Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?

УДИРДАМЖ

Нэг. Зорилго 

Энэхүү удирдамж нь “Нэткапитал ББСБ” ХХК-ийн зүгээс их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний ажил, бүтээлч үйл ажиллагаанд урам өгөх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад оршино.

Хоёр. Оролцогчдод тавигдах шаардлага

Гурав. Хугацаа

1-р шатны материал хүлээн авах хугацаа: 2025.10.16 - 2025.11.03-ыг дуустал

Тэтгэлэг олгох хугацаа: 2025.11.15

Дөрөв. Бүрдүүлэх материал

Тав. Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат

Зургаа. Сонгон шалгаруулах аргачлал

“Нэткапитал ББСБ” ХХК-ын нэрэмжит оюутны тэтгэлэг нь нийт 3 үе шаттай зохион байгуулагдана.

Давуу тал:

Холбогдох дугаар: 88279397

 Монгол Улсын тэргүүлэх компаниудын удирдлагуудыг нэг дор цуглуулж, туршлага солилцох, олон улсын менежментийн шилдэг чиг хандлагыг судлах боломжийг олгодог "МЕНЕЖМЕНТИЙН ФОРУМ-2025" Нэткапитал Санхүүгийн Групп амжилттай оролцлоо.

Уг Форумын “Хиймэл оюун ухаан ба түүний хэрэглээ” хэсэгт Нэткапитал Санхүүгийн Группийн гүйцэтгэх захирал Б.Хуншагай “AI Driven Organization" сэдвээр илтгэлээр оролцсон юм.

Харин группийн ерөнхийлөгч үүсгэн байгуулагч Д.Сүндий “Хиймэл оюун ухаан ба түүний хэрэглээ хэсэгт” панелистаар оролцож, хиймэл оюун ухааны бизнесийн хөгжилд үзүүлэх нөлөө, технологийн дэвшлийн ач холбогдол, цаашдын хөгжлийн чиг хандлага зэрэг чухал асуудлуудаар санал бодлоо ярилаа.

Нэткапитал Санхүүгийн Группийн хувьд нь харилцагч төвтэй, AI-д суурилсан экосистем бий болгох зорилготой. Үүнд зөвхөн санхүүгийн үйлчилгээ биш, мөн бусад холбогдох үйлчилгээнүүдийг нэгдсэн нэг платформ дээр санал болгож, өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалтыг автоматжуулах зорилт тавьж ажиллаж буйгаа Ерөнхий захирал Д.Сүндий онцолсон юм. Энэ зорилго нь технологийн хөгжлийг зөв ашиглан хэрэглэгчдэдээ илүү хурдан, хялбар, хувийн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж буйг харуулж байна.

Тэрээр панел хэлэлцүүлгийн үеэр дараах санаануудыг хэллээ

Хиймэл оюун болон их өгөгдлийн технологи 2023 оноос бодитоор эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж эхэлсэн. Тодруулбал, бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах, үр ашгийг нэмэх, өгөгдөлд суурилсан шийдвэр зэргээр эерэг нөлөө үзүүлж байна. Судлаачдын үзэж буйгаар хиймэл оюун нь мэдээлэл боловсруулалт, автоматжуулалт, ажлын урсгалын өөрчлөлт гэсэн гурван зүйлд тулгуурлаж, байгууллагын бүтээмжид хувьсгал хийхээр байна. Улмаар 2050 он гэхэд AGI (Artificial general intelligence) болон ASI (Artificial Superintelligence) хөгжих аж. Мөн тэрээр ирээдүйд хиймэл оюуныг зохистой хэрэглэж чадах эсэх нь бизнесийн өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болно гэдгийг онцолж хэллээ.

Харин тус группийн гүйцэтгэх захирал Б.Хуншагай “AI Driven Organization"  илтгэлдээ дараах агуулгыг оролцогчдод хүргэсэн юм

1. AI нь хүний хийдэг олон ажлыг илүү хурдтай, өндөр нарийвчлалтай, сэтгэлгээний алдаагүйгээр гүйцэтгэх боломжтой. Ингэснээр хүн шийдвэр гаргах үйл явцыг дэмжиж, зарим тохиолдолд бүр бие даан шийдвэр гаргах ч боломжтой. Жишээ нь, харилцагчийн асуултад хариулах, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, хөрөнгө оруулалтын зөвлөмж гаргах гэх мэт процессуудыг илүү хурдан шуурхай болгоно.

2. Ийнхүү AI-г үр дүнтэй нэвтрүүлбэл 50%-иар зардал хэмнэх, 60%-иар орлогоо өсгөх зэргээр бүтээмж өсөхөөр байгааг судалгаанууд харуулж байна. Гэхдээ AI-г зөвхөн автоматжуулалт гэж харах нь өрөөсгөл. Энэ бол илүү ухаалаг төлөвлөлт, оновчтой шийдвэр гаргах, өртөг зардал бууруулах тухай яриа юм.

3. Гэхдээ шинэ үеийн AI-д суурилсан компаниа болоход хоёр гол нөхцөл буюу шилжилт шаардлагатай. Нэгдүгээрт, AI үр дүнтэй ажиллахад чанартай өгөгдлийг, түүнийг удирдах өгөгдлийн менежмент хэрэгтэй. Хоёрдугаарт, ажлын урсгал ба бүтцээ шинэчилж, AI Agent-уудыг тодорхой чиг үүргүүд дээр ажиллуулах хэлбэр лүү шилжих шаардлагатай.

4. Мөн AI бүхий бизнес загварыг хөгжүүлэхийн тулд хүмүүсээ сургах, дахин чадваржуулах, үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх нь зайлшгүй болж байна.

Товчхондоо, AI-д суурилсан алсын харааг хэрэгжүүлж чадвал Элон Маскийн хэлснээр “жижиг компаниуд том өрсөлдөөн үүсгэх” боломжтой болж, 500 ажилтантай ч AI-г ашиглан 50,000 ажилтантай байгууллагатай нэг түвшинд өрсөлдөх чадвартай болно. Ингэснээр компани томорсон ч шийдвэр удаан гардаг, өгөгдөл хэт төвлөрдөг зэрэг том компани дээр гардаг уламжлалт сул талууд үүсэхгүй.

Дэлхийн хамгийн амжилттай яваа компаниудын захирлуудад бүгдэд нь нийтлэг нэг шинж байдаг.

Тэд бүгд инженерүүд. Түүхэн дэх хамгийн өндөр ашигтай төхөөрөмжийг зохион бүтээсэн компани болох Research in Motion (RIM)-ийн захирал Майк Лазаридис бол тэдгээр инженерүүдийн нэг.

