Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?

 

Нийгмийн сайн сайхны төлөө бодит үйл хэрэг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь "Бундан” төрийн бус байгууллагын санаачлагаар хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд дахин нэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг дэмжиж, “Хайраар дүүрэн 24 зүрх” нэртэй нийгмийн хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү санаачилга нь 24 хүүхдэд эрүүл амьдрал бэлэглэх, тэдэнд гэрэлт эрүүл ирээдүйг авчрахад чиглэж байна.

“Зүрх мартахгүй” төсөл нь 2020 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн ач холбогдол бүхий төсөл юм. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэс заслын эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой байдаг хэдий ч өндөр өртөг нь олон гэр бүлийн өмнө бодит саад болдог.

Нэткапитал санхүүгийн групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, спортын салбаруудад чиглэсэн хамтын ажиллагаа, ивээн тэтгэлгийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлтэй хоёр дахь удаагаа хамтран ажиллаж, “Хайраар дүүрэн 24 зүрх” санаачилгыг бодит ажил болгоход бэлэн болоод байна.

(дэлгэрэнгүй…)

Нэткапитал санхүүгийн групп зүрхний төрөлхийн гажгаас шалтгаалан мэс заслын тусламж шаардлагатай хүүхдүүдэд зориулсан “Зүрх Мартахгүй” төсөлд нэгдэн хамтран ажиллаж байна. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төрөлт нэмэгдсэнтэй холбоотой жилд 60 мянга гаруй хүүхэд мэндэлдэг ч 100 төрөлт тутмын нэг нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг байна. Ийм оноштой хүүхдүүдийн 95 хувь нь мэс заслаар бүрэн эрүүл болох боломжтой боловч үлдсэн 5 хувьд нь дэлхийн аль ч улсад эмчилгээ, мэс заслын боломж хязгаарлагдмал байдаг. Мэс засал хийх боломжтой 95 хувийн дунд 70–80 хувь нь арай хөнгөн, харин 5 хувь нь маш хүнд тохиолдол байдаг.

Энэ төрлийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас өвчиндөө шаналж буй олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан. Эдгээр хүндрэл, шаардлагын улмаас 2020 оны тавдугаар сард “УБ-Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмч болон “Бундан” ТББ-ын санаачилгаар “Зүрх Мартахгүй” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн гол зорилго нь төрөлхийн зүрхний гажигтай болон ховор оноштой хүүхдүүдийг Монголдоо эрт илрүүлж, мэс засал хийж, амьдрал бэлэглэх явдал юм.

Өдгөө тус төсөл 1,610+ хүүхдэд амьдрах шинэ боломж олгож, Бундан төслийн баг Монгол Улсыг гурав бүтэн тойрон ажиллах хугацаандаа 60,000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийжээ.

Бяцхан зүрх бүрийн төлөөх энэ сайн үйлсийг Нэткапитал санхүүгийн групп дэмжин оролцож буйдаа талархалтай байна.

Сүндий сангийн санаачилгаар Нэткапитал санхүүгийн группийн ивээн тэтгэлгээр хэрэгжсэн “Net Future 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын залуу үеийн хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, оюутнуудын ур чадвар, хүсэл тэмүүллийг бодит боломж болгох зорилготой бөгөөд шаардлага хангасан 300 гаруй оюутны материалыг хүлээн авснаас шилдэг 50 оюутныг шалгарууллаа.

Шилдгүүд сургалтын төлбөрийн мөнгөн дэмжлэг болон Нэткапитал санхүүгийн группэд урилгаар ажиллах, дадлага хийх боломжтойгоос гадна салбарын мэргэжилтнүүд, удирдлагуудаас сургалт, зөвлөгөө авч, мэргэжлийн өсөлт хөгжилдөө шаардлагатай үнэт туршлагаа хуримтлуулах боломж нээгдэж байна.

ХӨТӨЛБӨРИЙН  ШАТ БҮР ЗАЛУУСЫГ СОРЬЖ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭВ

Эхний шатанд судалгаа шинжилгээний ажил, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй оюутнуудын дунд эсээ бичих, чөлөөт контент бүтээж илгээх гэсэн ерөнхий шаардлагуудын хүрээнд шалгаруулалтыг эхлүүлсэн.

