцэл, тогтвортой байдлын үр дүнд:

 Нийгмийн хариуцлага ба үндэсний бахархал

2024 онд “Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул” уриан дор Нэткапитал Финанс Корпораци нь:

ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан энэхүү амжилт нь зөвхөн компанийн төдийгүй Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын хөгжил, зах зээлийн итгэлийг илтгэх бодит үнэлгээ юм. Бид цаашид ч инноваци, ил тод засаглал, тогтвортой өсөлт, нийгмийн хариуцлагыг хослуулсан монголын санхүүгийн салбарын итгэлт түнш байсаар байх болно.

Эрхэм харилцагчид, үнэнч хамтрагчид, үнэтэй хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа жилийн 20%-ийн хүүтэйгээр олон нийтэд нээлттэй санал болгосон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа ердөө 4 хоногийн дотор бүрэн дүүрч, 2025 оны 7-р сарын 1-ний өдөр албан ёсоор хаагдлаа.

“Нэткапитал Эй Би Эс” ТЗК ХХК нь 24 сарын хугацаатай, жилийн 20%-ийн хүүтэй, улирал тутмын (3 сар тутам) хүүний төлөлттэй, автомашины фидуцийн эрхтэй зээлийн хөрөнгөөр 100% баталгаажсан ХБҮЦ-ыг олон нийтэд нээлттэй санал болгож, нийт 30.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай татан төвлөрүүллээ.

Энэхүү өндөр өгөөжтэй, эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулагч хувь хүн болон байгууллагын итгэлцэл, идэвхтэй оролцоо нь ХБҮЦ-ны анхдагч арилжаа 100%-ийн гүйцэтгэлтэй хаагдах гол нөхцөл болж, дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг, шинэ боломжийг бий болголоо.

“Нэткапитал Эй Би Эс” ТКХ ХХК нь “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан компани бөгөөд тус санхүүгийн байгууллага нь Монгол Улсад 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй, банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг юм.

2024 оны байдлаар Нэткапитал Санхүүгийн Группийн гол компани болох “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн нийт хөрөнгө ₮271 тэрбумд хүрч, Улаанбаатар хот болон Монгол орны 21 аймгийг хамарсан 44 салбар, 600 гаруй чадварлаг ажилтантай болж, 112,000 гаруй харилцагчийн итгэлийн хүлээсэн байгууллага болон өргөжин тэлсэн билээ. 

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглалын кодексийн үнэлгээгээр 97.2%-аар үнэлэгдэн засаглал сайтай санхүүгийн байгууллагын нэг болсон нь харилцагчид болон хөрөнгө оруулагчдын итгэлийг өндөр түвшинд хадгалсан, хариуцлагатай, ил тод, найдвартай байдлын баталгаа болж байна.

Тус ХБҮЦ-ны анхдагч арилжааг гаргахад дараах байгууллагууд хамтран оролцлоо:

Андеррайтераар: Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК

Хуулийн зөвлөхөөр: Эм Ди Эс энд Хаанлекс ХХН

Хөрөнгийн итгэмжлэн удирдагчаар: МИК ОССК ХХК

Зээлийн шинжилгээ гаргагчаар: Онч Аудит ХХК

Синдикат гишүүнээр: Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК

Биржээр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж

Энэхүү арилжааг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүх байгууллага, хамтран ажиллагч түншүүд болон хамт олондоо талархал илэрхийлье

Нэткапиталсанхүүгийн групп нь “Тогтвортой Санхүүжилтийн Бодлого”-ын хүрээнд үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмыг баримтлан, байгаль орчин нийгэм эдийн засагт хүртээмжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласаар байна. 2024 оны Тогтвортой хөгжлийн чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж байна.

Тогтвортой хөгжлийн тайланhttps://bit.ly/43KgySC

“Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан “Нэткапитал Эй Би Эс” ТЗК ХХК нь Монгол улсад анх удаа жилийн 20% хүүтэй, олон нийтэд нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч арилжааг албан ёсоор нээж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү 30 тэрбум төгрөгийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Ти Ди Би Секьюритис ҮЦК, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж, МИК ОССК ХХК, Онч Аудит ХХК, ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН, Синдикат - Мандал Капитал Маркетс ҮЦК болон Нэткапитал Санхүүгийн Группийн удирдлагууд оролцож, өндөр өгөөжтэй үнэт цаасыг зах зээлд нэвтрүүлж буй ач холбогдлыг онцлов.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга А.Дөлгөөн  ёслолын ажиллагааг нээж:

“Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн жилүүдэд олон шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Үүний нэг бүтээгдэхүүн бол Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас (ХБҮЦ) юм.  Монгол Улсад нийтдээ 70 ХБҮЦ гарсан байдаг. Харин арилжааны шинж чанартай, буюу үнэт цаасны биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалагддаг ХБҮЦ анх 2021 онд гарч эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл арилжаанд гарсан 18 дахь үнэт цаас нь энэхүү үнэт цаас болж байгаа бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд олон нийтэд нээлттэй гарсан ХБҮЦ-уудын дундаас хамгийн өндөр хүүтэйгээр гарч буй үнэт цаас болж байна. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, ялангуяа хувьцаа болон бондоос гадна тогтмол орлоготой, эрсдэл багатай ийм бүтээгдэхүүнийг дэмжиж байгаа нь салбарын хөгжлийн хувьд томоохон хувь нэмэр оруулж байна” хэмээн онцоллоо. 

“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга С.Жавзандулам:

“Нэткапитал Финанс Корпораци ББСБ нь 2008 оноос хойш 17 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба бид өнөөдөр Монгол улс даяар 21 аймаг, 9 дүүрэгт нийт 44 салбар, 680 гаруй ажилтантай өргөн сүлжээгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ бол зөвхөн манай компанийн хувьд төдийгүй нийт санхүүгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах чухал үйл явдал юм. Өнөөдөр анхдагч арилжаагаа нээж буй манай ХБҮЦ олон нийтэд нээлттэйгээр жилийн 20%-ийн хүүтэй гэдгээрээ онцлог буюу хамгийн өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл болж байгаад бидний хувьд баяртай байна.”

“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК  Гүйцэтгэх захирал С. Батчимэг: 

“Ти Ди Би Секьюритис” үнэт цаасны компанийн өнөөдөр хөрөнгө оруулагчдаа санал болгож буй бүтээгдэхүүний хувьд Нэткапитал Эй Би Эс компанийн гаргаж байгаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас байгаа. Энэхүү үнэт цаас маань хөрөнгийн бирж дээр нээлттэй бүртгэгдэж байгаа учраас ирсэн хүн болгон оролцож хөрөнгө оруулах боломжтой. Нөхцөлийн хувьд одоогийн байдлаар хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа хамгийн өндөр хүүтэй бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тэгэхээр хөрөнгө оруулагчид та бүхэн энэхүү үнэт цаасанд хөрөнгө оруулахыг хүсэх юм бол өөрийн харилцдаг үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой” гэв.

ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл:

Нэгжийн үнэ: ₮100,000

Хугацаа: 24 сар

Жилийн хүү: 20.0%

Хүүний төлөлт: Улирал тутам (3 сар тутам)

Үндсэн төлбөрийн төлөлт: Хагас жил тутам (6 сар тутам)

Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮30 тэрбум

Хүүний орлогын татвар: 5% 

Хөрөнгө оруулалтын найдвартай байдлын хувьд, тус санхүүгийн бүтээгдэхүүн 110%-ийн автомашины зээлийн багцаар баталгаажин, барьцаат актив нь үнэт цаасны хүү, үндсэн төлбөрийг бүрэн төлөхөд хангалттай өндөр дүнтэй байна. Мөн автомашины зээлийн барьцаа нь 100% даатгалтай.

Анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 6 сарын 26-наас 7 сарын 2-ны өдрүүдэд явагдах бөгөөд захиалга хаалтын өдрөөс өмнө 100% дүүрсэн тохиолдолд эрт хаагдах боломжтойг анхаарах хэрэгтэй. Энэхүү өндөр өгөөж, баталгаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд Ти Ди Би Секьюритис ҮЦК андеррайтераар ажиллаж байгаа ба хөрөнгө оруулагчид тус үнэт цаасыг худалдан авах захиалгыг үнэт цаасны андеррайтераар болон “Нэткапитал Эй Би Эс” ТЗК компаниудаар дамжуулан өгөх боломжтой юм. Монголын хөрөнгийн зах зээлд найдвартай, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хайж буй хэн бүхэнд “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-н гаргаж буй энэхүү ХБҮЦ нээлттэй болохыг онцолж байна.

 Монгол Улсын тэргүүлэх компаниудын удирдлагуудыг нэг дор цуглуулж, туршлага солилцох, олон улсын менежментийн шилдэг чиг хандлагыг судлах боломжийг олгодог "МЕНЕЖМЕНТИЙН ФОРУМ-2025" Нэткапитал Санхүүгийн Групп амжилттай оролцлоо.

Уг Форумын “Хиймэл оюун ухаан ба түүний хэрэглээ” хэсэгт Нэткапитал Санхүүгийн Группийн гүйцэтгэх захирал Б.Хуншагай “AI Driven Organization" сэдвээр илтгэлээр оролцсон юм.