Тэрээр дөнгөж дөрөвхөн настайдаа лего тоглоомын блокуудыг ашиглан хөгжим тоглуулах хэрэгсэл бүтээж, өсвөр насандаа аливааг зохион бүтээх, шинээр хийх гэсэн олон зуун шинэ санаа гаргадаг хүүхэд байжээ. 1984 онд электроник инженерийн ангийн оюутан байхдаа анхны компаниа байгуулж байсан бөгөөд уг компанийг Майкын эцэг, эх болон Онтариагийн Засгийн газрын New Ventures Loan шинэ бизнесүүдэд зээл олгодог байгууллагаас санхүүжүүлснээр анх RIM байгуулагдсан түүхтэй. Ингээд RIM Хойд Америкийн хамгийн анхны утасгүй дата технологийн хөгжүүлэгч болсон юм. Утасгүй дижитал төхөөрөмжийн талаар судалгаа хийх явцдаа бизнесийн бүхий л салбарт ашиглагддаг компьютер, худалдааны автомат төхөөрөмжүүд болон кредит картаас тооцоо хийдэг утасгүй радио модемыг зохион бүтээсэн байдаг.

Хамгийн анхны Blackberry 1999 онд мэндэлж, хэрэглэгчид и-мэйлээ гэртээ харьж эсвэл ажил дээрээ интернэтэд орж байж шалгах биш харин гар утсаа ашиглан хэзээ ч, хаана ч шууд шалгах боломжтой болсон билээ. 2000 оны эхээр хэрэглээнд нэвтрээд жил ч болоогүй байхад томоохон компани, банкны менежерүүд, хөрөнгө оруулалтын шинжээч, эдийн засагчид, захирлууд зэрэг нийгэмд нэр хүндтэй, шинэ мэдээллийг цаг мөч тутамд авч байдаг хүмүүс бүгд Blackberry-ээр зэвсэглээд байлаа. Ийнхүү Blackberry InfoWorld сэтгүүлээс зарладаг тухайн жилийн оны шилдэг бүтээгдэхүүний шагналыг хүртсэн байдаг. Blackberry-г амжилт олоход хүргэсэн хоёр зүйл байсан нь хурдан энгийн qwerty товчлуур болон дэлгэц, и-мэйл хоёрын хооронд түргэн шилждэг flywheel байжээ. Байгуулагдсан цагаасаа бүхий л цаг үеийн туршид RIM бүтээгдэхүүний хөгжүүлэлт, дизайн, үйлдвэрлэл болон маркетингаараа харилцаа холбооны зах зээл дээрх тоглоомын дүрмийг үргэлж шинэ шатанд гаргаж, бүтээгдэхүүн шинэчлэлийн тал дээр тоолж баршгүй их шагналуудыг авч байсан. Blackberry-гийн энгийн, ойлгомжтой байдал нь яг адилхан зүйлийг санал болгож байсан бусад өрсөлдөгчдөөсөө хол тасрахад нь ихээхэн нөлөөлсөн байдаг.

Moral of the story: Энгийн, бас ойлгомжтой бай.

Цар тахал нь бидний өдөр тутмын төдийгүй санхүүгийн байдалд ч маш их нөлөөлсөн.

Заавал зарлага гаргахгүйгээр өөрөө хийж, хэмнэх боломжтой зүйлс байдаг. Хөл хориотой цаг үеийн нөхцөл байдлын үед мөнгөө хэмнэх 8 аргыг та бүхэнд хүргэе.

1. Төсвөө гаргах

Хэрэв та одоогоор төсвөө боловсруулж эхлээгүй байгаа бол нэн тэргүүнд заавал хийх ёстой. Төсөв гаргах гэдэг нь орлого, зарлагаа тогтмол хянах гэсэн үг юм. Та үүнийг сар бүр, тогтмол орлогоороо төсөвлөх боломжтой. Орлогын хэмжээ хэлбэлзэх тусам та төсвийн янз бүрийн өөрчлөлтийг туршиж үзээд, ямар зардлыг танаж болохыг харах боломжтой.

2. Гэнэтийн хэрэгцээний сан үүсгэх

Хэрэв та санхүүгийн асуудлаас болж стрессдэхгүй байхыг хүсэж байвал гэнэтийн хэрэгцээний сантай байх шаардлагатай.

Гэнэтийн хэрэгцээний сангийн хэмжээ нь таны сарын амьжиргааны зардлаас хамаарч өөр өөр байх боловч хамгийн багадаа гурван сарын хугацаанд гарах зардлыг тооцоолж, бүрдүүлэх хэрэгтэй. Гэнэтийн хэрэгцээний сан нь ажлын байрны цомхтгол, эрүүл мэндийн холбогдолтой гарах зардал гэх мэт тооцоолоогүй үйл явдлын ачааллыг бууруулж чаддаг байна.

Та энэхүү сангаа хадгаламжид хийх, бэлнээр хадгалах гэх мэт аргуудаас сонгож үүсгэх боломжтой. Мөн Нэткапитал Санхүүгийн Групп-д гэнэтийн хэрэгцээний сан үүсгэж түүнээсээ өгөөж хүртэж болохуйц өндөр хүүтэй хуримтлалын бүтээгдэхүүн байдаг.

3. Эрчим хүчний хэрэглээгээ бага байлгаарай

Улсаас цахилгааны төлбөрийг хөнгөлж байгаа ч гэсэн та боломжит хэмжээгээрээ эрчим хүчний хэрэглээгээ бага байлгаарай.

Хөл хорионд гэртээ 24/7 байхдаа илүү их энерги зарцуулах тул цахилгаан зарцуулалтыг чухалчилж, өрөөнд байхгүй үедээ гэрлээ унтраах, ашиглагдахгүй байгаа цахилгаан хэрэгслийг салгаж хэвших нь зүйтэй. Жижиг гэлтгүй бүхий л зүйлс таны төлбөрт нөлөө үзүүлдэг.

4. Өндөр өгөөжтэй хуримтлалд мөнгөө байршуулах

Мөнгөө эрсдэл багатайгаар байршуулах хамгийн таатай арга бол өндөр өгөөж бүхий хадгаламжийн данс ашиглах явдал юм. 1.1%-иас дээш сарын хүү санал болгож буй байгууллагыг судалж олох хэрэгтэй. Танд зөвлөхөд засгийн газрын бонд болон компанийн бонд нь хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай хуримтлал юм.