Эцсийн шатны шалгаруулалт “Design Sprint” аргачлалаар оюутнуудад өгөгдсөн сэдвийн хүрээнд баг болж ажиллан, асуудал шийдвэрлэх арга барил, бүтээлч шийдэл гаргах, багаар ажиллах ур чадвараа харуулж, бодит бизнесийн орчны сорилтоор өөрийгөө нээж харуулах үе шат байлаа. Энэ шатанд оролцсон 80 оюутнаас хамгийн өндөр оноо авсан шилдэг 50 оюутан албан ёсоор тэтгэлэгт хамрагдах эрхтэй болсон юм.

Монгол улсын тэргүүлэх 16 их дээд сургуулийн 50 гаруй мэргэжлээр суралцаж буй оюутнууд материалаа ирүүлснээс амжилттай шалгарч тэтгэлэг хүртсэн оюутнуудын сэтгэгдлээс онцлон хүргэе.


“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ МАНЛАЙЛНА ЗОРИЛГОД БИ Ч БАС ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА”

МУИС-ИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН 3-Р ДАМЖААНЫ ОЮУТАН А.НОМИНЖИН

Эхэндээ тэнцэх эсэхдээ эргэлзэж байсан ч өөртөө итгээд материалаа илгээсэн.  Шалгарсан тухай мэдээгээ аваад үнэхээр баяртай байсан. Хөтөлбөрт оролцох хугацаанд бусад сургуулиудын олон мундаг оюутнуудтай танилцаж туршлага солилцож мөн Нэткапитал санхүүгийн группийн мэргэжлийн багийнхан бидэнд ажлын байр, карьерын зөвлөгөө өгсөн нь ирээдүйгээ тодорхойлоход нөлөөтэй байлаа. Нэткапитал маань  “Дижитал Шилжилтийг Манлайлна” гэсэн зорилготой гэдгийг хөтөлбөрийн үеэр мэдээд надад их ойр санагдсан. IT чиглэлээр суралцаж буй оюутан хүний хувьд цаашид энэ зорилго, хөгжлийн үйл явцад өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байгаа.


“ХИЧЭЭЛДЭЭ ИЛҮҮ ТӨВЛӨРӨХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА”

ХААИС-ИЙН  БАНК САНХҮҮГИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН М. ПҮРЭВЦЭНД

Би оюутан байх хугацаандаа аав, ээждээ санхүүгийн дарамт үүрүүлэхгүй хэмээн хичээж, сургалтын төлбөрөө өөрөө олох ямар боломж байгааг судалж эхэлсэн. Гэвч цагийн ажил хийхээр хичээлдээ явж амжихгүй, хичээл цалгардах асуудал үе үе тулгарна. Тиймээс тэтгэлгүүдийн мэдээлэл судалж байгаад “Net Future 50 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлагдсаныг мэдээд өөрийгөө сорьж оролцохоор шийдсэн.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг авч, хичээлдээ илүү төвлөрөх боломж бүрдээд зогсохгүй, өөр салбарын чадварлаг оюутнуудтай холбогдон танилын хүрээгээ тэлэх үнэт боломж гарч байгаад би маш баяртай байна.


“ЗАЛУУ АЖИЛТНУУД ИХТЭЙ, НАЙРСАГ ГОЁ УУР АМЬСГАЛТАЙ САНАГДСАН”

СЭЗИС-ИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН Б.ЭРДЭНЭ-ОЧИР 

Тэтгэлгийн үе шатууд бусад тэтгэлгүүдтэй харьцуулахад оюутныг уламжлал болсон дүнгийн голчоор дүгнэх биш илүү хувь хүн рүү чиглэсэн soft skill, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадварыг харгалзан үзэж үнэлсэн нь их таалагдсан. Мөн  2-р шатны шалгаруулалтад Design sprint гэх орчин үеийн аргачлалаар өгөгдсөн сэдвийн хүрээнд үр дүнтэй багаар ажиллуулан оюутнуудыг шалгаруулсан  нь их сонирхолтой байсан. Нэткапитал санхүүгийн группийг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг шинэлэг, найрсаг уур амьсгалтай, залуу хамт олонтой гоё компани байна гэж бодогдсон. Оюутан залуучуудынхаа өмнөөс бидний сурч хөгжихийг дэмжин тэтгэлэг олгож байгаад баярлалаа гэж хэлье.

