Сүндий сангийн санаачилгаар Нэткапитал санхүүгийн группийн ивээн тэтгэлгээр хэрэгжсэн “Net Future 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын залуу үеийн хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, оюутнуудын ур чадвар, хүсэл тэмүүллийг бодит боломж болгох зорилготой бөгөөд шаардлага хангасан 300 гаруй оюутны материалыг хүлээн авснаас шилдэг 50 оюутныг шалгарууллаа.
Шилдгүүд сургалтын төлбөрийн мөнгөн дэмжлэг болон Нэткапитал санхүүгийн группэд урилгаар ажиллах, дадлага хийх боломжтойгоос гадна салбарын мэргэжилтнүүд, удирдлагуудаас сургалт, зөвлөгөө авч, мэргэжлийн өсөлт хөгжилдөө шаардлагатай үнэт туршлагаа хуримтлуулах боломж нээгдэж байна.

Эхний шатанд судалгаа шинжилгээний ажил, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй оюутнуудын дунд эсээ бичих, чөлөөт контент бүтээж илгээх гэсэн ерөнхий шаардлагуудын хүрээнд шалгаруулалтыг эхлүүлсэн.
Эцсийн шатны шалгаруулалт “Design Sprint” аргачлалаар оюутнуудад өгөгдсөн сэдвийн хүрээнд баг болж ажиллан, асуудал шийдвэрлэх арга барил, бүтээлч шийдэл гаргах, багаар ажиллах ур чадвараа харуулж, бодит бизнесийн орчны сорилтоор өөрийгөө нээж харуулах үе шат байлаа. Энэ шатанд оролцсон 80 оюутнаас хамгийн өндөр оноо авсан шилдэг 50 оюутан албан ёсоор тэтгэлэгт хамрагдах эрхтэй болсон юм.
Монгол улсын тэргүүлэх 16 их дээд сургуулийн 50 гаруй мэргэжлээр суралцаж буй оюутнууд материалаа ирүүлснээс амжилттай шалгарч тэтгэлэг хүртсэн оюутнуудын сэтгэгдлээс онцлон хүргэе.
“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ МАНЛАЙЛНА ЗОРИЛГОД БИ Ч БАС ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА”

МУИС-ИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН 3-Р ДАМЖААНЫ ОЮУТАН А.НОМИНЖИН
Эхэндээ тэнцэх эсэхдээ эргэлзэж байсан ч өөртөө итгээд материалаа илгээсэн. Шалгарсан тухай мэдээгээ аваад үнэхээр баяртай байсан. Хөтөлбөрт оролцох хугацаанд бусад сургуулиудын олон мундаг оюутнуудтай танилцаж туршлага солилцож мөн Нэткапитал санхүүгийн группийн мэргэжлийн багийнхан бидэнд ажлын байр, карьерын зөвлөгөө өгсөн нь ирээдүйгээ тодорхойлоход нөлөөтэй байлаа. Нэткапитал маань “Дижитал Шилжилтийг Манлайлна” гэсэн зорилготой гэдгийг хөтөлбөрийн үеэр мэдээд надад их ойр санагдсан. IT чиглэлээр суралцаж буй оюутан хүний хувьд цаашид энэ зорилго, хөгжлийн үйл явцад өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байгаа.
“ХИЧЭЭЛДЭЭ ИЛҮҮ ТӨВЛӨРӨХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА”

ХААИС-ИЙН БАНК САНХҮҮГИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН М. ПҮРЭВЦЭНД
Би оюутан байх хугацаандаа аав, ээждээ санхүүгийн дарамт үүрүүлэхгүй хэмээн хичээж, сургалтын төлбөрөө өөрөө олох ямар боломж байгааг судалж эхэлсэн. Гэвч цагийн ажил хийхээр хичээлдээ явж амжихгүй, хичээл цалгардах асуудал үе үе тулгарна. Тиймээс тэтгэлгүүдийн мэдээлэл судалж байгаад “Net Future 50 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлагдсаныг мэдээд өөрийгөө сорьж оролцохоор шийдсэн.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг авч, хичээлдээ илүү төвлөрөх боломж бүрдээд зогсохгүй, өөр салбарын чадварлаг оюутнуудтай холбогдон танилын хүрээгээ тэлэх үнэт боломж гарч байгаад би маш баяртай байна.
“ЗАЛУУ АЖИЛТНУУД ИХТЭЙ, НАЙРСАГ ГОЁ УУР АМЬСГАЛТАЙ САНАГДСАН”