Хорио цээрийн дэглэм нь санхүүгээ эргэлдүүлэх бус амраахад тохиромжтой үе байж болох бөгөөд ингэснээр та төсвөө дахин нягтлах боломжтой болно.

5. Үйлчилгээ үзүүлэгчрүү холбогдох

Олон үйлчилгээ үзүүлэгчид коронавирусын цар тахлын улмаас хүмүүст тусламж, хөнгөлөлт үзүүлж байгаа. Жишээ нь: Цар тахлын улмаас орлого, үйл ажиллагаа нь зогсонги байгаа хувь хүн байгууллагуудын зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, гэрээг шинэчлэх гэх мэт.

Танд ямар сонголт байж болохыг мэдэхийн тулд үйлчилгээ үзүүлэгчидрүүгээ холбогдоорой.

6. Худалдан авалтаа хянах

Та уйдсан үедээ facebook эсвэл өөрийнхөө дуртай жижиглэнгийн худалдааны сайтаар зочилдог уу? Энэ нь хорио цээрийн дэглэмийн үед таны хуримтлалаас хумслах магадлалтай юм. Энэ үед онлайн худалдан авалт хийхээс зайлсхийх аргуудын нэг бол сэтгэл ханамждаа анхаарлаа төвлөрүүлэх явдал.

Сэтгэл хангалуун байх нь ямар нэг мөнгө шаарддаггүй, бас баяр баясгаланг өгдөг зүйлээ хийснээр бий болдог. Хөл хорионд байх үедээ гаргасан төлөвлөгөөгөө байнга санаж, онлайн дэлгүүр хэсэхийн оронд kindle эсвэл номоо уншсан нь хавьгүй дээр сонголт.

Бөөнөөр нь худалдаж ав, гэхдээ хэт ихдүүлэхээс зайлсхий. Бөөнөөр худалдаж авах нь нэгжийн үнээс хямд байдаг бөгөөд бага хэмжээний мөнгийг хэмнэх боломжтой болгоно. Амттан хэтрүүлэн худалдан авах шаардлагагүй. Харин хүнсний зайлшгүй шаардлагатай зүйлс худалдан авахаар гарахаасаа өмнө хийх хоолныхоо жагсаалтыг гаргаад худалдан авалт хийх хэрэгтэй.

Хүнсний дэлгүүр болон худалдааны байгууллагаар үйлчлүүлэхдээ хөнгөлөлтийн карт болон эрхээ шалгуулж хөнгөлөлт урамшуулал эдэлж, худалдан авалтынхаа НӨАТ-ын баримтыг бүртгүүлж 2%-ын буцаан олголтоо аваарай.

7. Мөнгө олох

Онлайнаар болон гэртээ байгаа үедээ хэрхэн мөнгө олох боломжтой талаар судалгаануудыг хийх хэрэгтэй. Ингэснээр та хуримтлалруугаа орлого хийх, гарах жижиг урсгал зардлуудыг хаах боломжтой.

8. Гэртээ үсээ засах

Хэрвээ та үс ургасан байхыг таашаадаггүй бол үсээ засах хэрэгтэй байх. Гэртээ үсээ будах, тайрах, засах арга замыг хайж олоорой. Үсээ өөрөө засахаасаа өмнө YouTube-ийн зарим видеог хайж үзэхийг зөвлөж байна.

Мөнгөө хэмнэж, гэртээ байгаа цагаа үр дүнтэй өнгөрөө. Та зардлаа хасах эсвэл автомат хадгаламж тохируулахаар шийдсэн эсэхээс үл хамааран мөнгөө хуримтлуулж эхлэх хэрэгтэй. Тодорхой бус үед санхүүгийн асуудлаа хянах нь сэтгэл санаагаа тайван байлгах, дархлаагаа дэмжихэд тус болно.

Clubhouse нь Discord, Messenger Room шиг өрөө нээж, тодорхой сэдвийн хүрээнд хүмүүс өөрсдийн бодлоо шууд илэрхийлдэг,  дэлхий даяар саналаа солилцох, ярилцах боломжтой аудио чат дээр суурилсан сошиал платформ юм.

Closed room буюу хаалттай өрөөнд өөрийн сонгосон хүмүүстэйгээ, Open room буюу нээлттэй өрөөнд хүсэлт өгсөн, ямар ч хүн орж болдог бол Social room-д зөвхөн өөрийн дагадаг хүмүүстэйгээ тус тус ярилцах боломжтой.

Clubhouse-ийг Highlight компанийг үүсгэн байгуулагч Пол Дэвисон, Google компанид инженерээр ажиллаж байсан Рохан Сет нар үүсгэн байгуулсан юм.

Уг аппликейшн өнгөрсөн оны 5-р сард нээлтээ хийх үед 1500 хэрэглэгчидтэй, $100сая-ын үнэлгээтэй байсан бол 2021 оны 2-р сарын байдлаар 2.3 сая гаруй хэрэглэгчидтэй $1тэрбумын үнэлгээтэй болж өссөн байна.

Үүний гол шалтгаан нь олны танил хүмүүс хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцож буй явдал юм. Манай улсын хувьд ч Улсын Их Хурлын гишүүд, салбар бүрийн лидерүүд, удирдлагууд хэлэлцүүлэг өрнүүлж эхэлснээр хүчийг авч байна. Мөн хэлэлцүүлэг дууссаны дараа тухайн яриа бичигдэж үлддэггүйгээрээ онцлогтой.

Харин нөгөө талд Clubhouse олон мянган Хятад хэрэглэгчдийн үг хэлэх эрх чөлөөний талбар болоод байсан ч өнгөрсөн 12 сарын 16-ны өдөр Clubhouse нь Хятадын App Store-с устгагдсан юм. Улмаар өнгөрсөн Даваа гарагт Хятадын Коммунист Нам уг аппликейшныг бүрэн хаасан аж.

Хөл хорионы үед бусадтай харилцах харилцаагаа сайжруулах, гадаад орчноос тусгаарлагдсан хэдий ч нийгэмших боломжоор хангаж байгаа Clubhouse цар тахлын дараа ч эрэлттэй байна гэж үзэж байна.

Нэткапитал санхүүгийн группын залуус ч мөн хөрөнгө оруулалт, хувийн санхүү, санхүүгийн зах зээлийн талаар Open room үүсгэн хэлэлцүүлэг хийхээр нэгдсэн тул Clubhouse-д уулзацгаая.