NETFUTURE БОЛ ИРЭЭДҮЙДЭЭ ХИЙЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

“NetFuture 50” тэтгэлэгт хөтөлбөрийг цаашид жил бүр уламжлал болгон хэрэгжүүлснээр Монголын залууст илүү өргөн боломжийн үүд нээгдэж байна. Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн чиглэл үл харгалзан авьяас, ур чадвар, хөгжих хүсэл тэмүүлэлтэй оюутан залуусыг дэмжихийн зэрэгцээ сургалт, дадлага болон ажлын туршлага олгох боломжуудыг төвлөрүүлэн хүргэх, нийгмийн хариуцлагатай, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх хөгжлийн орчин болох юм.

“NetFuture 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн санхүүгийн тэтгэлэг бус, залуусын сэтгэлгээ, ур чадвар, бүтээлч байдал болон ирээдүйн карьерын замналд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт бөгөөд Монголын нийгмийн салбар бүрд шинэлэг сэтгэлгээтэй, шинэ үеийн мэргэжилтнүүдийг дэмжсэн боловсролын томоохон хөрөнгө оруулалт боллоо.

Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул!

Нэткапитал Санхүүгийн Групп

 

Нэткапиталсанхүүгийн групп нь “Тогтвортой Санхүүжилтийн Бодлого”-ын хүрээнд үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмыг баримтлан, байгаль орчин нийгэм эдийн засагт хүртээмжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласаар байна. 2024 оны Тогтвортой хөгжлийн чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж байна.

Тогтвортой хөгжлийн тайланhttps://bit.ly/43KgySC

Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн 2025 оны ТУЗ-ийн ээлжит хурал 2025/04/11-ний өдөр болж өндөрлөлөө.

Тус хурлаар Компанийн 2024 оны гүйцэтгэл, стратегийн хэрэгжилт тайлантай танилцаж, 2025 онд хийх дижитал шилжилт, AI-д суурилсан шийдлүүдийг хэлэлцлээ.

“Нэткапитал санхүүгийн групп гал эрмэлзлээр дүүрэн Олимпын тамирчдадаа БАБА брэндийн иж бүрэн хувцас, бэлэн мөнгөний эрхийн бичгийг гардууллаа.”

Франц улсын Парис хотноо 2021.07.26- 08.11-ний хооронд зохион байгуулагдах зуны XXXIII олимпын наадам эхлэхэд 10 хоног үлдлээ. Олимп бол тамирчдын хувьд замналынх нь хамгийн оргил үе байдаг ба тэдгээр тамирчдын амжилт, алдар цуу нь улс орнуудын хувьд хөгжил дэвшил, хүчирхэг байдлыг илтгэх онцгой чухал үйл явдал юм. Энэ ч утгаараа Нэткапитал санхүүгийн группээс Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд мандуулахаар зорьж буй гал эрмэлзлээр дүүрэн шигшээ баг, тамирчдаа дэмжин БАБА брэндийн хувцас болон бэлэн мөнгөний эрхийн бичгийг гардуулав.

Дэлхийн спорт сонирхогч сая сая хүний хүсэн хүлээсэн Олимпын наадамд спортын 9 төрлөөр 33 тамирчин оролцохоор эрхээ хүртэж, ард түмнийхээ итгэл найдварыг хүлээсэн Монголын баг тамирчдын түрүүч энэ сарын 15-нд Парисын зүг хүлгийн жолоо зална. Байт харвааны урьдчилсан харваа энэ сарын 24-нд эхлэх юм.

