Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?

Нэткапитал санхүүгийн групп хөлбөмбөгийн ДАШТ-ийн Монгол дахь шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаатай холбоотой NetPay GO-All зуны урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа.

Хэрэглэгч NetPay апп-даа бүртгүүлээд 7-р сарыг дуустал өдөр бүр NetSpin хүрдээ эргүүлэн урамшууллын эзэн болохоос гадна Pick’Em таавартаа оролцож, жинхэнэ фанат гэдгээ баталж өөрийн хөлбөмбөгийн мэдлэг, ур ухаанаар таамаглан олон, олон урамшууллын эзэн болох боломжтой ажээ.

FIFA World Cup 2026 тэмцээн нь АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсын хамтарсан зохион байгуулалтаар явагдах бөгөөд  нийт 48 улсын шигшээ баг өрсөлдөж, нийт 104 тоглолт явагдахаар байгаа нь тус тэмцээний цар хүрээг Дэлхийн аваргын түүхэнд анх удаа хамгийн өндөр түвшинд хүргэж, шинэ түүх бүтээх гэж байна.

Нэткапитал Финанс Корпораци нь Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны ISO/IEC 27001:2022 олон улсын стандартыг дөрөв дэх удаагаа амжилттай баталгаажуулж, мэдээллийн аюулгүй байдал, кибер эрсдэлийн удирдлага, технологийн засаглал болон дижитал үйл ажиллагааны тогтвортой байдлаа олон улсын түвшинд дахин баталгаажууллаа.

Нэткапитал Финанс Корпораци нь өмнө нь Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 болон Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж байсан бөгөөд энэхүү дахин баталгаажуулалт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага болон технологийн засаглалыг олон улсын түвшинд тогтвортой хэрэгжүүлж буйг илэрхийлж байна.

ISO/IEC 27001:2022 стандартыг хэрэгжүүлснээр:

Нэткапитал Финанс Корпораци нь цаашид AI First Company стратегийн хүрээнд технологийн дэвшил, инновац болон мэдээллийн аюулгүй байдлыг хослуулсан найдвартай санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэсээр байх болно.

Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ талархал илэрхийлж, олон улсын стандартад нийцсэн аюулгүй, найдвартай үйлчилгээг хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлж байна.

Нэткапитал Финанс Корпораци нь Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны ISO/IEC 27001:2022 олон улсын стандартыг дөрөв дэх удаагаа амжилттай баталгаажуулж, мэдээллийн аюулгүй байдал, кибер эрсдэлийн удирдлага, технологийн засаглал болон дижитал үйл ажиллагааны тогтвортой байдлаа олон улсын түвшинд дахин баталгаажууллаа.

Нэткапитал Финанс Корпораци нь өмнө нь Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 болон Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж байсан бөгөөд энэхүү дахин баталгаажуулалт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага болон технологийн засаглалыг олон улсын түвшинд тогтвортой хэрэгжүүлж буйг илэрхийлж байна.

ISO/IEC 27001:2022 стандартыг хэрэгжүүлснээр:

Нэткапитал Финанс Корпораци нь цаашид AI First Company стратегийн хүрээнд технологийн дэвшил, инновац болон мэдээллийн аюулгүй байдлыг хослуулсан найдвартай санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэсээр байх болно.

Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ талархал илэрхийлж, олон улсын стандартад нийцсэн аюулгүй, найдвартай үйлчилгээг хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлж байна.

Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 04-р сарын 10-ны өдөр амжилттай боллоо. Хурлын үеэр компанийн 2025 оны гүйцэтгэл, стратегийн зорилтуудын хэрэгжилт, мөн 2026 онд төвлөрөх тэргүүлэх санаачилгуудыг хэлэлцэв.

Түүнчлэн компанийн засаглал, санхүүгийн өсөлт, дижитал шилжилт, AI-д суурилсан хөгжлийн бодлогыг дараагийн түвшинд тодорхойлсон үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнөлөө.

“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Олон улсын санхүүгийн тайлагналын IFRS 9 стандартад амжилттай шилжлээ. Энэхүү шилжилт нь манай компанийн итгэлт харилцагч, хамтран ажилладаг найдвартай түншүүдэд санхүүгийн ил тод байдал болон сайн засаглалыг нотолж буй томоохон алхам болж байна.

IFRS 9 стандартыг нэвтрүүлснээр бид зээлийн эрсдэлийг илүү нарийн, ирээдүйд чиглэсэн арга барилаар удирдах боломжтой болж байна. Мөн тус шилжилт нь манай санхүүгийн тайлагналыг олон улсын жишигт бүрэн нийцүүлж, хөрөнгийн чанарыг илүү тодорхой, стандартлагдсан байдлаар харуулах нөхцөлийг бүрдүүллээ. 

Энэхүү ололт нь манай компанийг ирээдүйд чиглэсэн санхүүгийн бүтэцтэй байх, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах эрмэлзлийг бататгаж байна.

Монгол Улсын тэргүүлэх санхүүгийн байгууллага, "ТОП-100" аж ахуйн нэгжийн нэг болох “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Япон улсын "Bankers Crowd Credit" ХХК хөрөнгө оруулалтын компанитай 5 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээг амжилттай үзэглэлээ.

Энэхүү хэлцэл нь “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ын эх үүсвэрийн багцыг төрөлжүүлж, зээлийн багцыг өргөтгөхөөс гадна Монгол орны өнцөг булан бүрд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм. Тус санхүүжилтийг:

Тус санхүүжилтийг орон даяарх 45 салбар болон "Netpay" гар утасны аппликейшнээр дамжуулан зорилтот бүлэгт олгох юм. Инновац болон дижитал шилжилтийг эрхэмлэгч “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь 130,000 гаруй харилцагчийнхаа хэрэгцээнд нийцүүлэн бизнесийн зээл, ногоон зээл, авто машин болон хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнээ тасралтгүй өргөжүүлсээр байна.

"Бид энэхүү эх үүсвэрийг Монголын санхүүгийн үйлчилгээ хамгийн их дутагдалтай байгаа хэсэгт чиглүүлснээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн эрхэм зорилгоо биелүүлж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байна" гэж "Нэткапитал Финанс Корпораци ББСБ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хуншагай онцоллоо.

“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн тухай

2008 онд байгуулагдсан “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Монгол Улсын тэргүүлэх банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дижитал болон уламжлалт санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг. Компани нь засаглал, ил тод байдал, инновацад суурилсан үйл ажиллагаагаараа салбартаа танигдсан бөгөөд технологид суурилсан шийдлээр дамжуулан хариуцлагатай санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд манлайлан ажиллаж байна.

“Bankers Crowd Credit” ХХК-ийн тухай

“Bankers Crowd Credit” ХХК нь Япон улсын хөрөнгө оруулагчдыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хөрөнгө оруулалтын боломжуудтай холбодог олон улсын онлайн платформ юм. “Bankers Crowd Credit” ХХК нь зээлдэгчдэд санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд тусалдаг бол хөрөнгө оруулагчдад ББСБ, бичил санхүү, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах боломжийг олгодог. Төслүүд нь санхүүгийн өгөөжөөс гадна нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэдэг.

 

Нэткапитал Санхүүгийн Групп “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, өөрийн 36 ажилтныг тус хөтөлбөрт хамруулж байна. Энэ нь бидний “Дижитал шилжилтээр манлайлна” алсын харааны хүрээнд ажилтнуудынхаа дижитал ур чадварыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэсэн бодит алхам болж байна.

Санхүүгийн салбарт инновац, технологийн шийдлийг нэвтрүүлэх, дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирээдүйн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх, залуусын хөгжлийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлж байна. Энэ удаагийн хамтрал нь зөвхөн байгууллагын дотоод хүний нөөцийн хөгжлөөр хязгаарлагдахгүй, Монголын залуусын дижитал боловсролыг дэмжих өргөн хүрээний ач холбогдолтой юм.

Google-ийн албан ёсны сертификат олгох “Grow with Google Mongolia” хөтөлбөр энэ жил Монгол Улсад 3 дахь жилдээ зохион байгуулагдаж мэдээллийн технологийн салбарын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд эзэмших боломжийг залууст олгож, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой юм.

Нэткапитал Санхүүгийн Групп нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарын хөгжилд тогтмол хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд энэ удаад боловсролын салбарт чиглэсэн дэмжлэгийнхээ хүрээнд “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж Монголын залуусыг дэлхийн түвшний дижитал ур чадварт суралцах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

 

 

Нийгмийн сайн сайхны төлөө бодит үйл хэрэг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь "Бундан” төрийн бус байгууллагын санаачлагаар хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд дахин нэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг дэмжиж, “Хайраар дүүрэн 24 зүрх” нэртэй нийгмийн хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү санаачилга нь 24 хүүхдэд эрүүл амьдрал бэлэглэх, тэдэнд гэрэлт эрүүл ирээдүйг авчрахад чиглэж байна.

“Зүрх мартахгүй” төсөл нь 2020 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн ач холбогдол бүхий төсөл юм. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэс заслын эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой байдаг хэдий ч өндөр өртөг нь олон гэр бүлийн өмнө бодит саад болдог.

Нэткапитал санхүүгийн групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, спортын салбаруудад чиглэсэн хамтын ажиллагаа, ивээн тэтгэлгийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлтэй хоёр дахь удаагаа хамтран ажиллаж, “Хайраар дүүрэн 24 зүрх” санаачилгыг бодит ажил болгоход бэлэн болоод байна.

(дэлгэрэнгүй…)

Нэткапитал санхүүгийн групп зүрхний төрөлхийн гажгаас шалтгаалан мэс заслын тусламж шаардлагатай хүүхдүүдэд зориулсан “Зүрх Мартахгүй” төсөлд нэгдэн хамтран ажиллаж байна. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төрөлт нэмэгдсэнтэй холбоотой жилд 60 мянга гаруй хүүхэд мэндэлдэг ч 100 төрөлт тутмын нэг нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг байна. Ийм оноштой хүүхдүүдийн 95 хувь нь мэс заслаар бүрэн эрүүл болох боломжтой боловч үлдсэн 5 хувьд нь дэлхийн аль ч улсад эмчилгээ, мэс заслын боломж хязгаарлагдмал байдаг. Мэс засал хийх боломжтой 95 хувийн дунд 70–80 хувь нь арай хөнгөн, харин 5 хувь нь маш хүнд тохиолдол байдаг.

Энэ төрлийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас өвчиндөө шаналж буй олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан. Эдгээр хүндрэл, шаардлагын улмаас 2020 оны тавдугаар сард “УБ-Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмч болон “Бундан” ТББ-ын санаачилгаар “Зүрх Мартахгүй” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн гол зорилго нь төрөлхийн зүрхний гажигтай болон ховор оноштой хүүхдүүдийг Монголдоо эрт илрүүлж, мэс засал хийж, амьдрал бэлэглэх явдал юм.

Өдгөө тус төсөл 1,610+ хүүхдэд амьдрах шинэ боломж олгож, Бундан төслийн баг Монгол Улсыг гурав бүтэн тойрон ажиллах хугацаандаа 60,000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийжээ.

Бяцхан зүрх бүрийн төлөөх энэ сайн үйлсийг Нэткапитал санхүүгийн групп дэмжин оролцож буйдаа талархалтай байна.

Сүндий сангийн санаачилгаар Нэткапитал санхүүгийн группийн ивээн тэтгэлгээр хэрэгжсэн “Net Future 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын залуу үеийн хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, оюутнуудын ур чадвар, хүсэл тэмүүллийг бодит боломж болгох зорилготой бөгөөд шаардлага хангасан 300 гаруй оюутны материалыг хүлээн авснаас шилдэг 50 оюутныг шалгарууллаа.

Шилдгүүд сургалтын төлбөрийн мөнгөн дэмжлэг болон Нэткапитал санхүүгийн группэд урилгаар ажиллах, дадлага хийх боломжтойгоос гадна салбарын мэргэжилтнүүд, удирдлагуудаас сургалт, зөвлөгөө авч, мэргэжлийн өсөлт хөгжилдөө шаардлагатай үнэт туршлагаа хуримтлуулах боломж нээгдэж байна.

ХӨТӨЛБӨРИЙН  ШАТ БҮР ЗАЛУУСЫГ СОРЬЖ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭВ

Эхний шатанд судалгаа шинжилгээний ажил, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй оюутнуудын дунд эсээ бичих, чөлөөт контент бүтээж илгээх гэсэн ерөнхий шаардлагуудын хүрээнд шалгаруулалтыг эхлүүлсэн.

Эцсийн шатны шалгаруулалт “Design Sprint” аргачлалаар оюутнуудад өгөгдсөн сэдвийн хүрээнд баг болж ажиллан, асуудал шийдвэрлэх арга барил, бүтээлч шийдэл гаргах, багаар ажиллах ур чадвараа харуулж, бодит бизнесийн орчны сорилтоор өөрийгөө нээж харуулах үе шат байлаа. Энэ шатанд оролцсон 80 оюутнаас хамгийн өндөр оноо авсан шилдэг 50 оюутан албан ёсоор тэтгэлэгт хамрагдах эрхтэй болсон юм.

Монгол улсын тэргүүлэх 16 их дээд сургуулийн 50 гаруй мэргэжлээр суралцаж буй оюутнууд материалаа ирүүлснээс амжилттай шалгарч тэтгэлэг хүртсэн оюутнуудын сэтгэгдлээс онцлон хүргэе.


“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ МАНЛАЙЛНА ЗОРИЛГОД БИ Ч БАС ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА”

МУИС-ИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН 3-Р ДАМЖААНЫ ОЮУТАН А.НОМИНЖИН

Эхэндээ тэнцэх эсэхдээ эргэлзэж байсан ч өөртөө итгээд материалаа илгээсэн.  Шалгарсан тухай мэдээгээ аваад үнэхээр баяртай байсан. Хөтөлбөрт оролцох хугацаанд бусад сургуулиудын олон мундаг оюутнуудтай танилцаж туршлага солилцож мөн Нэткапитал санхүүгийн группийн мэргэжлийн багийнхан бидэнд ажлын байр, карьерын зөвлөгөө өгсөн нь ирээдүйгээ тодорхойлоход нөлөөтэй байлаа. Нэткапитал маань  “Дижитал Шилжилтийг Манлайлна” гэсэн зорилготой гэдгийг хөтөлбөрийн үеэр мэдээд надад их ойр санагдсан. IT чиглэлээр суралцаж буй оюутан хүний хувьд цаашид энэ зорилго, хөгжлийн үйл явцад өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байгаа.


“ХИЧЭЭЛДЭЭ ИЛҮҮ ТӨВЛӨРӨХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА”

ХААИС-ИЙН  БАНК САНХҮҮГИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН М. ПҮРЭВЦЭНД

Би оюутан байх хугацаандаа аав, ээждээ санхүүгийн дарамт үүрүүлэхгүй хэмээн хичээж, сургалтын төлбөрөө өөрөө олох ямар боломж байгааг судалж эхэлсэн. Гэвч цагийн ажил хийхээр хичээлдээ явж амжихгүй, хичээл цалгардах асуудал үе үе тулгарна. Тиймээс тэтгэлгүүдийн мэдээлэл судалж байгаад “Net Future 50 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлагдсаныг мэдээд өөрийгөө сорьж оролцохоор шийдсэн.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг авч, хичээлдээ илүү төвлөрөх боломж бүрдээд зогсохгүй, өөр салбарын чадварлаг оюутнуудтай холбогдон танилын хүрээгээ тэлэх үнэт боломж гарч байгаад би маш баяртай байна.


“ЗАЛУУ АЖИЛТНУУД ИХТЭЙ, НАЙРСАГ ГОЁ УУР АМЬСГАЛТАЙ САНАГДСАН”

СЭЗИС-ИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН Б.ЭРДЭНЭ-ОЧИР 

Тэтгэлгийн үе шатууд бусад тэтгэлгүүдтэй харьцуулахад оюутныг уламжлал болсон дүнгийн голчоор дүгнэх биш илүү хувь хүн рүү чиглэсэн soft skill, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадварыг харгалзан үзэж үнэлсэн нь их таалагдсан. Мөн  2-р шатны шалгаруулалтад Design sprint гэх орчин үеийн аргачлалаар өгөгдсөн сэдвийн хүрээнд үр дүнтэй багаар ажиллуулан оюутнуудыг шалгаруулсан  нь их сонирхолтой байсан. Нэткапитал санхүүгийн группийг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг шинэлэг, найрсаг уур амьсгалтай, залуу хамт олонтой гоё компани байна гэж бодогдсон. Оюутан залуучуудынхаа өмнөөс бидний сурч хөгжихийг дэмжин тэтгэлэг олгож байгаад баярлалаа гэж хэлье.

NETFUTURE БОЛ ИРЭЭДҮЙДЭЭ ХИЙЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

“NetFuture 50” тэтгэлэгт хөтөлбөрийг цаашид жил бүр уламжлал болгон хэрэгжүүлснээр Монголын залууст илүү өргөн боломжийн үүд нээгдэж байна. Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн чиглэл үл харгалзан авьяас, ур чадвар, хөгжих хүсэл тэмүүлэлтэй оюутан залуусыг дэмжихийн зэрэгцээ сургалт, дадлага болон ажлын туршлага олгох боломжуудыг төвлөрүүлэн хүргэх, нийгмийн хариуцлагатай, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх хөгжлийн орчин болох юм.

“NetFuture 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн санхүүгийн тэтгэлэг бус, залуусын сэтгэлгээ, ур чадвар, бүтээлч байдал болон ирээдүйн карьерын замналд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт бөгөөд Монголын нийгмийн салбар бүрд шинэлэг сэтгэлгээтэй, шинэ үеийн мэргэжилтнүүдийг дэмжсэн боловсролын томоохон хөрөнгө оруулалт боллоо.

Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул!

Нэткапитал Санхүүгийн Групп

 

Нэткапиталсанхүүгийн групп нь “Тогтвортой Санхүүжилтийн Бодлого”-ын хүрээнд үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмыг баримтлан, байгаль орчин нийгэм эдийн засагт хүртээмжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласаар байна. 2024 оны Тогтвортой хөгжлийн чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж байна.

Тогтвортой хөгжлийн тайланhttps://bit.ly/43KgySC