СЭЗИС-ИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН Б.ЭРДЭНЭ-ОЧИР
Тэтгэлгийн үе шатууд бусад тэтгэлгүүдтэй харьцуулахад оюутныг уламжлал болсон дүнгийн голчоор дүгнэх биш илүү хувь хүн рүү чиглэсэн soft skill, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадварыг харгалзан үзэж үнэлсэн нь их таалагдсан. Мөн 2-р шатны шалгаруулалтад Design sprint гэх орчин үеийн аргачлалаар өгөгдсөн сэдвийн хүрээнд үр дүнтэй багаар ажиллуулан оюутнуудыг шалгаруулсан нь их сонирхолтой байсан. Нэткапитал санхүүгийн группийг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг шинэлэг, найрсаг уур амьсгалтай, залуу хамт олонтой гоё компани байна гэж бодогдсон. Оюутан залуучуудынхаа өмнөөс бидний сурч хөгжихийг дэмжин тэтгэлэг олгож байгаад баярлалаа гэж хэлье.

“NetFuture 50” тэтгэлэгт хөтөлбөрийг цаашид жил бүр уламжлал болгон хэрэгжүүлснээр Монголын залууст илүү өргөн боломжийн үүд нээгдэж байна. Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн чиглэл үл харгалзан авьяас, ур чадвар, хөгжих хүсэл тэмүүлэлтэй оюутан залуусыг дэмжихийн зэрэгцээ сургалт, дадлага болон ажлын туршлага олгох боломжуудыг төвлөрүүлэн хүргэх, нийгмийн хариуцлагатай, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх хөгжлийн орчин болох юм.
“NetFuture 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн санхүүгийн тэтгэлэг бус, залуусын сэтгэлгээ, ур чадвар, бүтээлч байдал болон ирээдүйн карьерын замналд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт бөгөөд Монголын нийгмийн салбар бүрд шинэлэг сэтгэлгээтэй, шинэ үеийн мэргэжилтнүүдийг дэмжсэн боловсролын томоохон хөрөнгө оруулалт боллоо.
Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул!
Нэткапитал Санхүүгийн Групп
Хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон Парисын олимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч “Нэткапитал санхүүгийн групп” “Парис 2024” олимпын эрх авсан Байт харвааны ҮШБ-н тамирчин, Азийн наадмын аварга, 2023 оны шилдгийн шилдэг тамирчин шилжин явах цомын эзэн, ОУХМ Баатархуягийн Отгонболдыг дэмжиж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Бид Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд мандуулахаар зорьж буй гал эрмэлзлээр дүүрэн шигшээ баг, тамирчдаа дэмжин ажиллахдаа таатай байх болно.
Алтан соёмбот төрийн далбаа минь Парисын тэнгэрт мандахын билигтэй ерөөл өргөе. Б. Отгонболддоо спортын өндөр амжилтыг хүсье
"Нэткапитал санхүүгийн групп нь НҮБ-ын 17 зарчмын 3 дахь эрүүл мэндийг дэмжих зарчмын хүрээнд нийгэмд чиглэсэн 2 ажлыг зохион байгууллаа. Үүнд:
1. Дэлхий даяар жил бүр 100 мянган төрөлт тутамд 1,300-1,500 хүүхэд нярайн шарлалтын улмаас нас бардаг гэх эмзэглэм үзүүлэлт байдаг. Монгол улсад нярайн шарлалт нь гүйцэт төрсөн хүүхдийн дунджаар 70%-д, дутуу төрсөн хүүхдүүдийн 80%-д тохиолддог байна. Шарлалтын түвшинг оношлуулж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэхгүй хүндрүүлснээр хүүхэд ирээдүйд тархины саажилттай, хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй болох өндөр эрсдэлтэй болдог. Тодруулбал: Нярайн цусан дахь билирубины хэмжээ 342-д хүрвэл хүнд хэлбэрийн, 427-д хүрвэл маш аюултай, 510-аас хэтэрвэл цөмийн шарлалт буюу саажилт хэдийн үүссэнийг гэрчилдэг гэнэ. Шарлалтыг эмийн болон эмийн бус аргаар эмчилдэг ба дэлхий нийтэд эмийн бус аргаар нярайн шарлалтыг бууруулах хамгийн үр дүнтэй эмчилгээ нь фото аппаратад “оруулах” байдаг. 