Харин группийн ерөнхийлөгч үүсгэн байгуулагч Д.Сүндий “Хиймэл оюун ухаан ба түүний хэрэглээ хэсэгт” панелистаар оролцож, хиймэл оюун ухааны бизнесийн хөгжилд үзүүлэх нөлөө, технологийн дэвшлийн ач холбогдол, цаашдын хөгжлийн чиг хандлага зэрэг чухал асуудлуудаар санал бодлоо ярилаа.

Нэткапитал Санхүүгийн Группийн хувьд нь харилцагч төвтэй, AI-д суурилсан экосистем бий болгох зорилготой. Үүнд зөвхөн санхүүгийн үйлчилгээ биш, мөн бусад холбогдох үйлчилгээнүүдийг нэгдсэн нэг платформ дээр санал болгож, өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалтыг автоматжуулах зорилт тавьж ажиллаж буйгаа Ерөнхий захирал Д.Сүндий онцолсон юм. Энэ зорилго нь технологийн хөгжлийг зөв ашиглан хэрэглэгчдэдээ илүү хурдан, хялбар, хувийн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж буйг харуулж байна.

Тэрээр панел хэлэлцүүлгийн үеэр дараах санаануудыг хэллээ

Хиймэл оюун болон их өгөгдлийн технологи 2023 оноос бодитоор эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж эхэлсэн. Тодруулбал, бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах, үр ашгийг нэмэх, өгөгдөлд суурилсан шийдвэр зэргээр эерэг нөлөө үзүүлж байна. Судлаачдын үзэж буйгаар хиймэл оюун нь мэдээлэл боловсруулалт, автоматжуулалт, ажлын урсгалын өөрчлөлт гэсэн гурван зүйлд тулгуурлаж, байгууллагын бүтээмжид хувьсгал хийхээр байна. Улмаар 2050 он гэхэд AGI (Artificial general intelligence) болон ASI (Artificial Superintelligence) хөгжих аж. Мөн тэрээр ирээдүйд хиймэл оюуныг зохистой хэрэглэж чадах эсэх нь бизнесийн өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болно гэдгийг онцолж хэллээ.

Харин тус группийн гүйцэтгэх захирал Б.Хуншагай “AI Driven Organization"  илтгэлдээ дараах агуулгыг оролцогчдод хүргэсэн юм

1. AI нь хүний хийдэг олон ажлыг илүү хурдтай, өндөр нарийвчлалтай, сэтгэлгээний алдаагүйгээр гүйцэтгэх боломжтой. Ингэснээр хүн шийдвэр гаргах үйл явцыг дэмжиж, зарим тохиолдолд бүр бие даан шийдвэр гаргах ч боломжтой. Жишээ нь, харилцагчийн асуултад хариулах, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, хөрөнгө оруулалтын зөвлөмж гаргах гэх мэт процессуудыг илүү хурдан шуурхай болгоно.

2. Ийнхүү AI-г үр дүнтэй нэвтрүүлбэл 50%-иар зардал хэмнэх, 60%-иар орлогоо өсгөх зэргээр бүтээмж өсөхөөр байгааг судалгаанууд харуулж байна. Гэхдээ AI-г зөвхөн автоматжуулалт гэж харах нь өрөөсгөл. Энэ бол илүү ухаалаг төлөвлөлт, оновчтой шийдвэр гаргах, өртөг зардал бууруулах тухай яриа юм.

3. Гэхдээ шинэ үеийн AI-д суурилсан компаниа болоход хоёр гол нөхцөл буюу шилжилт шаардлагатай. Нэгдүгээрт, AI үр дүнтэй ажиллахад чанартай өгөгдлийг, түүнийг удирдах өгөгдлийн менежмент хэрэгтэй. Хоёрдугаарт, ажлын урсгал ба бүтцээ шинэчилж, AI Agent-уудыг тодорхой чиг үүргүүд дээр ажиллуулах хэлбэр лүү шилжих шаардлагатай.

4. Мөн AI бүхий бизнес загварыг хөгжүүлэхийн тулд хүмүүсээ сургах, дахин чадваржуулах, үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх нь зайлшгүй болж байна.

Товчхондоо, AI-д суурилсан алсын харааг хэрэгжүүлж чадвал Элон Маскийн хэлснээр “жижиг компаниуд том өрсөлдөөн үүсгэх” боломжтой болж, 500 ажилтантай ч AI-г ашиглан 50,000 ажилтантай байгууллагатай нэг түвшинд өрсөлдөх чадвартай болно. Ингэснээр компани томорсон ч шийдвэр удаан гардаг, өгөгдөл хэт төвлөрдөг зэрэг том компани дээр гардаг уламжлалт сул талууд үүсэхгүй.