Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 79 дүгээр зүйл, 81 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Нэр дэвшигч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

ХОЁР. ДАВУУ ТАЛ БОЛОХ УР ЧАДВАР, ТУРШЛАГА

Дараах ур чадвар, туршлагатай нэр дэвшигчийг давуу талтайд тооцно:

ГУРАВ. ТУЗ-ИЙН ГИШҮҮНИЙ ҮНДСЭН ҮҮРЭГ

ДӨРӨВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ТАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ МЭДЭЭЛЭЛ

Хүлээн авах хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал
Цахим шуудан: delgersaikhan.a@netgroup.mn
Хаяг: Улаанбаатар хот, Олимпийн гудамж 19, Шангри Ла офис 2201 тоот

 

ЗУРГАА. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАТ

Сонгон шалгаруулалтын үйл явц нь ил тод, шударга шалгаруулалтын зарчмаар явагдана.

Шат Хугацаа Агуулга
1 Зар нийтлэх, материал хүлээн авах 2026.05.20 – 06.15 Нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар байршуулах, өргөдөл хүлээн авах
2 Материалыг шалгах 2026.06.15 – 06.18 Материалын бүрдэл болон хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчилгүй эсэхийг шалгах
3 Богино жагсаалт гаргах 2026.06.18 – 06.19 Нэр дэвшигчийг ярилцлагад урих
4 Ярилцлага хийх 2026.06.22 – 06.24 Нэр дэвшүүлэх хороо, ТУЗ-ын дарга  ярилцлага хийх
5 Нэр дэвшүүлэх хорооноос саналыг ТУЗ-д танилцуулах 2026.06.25 – 06.29 Сонгогдсон нэр дэвшигчийг ТУЗ-д танилцуулах
6 Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах 2026.06.30 Хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэж томилох

 

Сонгон шалгаруулалтын үр дүнг компанийн www.netcapital.mn цахим хуудаст нийтэлж, сонгогдсон нэр дэвшигчид хариу мэдэгдэнэ.

“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Олон улсын санхүүгийн тайлагналын IFRS 9 стандартад амжилттай шилжлээ. Энэхүү шилжилт нь манай компанийн итгэлт харилцагч, хамтран ажилладаг найдвартай түншүүдэд санхүүгийн ил тод байдал болон сайн засаглалыг нотолж буй томоохон алхам болж байна.

IFRS 9 стандартыг нэвтрүүлснээр бид зээлийн эрсдэлийг илүү нарийн, ирээдүйд чиглэсэн арга барилаар удирдах боломжтой болж байна. Мөн тус шилжилт нь манай санхүүгийн тайлагналыг олон улсын жишигт бүрэн нийцүүлж, хөрөнгийн чанарыг илүү тодорхой, стандартлагдсан байдлаар харуулах нөхцөлийг бүрдүүллээ. 

Энэхүү ололт нь манай компанийг ирээдүйд чиглэсэн санхүүгийн бүтэцтэй байх, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах эрмэлзлийг бататгаж байна.

 

Нийгмийн сайн сайхны төлөө бодит үйл хэрэг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь "Бундан” төрийн бус байгууллагын санаачлагаар хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд дахин нэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг дэмжиж, “Хайраар дүүрэн 24 зүрх” нэртэй нийгмийн хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү санаачилга нь 24 хүүхдэд эрүүл амьдрал бэлэглэх, тэдэнд гэрэлт эрүүл ирээдүйг авчрахад чиглэж байна.

“Зүрх мартахгүй” төсөл нь 2020 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн ач холбогдол бүхий төсөл юм. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэс заслын эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой байдаг хэдий ч өндөр өртөг нь олон гэр бүлийн өмнө бодит саад болдог.

Нэткапитал санхүүгийн групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, спортын салбаруудад чиглэсэн хамтын ажиллагаа, ивээн тэтгэлгийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлтэй хоёр дахь удаагаа хамтран ажиллаж, “Хайраар дүүрэн 24 зүрх” санаачилгыг бодит ажил болгоход бэлэн болоод байна.

(дэлгэрэнгүй…)