Амьдралынхаа хэв маягт багахан өөрчлөлт оруулснаар та хэмнэлт хийж зорилгодоо хүрэх боломжтой.Ирээдүйд учирч болох гэнэтийн санхүүгийн эрсдэлд бэлэн байх үүднээс хуримтлал үүсгэж эхлэх дараах 6 зөвлөгөөг хүргэж байна.

1.      Хуримтлуулах боломжоо тооцох: Өөрийн болон өрхийн төсвөө гаргаснаар  та сар бүр юунд мөнгө зарцуулж байгаагаа харж танах шаардлагатай хэрэглээгээ танаж хуримтлалд хэдийг хийх боломжтойгоо тооцоорой.

2.      Юунд зориулж хуримтлал үүсгэхээ тодорхойлох: Та зүгээр нэг хуримтлуулаад л байх биш ямар нэг зорилготой хуримтлуулах нь илүү үр дүнтэй байх болно. Энэ нь юу ч байж болно жишээ нь автомашины засвар, эмчилгээний төлбөр зэрэг гэнэтийн эрсдэлд зориулахаас эхлээд дараа жилийн гэр бүлийн аялал, байрны урьдчилгаа гэх мэт томоохон худалдан авалтад зориулан хуримтлал үүсгэх боломжтой. Та юуны түрүүнд яг ямар зорилгоор хуримтлал үүсгэхээ тодорхой болгож хэдий хэмжээний мөнгө хуримтлуулахаа тооцоолоорой.

3.      Боломжит хуримтлалын хэлбэрүүдийг судалж үзэх: Та юунд зориулж, хэдий хэмжээний мөнгө хуримтлуулахаа тооцоолсон бол одоо хуримтлалын боломжит сонголтуудыг судалж үзэхэд цагаа зарцуулаарай. Ихэнх хүмүүс мөнгөө хадгална гэхээр банкны хадгаламжийг төсөөлдөг ба бусад хэрэгслийг төдийлөн мэддэггүй. Тэгвэл танд дараах мөнгөө өсгөх боломжуудыг хэлж өгье.

a.       Сонголт 1: Компанийн Бонд – Банкны хугацаатай хадгаламжтай төстэй санхүүгийн хэрэгсэл юм. Манай оронд хүнсний үйлдвэрлэл, барилга, санхүүгийн байгууллагууд ихэвчлэн бонд гаргаж иргэд, хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Ихэнхдээ банкны хадгаламжаас өндөр хүүтэй байдаг ба эрсдэл багатай хэрэгсэл юм.

b.      Сонголт 2: Хувьцаа худалдаж авах- Өсөх боломжтой гадаадын болон дотоодын компанийн хувьцааг худалдан авч ногдол ашиг хүртэх боломжтой.

c.       Сонголт 3: Банкнуудын хадгаламж – Банкнуудын хадгаламжийн хүүг судалж харьцуулалт хийгээрэй. Мөн нэмэлт саналуудыг харж харьцуулалт хийхийг зөвлөж байна. Жишээлбэл хадгаламжийг дагалдуулан хөнгөлөлт үйлчилгээний эрх, хүү тооцох ялгаатай аргачлалууд, хадгаламжаа барьцаалан зээл авах нөхцөл зэргийг судалж үзэн өөрт аль тохирохыг сонгохыг зөвлөж байна.

4.      Хуримтлал үүсгэх мөн хөрөнгө оруулалт хийхээ бүү хүлээ: Хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийхийг төлөвлөж байгаа бол яг одоо эхэл гэж зөвлөх байна. Та хэдий чинээ өмнө хуримтлуулна төдий чинээ таны мөнгө нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.

5.      Хуримтлалдаа орлогынхоо хэдэн хувийг хийхээ мэдэхгүй байна уу?: Хэрэв та хэдэн төгрөг хуримлуулахаа мэдэхгүй байгаа бол орлогынхоо гуравны нэгийг хадгалаарай. Та өөрийн цалин болон орлогын гуравны нэгээр тогтмол хуримтлал хийснээр автомашин засварлах, байшин засах болон бусад гэнэтийн зардлуудаас үүсэх санхүүгийн бэрхшээлийг давахад амар байх болно.

6.     Нэмэлт:  Тууштай байх хэрэгтэй: Хуримтлал үүсгэж сар бүр тогтмол мөнгө хуримтлуулах нь эхэндээ мэдээж амаргүй ч хэсэг хугацааны дараа хэвшил болж цаашлаад амьдралын хэв маяг болох болно.

Эдгээр таван зөвлөмж таны ирээдүйд үүсэх санхүүгийн асуудлаас зайлс хийхэд туслах болно гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдрийн сэдэв бол хуримтлал ба хөрөнгө оруулалт.

Бид бүхний сүүлийн үед ихээхэн сонсож байгаа үг бол яахын аргагүй хөрөнгө оруулалт. Тэгвэл хөрөнгө оруулалт гэж яг юу вэ? Уншигч танаас тийм хол ойлголт уу? гэдэг асуултад хариулт өгье гэж бодож байна.

Хөрөнгө оруулалт гэдэг нь энгийн үгээр таны мөнгө хэсэг хугацаа өнгөрсний дараа тодорхой хэмжээгээр өсч үнэ цэнээ алдахгүй байх зарцуулалтыг хэлнэ. Хөрөнгө оруулалтын олон жишээ байж болно. Бидний мэдэхээр хувьцаа, бонд, ҮХХ гээд л гэхдээ эдгээрийн тухай дараа тухтай тайлбарлаж өгье.

Эхний ээлжинд бидний амьдралд байх хамгийн ойрын жишээн дээр хөрөнгө оруулалт гэж юу болохыг тайлбарлая. Энэ бол үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх.

За одоо төсөөлөөрэй. Хэрэв танд хотын төвд 40 мянгат хавьцаа, үйлчилгээний зорилгоор ашиглах объект худалдан авах мөнгө байлаа гэж үзье. Та шийдвэрээ гаргаж тухайн объектийг худалдан аваад хэсэг хугацаа өнгөрсний дараа /1 жил, 5 жил, 10 жил ч байж болно/ тэр хавийн ҮХХ-ийн үнэ өсч, үнэ цэн нэмэгдэх үед эргүүлэн худалдсанаар зөрүү ашиг хүртэж болно.

Жишээ 2: Манай оронд үнэ цэн нь нэмэгдсээр байдаг хөөрөг, үнэт эдлэлийн жишээ дээр өөр нэг хөрөнгө оруулалтын хэлбэрийг тайлбарлая. Та хуучны үнэт эдлэлийн дэлгүүрээс 18-р зууны тэр аймгийн их гарын шүрэн хөөрөг худалдаж аваад үнэ цэн нь өсөх үед мөн адил зарж болно. Энэ нь танд нэг талаараа худалдаа наймаа мэт ойлгогдож болох ч энэ зарчмаар хувьцаа, алт, нефт түүхий эдийн зах зээлээс ашиг хүртэж болохыг хэлж байгаа юм.

Дээрх 2 жишээнээс хөрөнгө оруулалт бол урт болон богино хугацааны гэсэн үечлэлтэй байна. Богино хугацааны хөрөнгө оруулалт хийх нь танаас судалгаа хийх, хурдан шаламгай байх, нойроо хасах зэрэг ихээхэн хүчин чармайлт шаарддаг бол урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь танд тогтвортой илүү их өгөөж хүртэх боломжийг олгодог.

Урт хугацааны хөрөнгө оруулалтын төрлүүд:

Хүйтний эрч чангарсан энэ үед автомашин худалдаж авах нь тийм ч муу шийдвэр биш юм. Яагаад гэвэл...

1. Үнэ буурсан

Автомашин худалдаачид хөл хорионы үеэр удаан зогсолт хийсэнтэй холбоотой зогсоол дээрх машинууд нь дүүрсэн, дараагийн захиалсан машинууд гааль дээр ирсэн гэх олон шалтгаантайгаар эргэлтээ сайжруулах, хурдан хугацаанд алдагдсан ашгаа нөхөх зорилгоор машинуудынхаа үнийг зах зээлийн ханшаас буулгаад байна.

2. Нэмэлт үйлчилгээ шаардлагагүй

Өвөл орж ирсэн автомашинууд Монголын уур амьсгалтай зохицох өвлийн дугуй, тос масло, аккумулятор, баттерейны элэгдэл, антифризын шингэний сэлгэлт зэрэг үйлчилгээнүүд бүрэн хийгдсэн байдаг ба хэрэв дээрх үйлчилгээнүүд хийгдээгүй бол худалдан авах үнийн дүнгээс хасуулах, үнэ төлбөргүйгээр хийлгүүлэх зэрэг харилцан тохиролцоо хийх боломж өндөр байдаг.

3. Эрс тэс нөхцөлд тестлэгдсэн

Дулааны улиралд худалдаж авсан машинууд хүйтний эрч чангарахтай зэрэгцэн элдэв дуу чимээ гарах, хэвийн бус бензин зарцуулалт, моторын доголдол бий болох зэрэг асуудлуудтай нүүр тулдаг ба та одоо худалдаж авах машиндаа бүрэн хяналт хийх давуу талтай юм.

4. Санхүүжилтийн сонголт

Бэлэн мөнгөөр худалдан авалт хийхээс илүүтэй боломжийн зээлийн нөхцөлтэй худалдан авалт хийх нь ухаалаг сонголт байж чадах ба яг энэ цаг үед банк санхүүгийн байгууллагууд зээлийнхээ нөхцөлийг сулруулж, хүүгээ буулгасан байна.

5. Төвлөрсөн үйлчилгээ

Авто худалдааны төвүүд болох 22 товчоо, Да хүрээ зэрэг газруудаас худалдан авалт хийх бол бүх төрлийн Банк, ББСБ, даатгалын компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй зэрэгцээд  байрлаж байгаа нь таны цагийг хэмнэж зөв шийдвэр гаргахад тань хялбар байх болно.

 

Хэрэв та шинэ автомашинтай болох боломжийг судалж байгаа бол лизингийн зээлүүдээс хамгийн хурдан, шуурхай, уян хатан нөхцөлтэй газар дээр нь шууд шийдэх NETCAPITAL-ыг сонгохыг санал болгож байна. Зээлийн нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу

Маш олон бизнес эрхлэгчдийн дунд хөл хорионы араас бизнесээ хэрхэн эргэн сэргээх вэ? Юунаас эхлэх вэ? Гэсэн асуулт их байгаа байх. Тэгвэл танд дараах 6 зөвлөмжийг хүргэж байна.

1. Хямралын цар хүрээ, нөхцөл байдал

Энэхүү нийтлэлийг бичиж байх үед Монгол улсад нийт 907 халдварын тохиолдол, 384 эдгэрсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Хатуу хөл хорионы сүүлийн өдрийн  11 цагийн мэдээгээр Монгол улсын хэмжээнд ганцхан тохиолдол нэмж бүртгэгдсэн нь хөл хорио үр дүнгээ өгсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. Халдварын тоо буурч байгаа хэдий ч нэмж тархахгүй гэх баталгаа байхгүйгээс гадна вакцин манай оронд  хэзээ  орж ирэх мэдээлэлгүй байгаа нь бидэнд сонор сэрэмжээ алдалгүй байж ирээдүйг таамаглах түүнд тохирсон арга хэмжээг авах. Иймд та статистик тоо мэдээг сайтар ажиглан мэдээ мэдээллээс хоцролгүй байж баримтлах ёстой журмуудыг сайтар мөрдөн ажиллаарай.

 

2. Хэзээ, хэрхэн сэргэх вэ?

Та бизнесийнхээ үүд хаалгыг эргэн нээхийн тулд балансыг сайн барих шаардлагатай болох нь ээ. Хэрэв хэт эрт үүд хаалгаа нээчихвэл харилцагч болон ажилчдынхаа дунд халдвар тараах эрсдэлтэй. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулдагыг бид тоглолт хийсэн уран бүтээлчийн жишээнээс харсан билээ. Харин оройтож үүд хаалгаа нээвэл өмнө үүд хаалгаа нээсэн өрсөлдөгчдөөсөө хоцрох сул талтайг бодолцоорой.

 

3. Амжилтаа тодорхойл

Цар тахлын араас үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа жигдрүүлэхэд тань бизнесийн зорилго юу болох, юуг амжилт гэж хэлэхээ тодорхойлоорой. Алиса гайхамшгийн оронд зохиолд “Хэрвээ чи хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол ямар ч зам чамайг тэнд хүргэхгүй гэсэн байдаг.”

 

4. Нөөцүүд

Хямралаас эргэн сэргэхэд тань ажилчид, тоног төхөөрөмж, агуулахын нөөц бүтээгдэхүүн зэрэг бизнесийн онцлогоос хамаарсан олон төрлийн нөөц хэрэг болно. Та одоо байгаа болон цар тахал дахин дэгдэж болзошгүй гэж үзэн нөөцийн хуваарилалтыг зөв хийгээрэй.

 

5. Дүрэм журам, хийгдэх ажлууд

Хэрхэн хямралыг дахин давтахгүй байх вэ? гээд нэг эргэцүүлээрэй. Хариулт нь таны ямар бизнес эрхэлж байгаагаас шалтгаална. Хэрвээ та 1-2 салбартай дундаж хэмжээтэй дэлгүүр ажиллуулдаг бол бүх салбараар дагаж мөрдөгдөх ажилчид, үйлчлүүлэгчдийн  эрүүл аюулгүй байдлыг хангах дүрэм журмыг боловсруулах шаардлагатай. Хэрвээ танай ажилчид оффист олноороо сууж ажилладаг бол гэрээс нь ээлжлэн ажиллуулах зэрэг талаар бодоод үзээрэй.

Танай салбарын өрсөлдөгч байгууллагууд ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж байгааг сайтар ажигла. Авч хэрэгжүүлэх сайн талууд юу байна, алдаанаас нь яаж суралцах вэ зэрэг хариултуудаа олоорой.

 

6. Онлайн хүрэлцээг нэмэгдүүлэх

Хүмүүсийн цахим орчинд зарцуулах цаг (мөнгө) өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Маш олон хүмүүс гэртээ байгаа нь тэднийг хэвийн амьдралаа үргэлжлүүлэх хүслийг мөн нэмэгдүүлж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд ресторан зоогийн газрууд хүргэлтийн үйлчилгээ, багш нар онлайн сургалтууд зохион байгуулж байгаачлан таны бизнес худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг бол онлайн худалдааг нэн даруй нэвтрүүлэх шаардлагатай. Олон хүн гэртээ байгаа энэ цаг үед тэдэнд хүрэх ганц арга нь цахимаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалах л болоод байна. Дараах асуултуудыг бизнес эрхлэгч танаас асуумаар байна:

  • Танд ямар нэг цахим худалдааны сайт байгаа юу?
  • Танай компанийн вебсайтыг хайж олоход хялбар байна уу?
  • Танай компанийн вебсайтыг утсаар үзэхэд хялбар байна уу?
  • Танай вебсайт хараа булаам байна уу?
  • Танай сошиал хаягууд мэдээллүүдээ шинэчилж байгаа юу?
  • Та хэрэглэгчидтэйгээ цахимаар харилцаж байна уу?
  • Онлайнаар мэдээлэл авж болох талаар харилцагчиддаа мэдэгдсэн үү?

7. Давтагдахаас урьдчилан сэргийлэх нь

Та хямралыг даваад гараад ирсний дараа дахин хямрахгүй гэх баталгаа байхгүй. Иймд одоогийн хямралаас сургамж авч, эдгээр сургамжаа дахин давтагдаж болохуйц хямралуудад хэрхэн хэрэгжүүлж болох талаар төлөвлөгөө гаргаарай.

Өрхийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, олон нийтэд Монгол Жангум нэрээрээ танигдсан А.Одончимэгтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Бусдад туслах хүсэл тэмүүллээр өөрийгөө хөглөж, хүнд хэцүү даваа нугачаа бүрийг үнэ цэнтэй итгэл үнэмшлээрээ даван туулж ирсэн түүний хийж буй үйлдэл бүр бусдад үлгэр дуурайл болж бахархал төрүүлэхүйц гэдгийг уншигч танд хүргэхийг зорилоо.

Яагаад энэ бизнесийг хийж эхлэх болов?

Хүн болгоны сонирхол, мөнгө олох арга зам, эрхэлж буй бизнес өөр өөр. Мэдээж гэр бүлээ авч явахын тулд хүн бүрд л ашиг орлого чухал. Миний хувьд хүүхэд байхаасаа мөрөөдсөн мөрөөдөл минь, эзэмшсэн мэргэжил минь тэс өөр. Би геологийн инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ сурч байх үед амьдралыг минь орвонгоор нь өөрчилсөн үйл явдал болсон. Анхны хүүхэд маань золгүй тохиолдлоор төрөх өрөөний чулуун шалан дээр унаж тархи нугасны маш хүнд гэмтэл авсан. Зүгээр нэг өвчтэй хүүхэд зургаа, долоон сар эмнэлэгт хэвтээд эмчлэгдчихдэг бол тархины саажилттай хүүхэд асар урт хугацаанд эмчилгээ хийлгэх, өндөр зардал гаргах шаардлагатай болдог. Тийм учраас ийм өвчтэй хүүхэд, түүний хүүхэдтэй гэр бүл асран хамгаалагч бол нийгмийн хамгийн доод түвшинд, хүнд амьдралыг туулж амьдардаг.

Надад өрхийн үйлдвэрлэлийг эрхлэх хоёр шалтгаан байсан.

Эхнийх нь юу вэ гэхээр тэр үед би өвчтэй хүүхдээ үүрсэн, халаасандаа ямар ч мөнгөгүй хорьхон настай оюутан хүүхэд байсан. Надад маш их мөнгө хэрэгтэй байсан. Нэгэнт би ийм өвчтэй хүүхэдтэй ээж болсон тул учир ч болох бүхий л эрсдэлийг өөрөө л үүрэх хэрэгтэй болсон. Би нэг ч хүнээс мөнгө зээлж аав ээж, ах дүү, найз нөхдөө санхүүгийн эрсдэлд оруулахыг хүсээгүй. Тэгээд энэ ажлыг хийхэд Баянхонгорын Шаргалжуутын рашаан дээр хүүхдээ аваад очсон маань их нөлөөлсөн. Яагаад гэхээр тэнд очсон олон хүмүүст хэрэгтэй байдаг гол зүйлийн нэг нь хоол байсан. Тэр дундаа рашаан усанд орж буй хүмүүст сайхан шөл хэрэгтэй болдог. Тэр үед нэг хонь 4,500₮-р худалдаж аваад, варений шил цуглуулж угааж цэвэрлээд битүү шөл хийж зардаг байсан. Үүнээс хойш талх нарийн боов, цагаан идээ хийж зардаг болсон. Цагаан идээ хийж сурахад нутгийн малчин эмэгтэйчүүдтэй найзалж нөхөрлөсөн маань маш том түлхэц болсон. Монгол эзэгтэйн гэр бүлдээ хоол хийж өгдөг арга барилыг яг тэр гал дээр нь хийж суралцсан.

Хоёрдугаарт хүүхдээ алдсаны дараагаар тэнд хүүтэйгээ ижилхэн хүмүүст туслах, мэргэжлийн тоног төхөөрөмжтэй сувилал байгуулах хүсэл мөрөөдөлд байж ядталаа автсан. Тухайн сувиллынхаа барилгыг барих гэж маш их хичээсэн ч хөрөнгө оруулалт олж чадаагүй. Зураг төслөө бариад олон байгууллагаар явж, засгийн газарт 15 удаа өргөдөл өгсөн ч дэмжигдэж чадаагүй. Сүүлдээ нас ч нэлээн яваад энэ мөрөөдлөөсөө үнэхээр няцсан. Эцэст нь ер нь өөрөө хөдөлмөрлөж мөнгө олоод тэр мөнгөөрөө л бусдад тусалъя гэж шийдсэн. Сүүлийн 15 жил бизнесийн ашгийнхаа 30%-г сайн санааны үйлс зориулж байна. Одоогийн байдлаар 3800 гаруй тэргэнцэр цуглуулж засаж шинэчлээд тархины саажилттай хүүхдүүдэд бэлэглэсэн, хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө 73 дахь гэрээ шинээр айл гэр болж буй залуу гэр бүлд барьж өгсөн. Өмнө нь дандаа тархины саажилттай хүүхэдтэй өрх толгойлсон ээж, аавууд, өнчин хүүхдүүдэд гэр барьж өгдөг байсан бол анх удаа залуу гэр бүлд барьж өгч байна. Бусдад туслаад, тэр тусмаа хүүхдэд туслаад баярласан харцыг нь харах надад хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлдэг.

Таны бизнес ижил төстэй бусад бизнесээс юугаараа онцлог вэ?

 

Даяаршлын нийгэмд хүний биед хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол хоол хүнс. Өнөөдөр Монголд яг органик, эко хоол хүнс ховордсон. Миний хийдэг хоол хүнс ямар ч амтлагчгүй цэвэр байгалийн гаралтай, органик орц найрлагатай байдаг. Хамгийн гол нь агуу хоолны соёлтой уламжлалт Монгол аргаа ягштал баримталж хийдэг учраас хүмүүсийн сэтгэл санаанд их хүрдэг болов уу гэж боддог.

Таны бодлоор бидний иддэг хоолнууд хүнс тэжээлийн зориулалтаас гадна өөр ямар утга учиртай вэ? Соёлын талаасаа?

Мэдээж хоол хүнс бол хүний амьд явахад хамгийн чухал амин тэжээл болдог. Тэгээд хоол зөв байвал хүн эрүүл саруул байдаг, хоол буруу бол өвддөг. Өнөөдөр дэлхийн хүн амын 70% гаруй хувь буруу хооллолтоос болж төрөл бүрийн өвчлөлтэй байна. Нөгөө талаасаа хоол бол тухайн улс орныг илтгэх асар том соёл. Монголчуудын хоолны соёл бол дэлхийн аль ч өнцөг буланд байхгүй агуу соёл гэж би боддог. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр Монгол хоол цэвэр байгалийн гаралтай буюу таван хошуу малын махаар хийгддэг. Монгол мал цэвэр байгалийн өвс ногоо, усаар ундаалж өсдөг, ямар ч нэмэлт химийн бордоо, бодисоор тэжээгддэггүй нь онцлог юм.

Та хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? Аль бүтээгдэхүүнээ бусдаас нь онцлох вэ?

Хүмүүс Жангумын брэнд бүтээгдэхүүнийг авах гэж, Жангумын гарын хоолыг идэх гэж их ирдэг. Гэхдээ миний хийдэг бүх хоол хүнс, брэндүүд Монгол ээж бүрийн мэддэг, эзэгтэй бүрийн гэртэй хийдэг, хийх боломжтой хоол хүнс байдаг. Одоогоор 32 төрлийн хоол хүнс үйлдвэрлэж байгаагаас хамгийн хайртай бүтээгдэхүүн минь Сарлагхан массаж зайрмаг юм. Гол түүхий эд нь 100% сарлагийн аарц, цэвэр зөгийн бал бөгөөд нэмэлтээр аньс, чацаргана, нэрс, самар хийж өгдөг.

Яагаад сарлагхан зайрмагийг онцолж байгаа вэ? Анх үйлдвэрлэж эхэлсэн түүхээсээ хуваалцвал?

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэл яриа, хараа, тулгуур эрхтний, сэтгэцийн гэх мэт олон янзын бэрхшээлтэй байдаг. Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд тогтмол тусгай хэлний дасгал хийх шаардлагатай байдаг. Тухайлбал өдөрт 50 удаа хэлнийхээ үзүүрийг хамартаа болон эрүүндээ хүргэх, түргэн хэллэг хэлэх зэрэг төрөл бүрийн дасгал хийдэг. Маш олон ээжүүд хүүхдээ дасгалыг нь тогтмол хийлгэж чадахгүй байн яах вэ гэж ханддаг байсан. Тэр үеэс хоол хүнсээр дамжуулан хэлний дасгал хэрхэн хийлгэх талаар бодож, олон удаа туршиж үзсэний эцэст сарлагхан зайрмагийг үйлдвэрлэж эхэлсэн. Нэг аяга сарлагхан зайрмагийг 75-80 удаа долоодог бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд ашиг тустай, амттай орцтой тул дуртай амттанаар нь дамжуулж тогтмол хэлний дасгал хийх шийдэл болж чадсан гэж боддог. Энэ зайрмагийг хүн бүр идэхэд тохиромжтой. Учир нь энэ хэлний дасгал хүүхэн хэл, багалзуур, тагнай, давхар эрүү, шүд гэх мэт эрүүл мэндийн маш ашиг тус ихтэй байдаг.

Танд энэ их ажлын хажуугаар өөрөө өөртөө зориулах цаг гарж байна уу? Чөлөөт цаг гарвал хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Би даваа, мягмар гаргуудад амардаг. Энэ өдрүүдээрээ дараагийн 7 хоногт бэлдэх хоол, хүнснийхээ түүхий эдийг тосохоор эмээлтрүү явдаг. Үүний дараагаар үлдсэн багахан цагтаа хуучны оёдлын машинаар юм оёх дуртай. Би юм оёхдоо нэг удаадаа 108 баривч оёдог. Одоогоор 4 дэх 108 баривчаа оёод дээр нь шар шувуу, үнэг оёод дөнгөж төрсөн ээжүүдэд бэлэглэсэн байгаа. Чөлөөт цагаараа ч гэсэн бусдад хэрэгтэй зүйл хийж өнгөрүүлэхийг л хүсдэгдээ.

Гэр бүлийнхэн тань таны бизнесийг хэрхэн дэмжиж тусалдаг вэ?

 

Өрхийн үйлдвэрлэл бол маш хүнд бөгөөд уйтгартай ажил байдаг. Учир нь нэг зүйлээ өдөр бүр, өглөөнөөс шөнө хүртэл дахин дахин давтаж хийдэг. Энэ их ажлыг нугалж урагшлуулахад хамгийн их түшиг тулгуур болдог хүн бол миний хань. Хонь мал гаргах, ус түлээ бэлдэх гэх мэт эмэгтэй хүний хүч хүрэхгүй олон ажлыг хань маань хийж дэмждэг. Үр хүүхдүүд маань бүгд л өөр өөрийн ажил амьдралтай хэдийн ч амралтын өдрүүдээрээ ирж тусалдаг.

Таныг төрсөн өдрөө их өвөрмөц тэмдэглэдгийг бид бүхэн мэднэ. Яагаад төрсөн өдрөөрөө Сарлагийн наадам зохион байгуулдаг вэ?

Хотод ирэхээс өмнө тасралтгүй 15 жил сарлагийн наадам зохион байгуулсан. Энэ наадам нь сарлагийн уралдаан, сарлагийн шилмэл бух шалгаруулах ёслол, ихэр тугалын баяр, сарлагийн сүү цагаан идээ, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлагийн сүүтэй үнээний уралдаан, сарлагтай холбоотой хүүхдийн дуу, шүлгийн тэмцээн зэрэг олон төрлүүдээр зохион байгуулагддаг. Гол зорилго нь сарлагийн ашиг тусыг олон нийтэд таниулах, сарлаг өсгөж буй малчин ард түмнээ дэмжих юм. Яагаад сарлагийг онцлоод байна вэ гэвэл сарлаг яг л байгалийн ан амьтан шиг мал юм. Тухайлбал хүний хөл хүрээгүй өндөр уулын тагт очиж эмийн өвс ургамлаар идээшиж, уулын оройгоос ёроолруу хоржигнон урсах сэрүүн булгийн усаар ундаалдаг, мах нь уураг, сүү нь кальцийн агууламж маш өндөр. Энэ талаар хийсэн Японы эрдэмтдийн судалгаа ч байдаг. Тиймээс Монголчуудыг бордмол малын мах идэж, төрөл бүрийн нэмэлт эм бэлдмэл хэрэглэхийн оронд сарлагийн мах, сүү цагаан идээг хүнсэндээ тогтмол хэрэглэдэг байгаасай гэж хүсдэг.

Өөрийгөө амьтантай зүйрлэвэл ямар амьтантай зүйрлэх вэ? Яагаад?

Би өөрийгөө амьтантай зүйрлэвэл шар шувуутай зүйрлэнэ. Яагаад гэвэл шар шувуу хэзээ ч нүдээ цавчдаггүй асар соргог амьтан. Дандаа шөнө харж шөнө нисдэг. Энэ жигүүртэнтэй өөрийгөө зүйрлэж байгаагийн учир нь би дандаа шөнө хоолны бүтээгдэхүүнээ хийж, маш олон цагаар хөдөлмөрлөдөг. Маргааш өглөөний лангуун дээр тавих бүтээгдэхүүнээ хийхийн тулд шөнө хүмүүс унтаж байхад Жангум үйлдвэрлэж л байдаг. Өдөртөө хийсэн бүтээгдэхүүн өдөртөө л дуусдаг болохоор шөнө хийхгүй бол маргааш нь Жангумын лангуу хоосон байх болно. Эх орны өнцөг булан бүрээс хүмүүс зорьж ирдэг болохоор хоосон лангуутай сууж болохгүй шүү дээ.

Хөрөнгө оруулалт гэж таны хувьд юу вэ?

Нийгэмд хөрөнгө оруулалт гэхээр хүмүүс ганцхан мөнгө гэж хараад байх шиг санагддаг. Миний хувьд бол хөрөнгө оруулалтыг чин сэтгэлийн шударга хөдөлмөр гэж ойлгодог. Залуучууд хийж буй ажлаа маш их голдог. Хүн болгон сайд дарга, том инженер, захирал менежер болох боломжгүй. Харин байгаадаа сэтгэл хангалуун байж, аливаад чин сэтгэлээсээ хандаж, шударгаар хөдөлмөрлөж чадна. Энэ бол таны өөрөө өөртөө өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж хэлмээр байна.

Та цаашдын зорилгынхоо тухай хуваалцвал?

Өмнө хэлсэнчлэн залуу байхад саажилттай хүүхдэд зориулсан, олон улсын стандартад нийцсэн сувилал байгуулахыг зорьж, мөрөөддөг байсан. Одоо 60 нас хүрч яваа миний хувьд алсыг харж, зорьж яваа том зорилго гэхээс илүү үлдсэн амьдралаа хойч үедээ зориулж Монголын уламжлалт хоолны өв соёлыг өвлүүлж үлдээхийн тулд, бидний үеэр энэ соёл тасарчих вий гэдэгт санаа зовж энэ бүхнийг хийж байгаа. Болдог бол олон нийтийн телевизээр өөрийн гэсэн 15-20 минутын Хоолны цаг нэвтрүүлгийг цацахыг хүсдэгдээ.

Хүнд хэцүү, шантармаар санагдах үеүүдийг хэрхэн давж туулдаг вэ?

Мэдээж тийм үе маш их байдаг. Өдөр болгон асар олон цагаар нэг ажлаа дахин дахин хийхэд залхмаар, болимоор санагдах үе олон бий. Тэр үед энийг хийчихвэл тэр маань гэртэй болно, энэ маань тэргэнцэртэй болно гэсэн бодлууд л намайг илүү хариуцлагатай, тууштай ажиллах хүчийг өгдөг. Би жил бүрийн цагаан сараар зовж олсон мөнгөө гандан орж засал хийлгэж үрэхийг хүсдэггүй. Түүний оронд 200 ширхэг толгой аваад хуйхалж чанаад хогийн цэг дээр хүнд хөдөлмөр эрхэлж буй иргэддээ өгч дэм болохыг хүсдэг. Ер нь бусдад туслах үед хүн юунаас ч авч чадахааргүй баяр баяслыг мэдэрдэг. Бусдыг баярлуулах төр мөчид бүхий л асуудал бэрхшээл, зовлон зүдгүүрийг мартчихдаг юмдаа.

Боломжиндоо хөрөнгө оруул. Нэткапитал Санхүүгийн Групп