21 аймаг, 9-н дүүрэгт 36-н салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй Нэткапитал санхүүгийн групп нь Багануур дүүрэгт шинэ салбараа нээж, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нярайн шарлалтын аппарат 3, нярайн утлагын аппарат 3-г тус тус өгч нярай хүүхдүүдийн дунд нийтлэг илэрдэг шарлалт өвчнийг эмчлэхэд хувь нэмрээ орууллаа.
2. Насанд хүрэгчид жилд 2-4 удаа ханиад хүрдэг бол хүүхдүүдийн тоо үүнээс нэлээд өндөр буюу зарим шинжээчид дунджаар хоёр хүртэлх насны хүүхдүүд жилд 8-10 удаа ханиад хүрдэг гэж үздэг. Тодруулбал хүүхдүүдийн зуны улиралд ханиад хүрэх эрсдэл буурдаг ч бусад улиралд дархлаа сулрах, цэцэрлэгт 1 ангид олуулаа байх нь сар бүр ханиад томуу, халдварт өвчин тусах эрсдэлийг өсгөдөг. Үүний эсрэг анги, танхимд агаар цэвэршүүлэгч кварц гэрэл болон агаар чийгшүүлэгчийг байршуулснаар анги танхим дахь нян, вирус, бактерийг 99.9% ариутгаж, ханиад, томуу халдварт өвчнөөс сэргийлдэг байна. Тэгвэл Нэткапитал санхүүгийн групп нь Булган аймгийн 7-н цэцэрлэг тус бүрд агаар цэвэрлэгч кварц гэрэл болон агаар чийгшүүлэгчийг авч, цэцэрлэгийн удирдлага, багш нарт хүлээлгэн өглөө.
Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн засаглалын кодексийг 2022 оны 03 сард шинэчлэн баталсантай холбогдуулан Нэткапитал финанс корпораци ББСБ-н хувьд шинэчилсэн кодексийн дагуу засаглалын баримт бичгүүддээ өөрчлөлт оруулж, 2022 оны 06 сарын 24-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг ASEM CLUB HOUSE-д зохион байгууллаа.
Ээлжит хурлаар группийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Хуншагай тэргүүтэй удирдлагын баг 2021 болон 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн гүйцэтгэлийг танилцуулж, компанийн цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд санал авч, хэлэлцэв. Мөн компанийн засаглалын кодексийн дагуу ТУЗ-ийн дэргэдэх Аудит, Цалин урамшуулал, Нэр дэвшүүлэх хороодын үйл ажиллагааны журам, Компанийн ёс зүйн дүрмийг танилцуулан, хэлэлцэж, хороодын бүрэлдэхүүнд санал хураалаа.
ТУЗ-ийн ээлжит хуралд ТУЗ-ийн дарга Д.Алтангэрэл, гүйцэтгэх захирал Н.Ундрах, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Хуншагай, хараат бус гишүүд болох Ц.Мөнхбат, С.Оргодол, А.Урангоо, Б.Болорчимэг, Ш.Чуданжий, Л.Оргил нар биечлэн оролцов.
Хамтын ажиллагааны хүрээнд “МСМ автомотив” албан ёсны засварын төвөөс үйлдвэрийн баталгаа бүхий оригинал сэлбэг, засварын үйлчилгээг санхүүгийн таатай нөхцөлөөр хэрэглэгчид хурдан шуурхай шийдүүлэн авах боломжтой болох юм.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудын дунд зохион байгуулагдсан Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд нийт 41 баг, 350–аад тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон ба "Нэткапитал Финанс Корпораци ББСБ" ХХК-н эрэгтэй болон эмэгтэй багууд Мөнгөн медаль хүртэж шилжин явах цомын эзнээр шалгарлаа.
Баг тамирчид болон тэмцээнийг зохион байгуулсан LendMN баярлалаа. Ирэх жил энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авлаa.