Дашрамд дурдахад  Нэткапитал санхүүгийн групп, Сайн Моторс ХХК-тай хамтран энэ зуны хамгийн том шагналын сантай “Олимпын азтанд Жэтур машин” урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна. Хөтөлбөрийн үеэр Нэткапитал Санхүүгийн Групп, Сайн Моторс ХХК-ын бүтээгдэхүүн үйлчилгээг 2024 оны 1 сараас хойш авсан бүх хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор Netpoint лояалти, бэлэгтэй хүрд эргүүлэх зэрэг олон олон сонирхолтой бэлгүүдийг бэлдлээ.

Азтаныг 09 дүгээр сарын 08-нд шалгаруулна.

Netpay аппликейшн, Сайн моторс ХХК хамтран арван  азтан  шалгаруулах хамгийн том шагналтай аян зарлаж, шагналын эздэд өнөөдөр бэлгийг нь гардууллаа. Аз од нь гийсэн супер азтанаар Завхан аймгийн Төгс буян жавхлант хийдийн лам Д.Цэрэнсодном тодорч, Jetour Х1 маркийн машинаа гардав. Бусад есөн азтан Iphone 15, Samsung s24 plus, playstation, starlink, huawei buds, мөнгөн урамшуулал, Galaxy watch гэх мэт гайхалтай бэлгүүдийн эзэн болсон юм.

Азтан шалгаруулах аяны талаар Нэткапитал санхүүгийн группын гүйцэтгэх захирал Б.Хуншагай

Нэткапитал санхүүгийн групп Монголын нийт ард түмэнд 33 дугаар зуны олимп,  17 дугаар зуны паралимпыг шууд үзэх, үүгээр дамжуулж монголынхоо баг тамирчдыг дэмжих боломж олгох зорилготой байсан. Дээрээс нь Нэткапитал санхүүгийн групп 16 жилийн турш салбартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд, эргээд харилцагчид руугаа чиглэсэн арга хэмжээ зохион байгуулсан. Урамшуулалт аянд Netpay аппликейшн, Сайн моторсын харилцагчидаас нийт 400 мянга гаруй сугалаа бүртгэгдсэн байна. Үүнд маш их баяртай байна

Супер азтан:

Netpay аппликейшн, Сайн моторс ХХК хамтран арван  азтан  шалгаруулах хамгийн том шагналтай аян зарлаж, шагналын эздэд өнөөдөр бэлгийг нь гардууллаа. Аз од нь гийсэн супер азтанаар Завхан аймгийн Төгс буян жавхлант хийдийн лам Д.Цэрэнсодном тодорч, Jetour Х1 маркийн машинаа гардав. Бусад есөн азтан Iphone 15, Samsung s24 plus, playstation, starlink, huawei buds, мөнгөн урамшуулал, Galaxy watch гэх мэт гайхалтай бэлгүүдийн эзэн болсон юм.

Хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон Парисын олимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч “Нэткапитал санхүүгийн групп” “Парис 2024” олимпод Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд мандуулахаар зорьж буй гал эрмэлзлээр дүүрэн шигшээ баг, тамирчдаа дэмжин ажиллахаар Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC олимпын түншлэлийн гэрээг байгууллаа.

Хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон Парисын олимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч “Нэткапитал санхүүгийн групп” “Парис 2024” олимпын эрх авсан Байт харвааны ҮШБ-н тамирчин, Азийн наадмын аварга, 2023 оны шилдгийн шилдэг тамирчин шилжин явах цомын эзэн, ОУХМ Баатархуягийн Отгонболдыг дэмжиж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Бид Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд мандуулахаар зорьж буй гал эрмэлзлээр дүүрэн шигшээ баг, тамирчдаа дэмжин ажиллахдаа таатай байх болно.

Алтан соёмбот төрийн далбаа минь Парисын тэнгэрт мандахын билигтэй ерөөл өргөе. Б. Отгонболддоо спортын өндөр амжилтыг хүсье

Жил бүр зохион байгуулагддаг "Annual Meeting - 2024" Менежментийн хурал, уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлаар компанийн өнгөрсөн оны ололт амжилтыг бататган тайлагнаж , 2024 онд хүрэх хамтын зорилго, төлөвлөгөөг эцэслэн шийдвэрлэхээр менежментийн багаараа шинэ боломж шийдлүүдийг хэлэлцлээ.