https://www.youtube.com/watch?v=0V1Iwbv-cio
Нэткапитал санхүүгийн группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны анхдугаар хурал 3 дугаар сарын 17-ы өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдлаа.
Ээлжит хурлаар группийн гүйцэтгэх захирлын орлогч Б.Хуншагай тэргүүтэй удирдлагын баг 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компанийн цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, группийн шинэчилсэн стратеги төлөвлөлт, алсын хараа, эрхэм зорилгуудыг батлууллаа.
Дэлхий дахинаа нүүрлэж буй шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, СЗХ-ны тогтоол, шийдвэрүүдийг мөрдлөг болгон ажиллаж, эдийн засгийн хямралтай саруудад харилцагчид үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж өрийн дарамт, санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд орохоос амжилттай сэргийлж шат дараатай арга хэмжээ аван ажилласан нь сайшаалтай байлаа.
Хуралдаанаар 2021 оныг Дижитал шилжилтийн жил болгож дотоод болон гадаад ажиллах орчныг 100% цахим хэлбэрт шилжүүлэн ажиллахыг цохон хэлэлцлээ.
ТУЗ-ийн ээлжит хуралд Группийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий, хараат бус гишүүн Ц.Мөнхбат, АХБ-ны хөрөнгө зохицуулалтын газрын захирал Л.Тэмүүжин, Богд банкны Эрсдэлийн газрын захирал С.Оргодол нарын гишүүд биечлэн оролцож "СПЕК" ХХК-н захирал Ш.Чуданжий, “UA Properties”-ийн А.Урангоо нарын гишүүд хэсэгчилсэн хорионы улмаас цахим хэлбэрээр тус тус оролцлоо.
Ирэх есдүгээр сарын дундуур нэвтрэх NET WARE систем нь санхүү, технологийн хосолсон үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү систем нь өмнөх финтекүүдээс хөрөнгө оруулалтын шийдлийг багтааж өгснөөрөө ялгаатай юм.
“Нэткапитал” санхүүгийн группын Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн хурлаар шинэ бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх стратеги төлөвлөгөөг баталсан байна.
Группийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Ш.Чуданжий, Ц.Мөнхбат, Хөгжлийн банкны хэлтсийн захирал Л.Тэмүүжин, “UA Properties”-ийн А.Урангоо зэрэг салбар бүрт мэргэшсэн, туршлагатай экспертүүд бий. Эндээс тухайн байгууллага нь стратеги, үйл ажиллагааны томоохон эргэлт хийж буйг харж болох юм. Цаашдаа “Нэткапитал” санхүүгийн группын ирээдүйн стратеги бодлогыг эдгээр эрхмүүд тодорхойлж, финтекийн салбарыг монголд хөгжүүлэх бодлогыг баримтлан, удирдан чиглүүлэх үүрэг нь илүү нэмэгдэх нь тодорхой болов уу. Ирэх есдүгээр сард бидэнд хашир туршлагатай санхүүгийн группын цоо шинэ бүтээгдэхүүнтэй танилцах боломж олдох нь ээ.





Санхүүгийн салбарын том тоглогч Нэткапитал санхүүгийн групп энэ сарын 20-ны өдөр “Тусгай үдэш” нэртэйгээр “River Kitchen”-нд тусгай зочидтой хамт уулзалт зохион байгуулсан байна. Бидний сайн мэддэг бизнесийн байгууллагын төлөөллүүд болон сошиал инфлүэнсерүүд өөрсдийн сошиал хуудсаараа уулзалтын үеийн зургаа хуваалцсан нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Уулзалтын үеэр UA Propertiesкомпаний гүйцэтгэх захирал А.Урангоо болон, Bat Solution Partners компаны гүйцэтгэх захирал Г. Баярхүү, Мандал даатгал ХК хөрөнгө оруулалтын газрын захирал Г.Ганзориг, Novel Found ХХК гүйцэтгэх захирал Д. Ангар, Хайрын хурим салоны захирал Б. Ууганцэцэг, Monlain ХХК ерөнхий захирал А.Чимэд-Очиргэх мэтчилэн 90 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Уулзалтын үеэр
Санхүүгийн зах зээлийн чиг хандлага
Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн трендүүд
Салбар бүрийн экспертүүдийн туршлага солилцсон үр өгөөжтэй, сонирхол татсан зочидтой үдэш болж өнгөрчээ. Олон нийтийн мэдээллийн сувгуудаас дүгнэхэд хөрөнгийн менежментийн талаарх шийдлүүд болон түүний үр өгөөжийн талаар хувалцсан ихээхэн үр дүнтэй уулзалт болсон байна. Мөн Монгол даатгал ХХК, MSM Групп, ISAIA Mongolia, River Club хамтран ажилласан бөгөөд зочдын ярьж байгаачлан Netcapital Net-Working хийсэн бололтой.
Уулзалтын үеийн зургуудаас:









