Монгол Улсын тэргүүлэх санхүүгийн байгууллага, "ТОП-100" аж ахуйн нэгжийн нэг болох “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Япон улсын "Bankers Crowd Credit" ХХК хөрөнгө оруулалтын компанитай 5 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээг амжилттай үзэглэлээ.
Энэхүү хэлцэл нь “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ын эх үүсвэрийн багцыг төрөлжүүлж, зээлийн багцыг өргөтгөхөөс гадна Монгол орны өнцөг булан бүрд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм. Тус санхүүжилтийг:
- Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид (ЖДҮ),
- Орон нутгийн бизнес эрхлэгчид,
- Залуу болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн дэмжих зорилгоор зарцуулахаар төлөвлөж байна.
Тус санхүүжилтийг орон даяарх 45 салбар болон "Netpay" гар утасны аппликейшнээр дамжуулан зорилтот бүлэгт олгох юм. Инновац болон дижитал шилжилтийг эрхэмлэгч “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь 130,000 гаруй харилцагчийнхаа хэрэгцээнд нийцүүлэн бизнесийн зээл, ногоон зээл, авто машин болон хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнээ тасралтгүй өргөжүүлсээр байна.
"Бид энэхүү эх үүсвэрийг Монголын санхүүгийн үйлчилгээ хамгийн их дутагдалтай байгаа хэсэгт чиглүүлснээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн эрхэм зорилгоо биелүүлж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байна" гэж "Нэткапитал Финанс Корпораци ББСБ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хуншагай онцоллоо.
“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн тухай
2008 онд байгуулагдсан “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Монгол Улсын тэргүүлэх банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дижитал болон уламжлалт санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг. Компани нь засаглал, ил тод байдал, инновацад суурилсан үйл ажиллагаагаараа салбартаа танигдсан бөгөөд технологид суурилсан шийдлээр дамжуулан хариуцлагатай санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд манлайлан ажиллаж байна.
“Bankers Crowd Credit” ХХК-ийн тухай
“Bankers Crowd Credit” ХХК нь Япон улсын хөрөнгө оруулагчдыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хөрөнгө оруулалтын боломжуудтай холбодог олон улсын онлайн платформ юм. “Bankers Crowd Credit” ХХК нь зээлдэгчдэд санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд тусалдаг бол хөрөнгө оруулагчдад ББСБ, бичил санхүү, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах боломжийг олгодог. Төслүүд нь санхүүгийн өгөөжөөс гадна нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэдэг.
Нэткапитал Санхүүгийн Групп “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, өөрийн 36 ажилтныг тус хөтөлбөрт хамруулж байна. Энэ нь бидний “Дижитал шилжилтээр манлайлна” алсын харааны хүрээнд ажилтнуудынхаа дижитал ур чадварыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэсэн бодит алхам болж байна.
Санхүүгийн салбарт инновац, технологийн шийдлийг нэвтрүүлэх, дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирээдүйн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх, залуусын хөгжлийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлж байна. Энэ удаагийн хамтрал нь зөвхөн байгууллагын дотоод хүний нөөцийн хөгжлөөр хязгаарлагдахгүй, Монголын залуусын дижитал боловсролыг дэмжих өргөн хүрээний ач холбогдолтой юм.
Google-ийн албан ёсны сертификат олгох “Grow with Google Mongolia” хөтөлбөр энэ жил Монгол Улсад 3 дахь жилдээ зохион байгуулагдаж мэдээллийн технологийн салбарын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд эзэмших боломжийг залууст олгож, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой юм.
Нэткапитал Санхүүгийн Групп нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарын хөгжилд тогтмол хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд энэ удаад боловсролын салбарт чиглэсэн дэмжлэгийнхээ хүрээнд “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж Монголын залуусыг дэлхийн түвшний дижитал ур чадварт суралцах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Нийгмийн сайн сайхны төлөө бодит үйл хэрэг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь "Бундан” төрийн бус байгууллагын санаачлагаар хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд дахин нэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг дэмжиж, “Хайраар дүүрэн 24 зүрх” нэртэй нийгмийн хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү санаачилга нь 24 хүүхдэд эрүүл амьдрал бэлэглэх, тэдэнд гэрэлт эрүүл ирээдүйг авчрахад чиглэж байна.
“Зүрх мартахгүй” төсөл нь 2020 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн ач холбогдол бүхий төсөл юм. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэс заслын эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой байдаг хэдий ч өндөр өртөг нь олон гэр бүлийн өмнө бодит саад болдог.
Нэткапитал санхүүгийн групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, спортын салбаруудад чиглэсэн хамтын ажиллагаа, ивээн тэтгэлгийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлтэй хоёр дахь удаагаа хамтран ажиллаж, “Хайраар дүүрэн 24 зүрх” санаачилгыг бодит ажил болгоход бэлэн болоод байна.

(дэлгэрэнгүй…)
Сүндий сангийн санаачилгаар Нэткапитал санхүүгийн группийн ивээн тэтгэлгээр хэрэгжсэн “Net Future 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын залуу үеийн хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, оюутнуудын ур чадвар, хүсэл тэмүүллийг бодит боломж болгох зорилготой бөгөөд шаардлага хангасан 300 гаруй оюутны материалыг хүлээн авснаас шилдэг 50 оюутныг шалгарууллаа.
Шилдгүүд сургалтын төлбөрийн мөнгөн дэмжлэг болон Нэткапитал санхүүгийн группэд урилгаар ажиллах, дадлага хийх боломжтойгоос гадна салбарын мэргэжилтнүүд, удирдлагуудаас сургалт, зөвлөгөө авч, мэргэжлийн өсөлт хөгжилдөө шаардлагатай үнэт туршлагаа хуримтлуулах боломж нээгдэж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ШАТ БҮР ЗАЛУУСЫГ СОРЬЖ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭВ
Эхний шатанд судалгаа шинжилгээний ажил, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй оюутнуудын дунд эсээ бичих, чөлөөт контент бүтээж илгээх гэсэн ерөнхий шаардлагуудын хүрээнд шалгаруулалтыг эхлүүлсэн.
Эцсийн шатны шалгаруулалт “Design Sprint” аргачлалаар оюутнуудад өгөгдсөн сэдвийн хүрээнд баг болж ажиллан, асуудал шийдвэрлэх арга барил, бүтээлч шийдэл гаргах, багаар ажиллах ур чадвараа харуулж, бодит бизнесийн орчны сорилтоор өөрийгөө нээж харуулах үе шат байлаа. Энэ шатанд оролцсон 80 оюутнаас хамгийн өндөр оноо авсан шилдэг 50 оюутан албан ёсоор тэтгэлэгт хамрагдах эрхтэй болсон юм.
Монгол улсын тэргүүлэх 16 их дээд сургуулийн 50 гаруй мэргэжлээр суралцаж буй оюутнууд материалаа ирүүлснээс амжилттай шалгарч тэтгэлэг хүртсэн оюутнуудын сэтгэгдлээс онцлон хүргэе.
“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ МАНЛАЙЛНА ЗОРИЛГОД БИ Ч БАС ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА”

МУИС-ИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН 3-Р ДАМЖААНЫ ОЮУТАН А.НОМИНЖИН
Эхэндээ тэнцэх эсэхдээ эргэлзэж байсан ч өөртөө итгээд материалаа илгээсэн. Шалгарсан тухай мэдээгээ аваад үнэхээр баяртай байсан. Хөтөлбөрт оролцох хугацаанд бусад сургуулиудын олон мундаг оюутнуудтай танилцаж туршлага солилцож мөн Нэткапитал санхүүгийн группийн мэргэжлийн багийнхан бидэнд ажлын байр, карьерын зөвлөгөө өгсөн нь ирээдүйгээ тодорхойлоход нөлөөтэй байлаа. Нэткапитал маань “Дижитал Шилжилтийг Манлайлна” гэсэн зорилготой гэдгийг хөтөлбөрийн үеэр мэдээд надад их ойр санагдсан. IT чиглэлээр суралцаж буй оюутан хүний хувьд цаашид энэ зорилго, хөгжлийн үйл явцад өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байгаа.
“ХИЧЭЭЛДЭЭ ИЛҮҮ ТӨВЛӨРӨХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА”

ХААИС-ИЙН БАНК САНХҮҮГИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН М. ПҮРЭВЦЭНД
Би оюутан байх хугацаандаа аав, ээждээ санхүүгийн дарамт үүрүүлэхгүй хэмээн хичээж, сургалтын төлбөрөө өөрөө олох ямар боломж байгааг судалж эхэлсэн. Гэвч цагийн ажил хийхээр хичээлдээ явж амжихгүй, хичээл цалгардах асуудал үе үе тулгарна. Тиймээс тэтгэлгүүдийн мэдээлэл судалж байгаад “Net Future 50 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлагдсаныг мэдээд өөрийгөө сорьж оролцохоор шийдсэн.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг авч, хичээлдээ илүү төвлөрөх боломж бүрдээд зогсохгүй, өөр салбарын чадварлаг оюутнуудтай холбогдон танилын хүрээгээ тэлэх үнэт боломж гарч байгаад би маш баяртай байна.
“ЗАЛУУ АЖИЛТНУУД ИХТЭЙ, НАЙРСАГ ГОЁ УУР АМЬСГАЛТАЙ САНАГДСАН”

СЭЗИС-ИЙН 4-Р ДАМЖААНЫ ОЮУТАН Б.ЭРДЭНЭ-ОЧИР
Тэтгэлгийн үе шатууд бусад тэтгэлгүүдтэй харьцуулахад оюутныг уламжлал болсон дүнгийн голчоор дүгнэх биш илүү хувь хүн рүү чиглэсэн soft skill, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадварыг харгалзан үзэж үнэлсэн нь их таалагдсан. Мөн 2-р шатны шалгаруулалтад Design sprint гэх орчин үеийн аргачлалаар өгөгдсөн сэдвийн хүрээнд үр дүнтэй багаар ажиллуулан оюутнуудыг шалгаруулсан нь их сонирхолтой байсан. Нэткапитал санхүүгийн группийг орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг шинэлэг, найрсаг уур амьсгалтай, залуу хамт олонтой гоё компани байна гэж бодогдсон. Оюутан залуучуудынхаа өмнөөс бидний сурч хөгжихийг дэмжин тэтгэлэг олгож байгаад баярлалаа гэж хэлье.

NETFUTURE БОЛ ИРЭЭДҮЙДЭЭ ХИЙЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
“NetFuture 50” тэтгэлэгт хөтөлбөрийг цаашид жил бүр уламжлал болгон хэрэгжүүлснээр Монголын залууст илүү өргөн боломжийн үүд нээгдэж байна. Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн чиглэл үл харгалзан авьяас, ур чадвар, хөгжих хүсэл тэмүүлэлтэй оюутан залуусыг дэмжихийн зэрэгцээ сургалт, дадлага болон ажлын туршлага олгох боломжуудыг төвлөрүүлэн хүргэх, нийгмийн хариуцлагатай, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх хөгжлийн орчин болох юм.
“NetFuture 50” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн санхүүгийн тэтгэлэг бус, залуусын сэтгэлгээ, ур чадвар, бүтээлч байдал болон ирээдүйн карьерын замналд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт бөгөөд Монголын нийгмийн салбар бүрд шинэлэг сэтгэлгээтэй, шинэ үеийн мэргэжилтнүүдийг дэмжсэн боловсролын томоохон хөрөнгө оруулалт боллоо.
Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул!
Нэткапитал Санхүүгийн Групп
Харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллага болох Нэткапитал Финанс Корпораци нь 2008 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлаар салбартаа тэргүүлэгчийн байр сууриа бэхжүүлсээр ирсэн билээ. Энэхүү тууштай үйл ажиллагаа, менежментийн оновчтой бодлого, нийгмийн хариуцлагатай хандлагын үр дүнд тус компани 2024 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ.
Стратегийн тогтвортой өсөлт ба өргөжилт
Нэткапитал Финанс Корпораци нь 17 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдгөө Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймагт нийт 44 салбар нэгжтэй, 600 гаруй мэргэшсэн ажилтантай үндэсний хэмжээний санхүүгийн байгууллага болон өргөжөөд байна. Санхүүгийн хүртээмжийг бүх нийтийн түвшинд хүргэх, бүс нутгийн тэгш хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоо тууштай хэрэгжүүлсээр байна.
Шилдэг засаглал, ил тод байдлын үнэлгээ
Компанийн засаглал, үйл ажиллагааны ил тод байдлаар 2024 онд Санхүүгийн зохицуулах хорооны “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээнд 97.2%-ийн амжилт үзүүлсэн. Энэ нь Нэткапиталын Финанс Корпораци хариуцлагатай, хяналттай, шударга, ил тод удирдлагын тогтолцооны бодит илэрхийлэл юм.
Инновац, санхүүгийн шинэчлэлд манлайлагч
Нэткапитал Финанс Корпораци нь дижитал шилжилтийг стратегийн түвшинд хэрэгжүүлэн, олон улсын стандартад нийцсэн удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж байна. Тухайлбал,
- ISO 9001:2015 чанарын удирдлагын стандартын шаардлагыг 2021 оноос,
- ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог 2023 оноос,
- IDCXS (International Digital Customer Experience Standard) олон улсын дижитал хэрэглэгчийн стандартыг 2024 онд,
- Мөн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын олон улсын COSO Framework-ийг 2023 онд тус тус амжилттай нэвтрүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Эдгээр олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд үр дүнтэйгээр хэрэгжүүлж, харилцагч төвтэй, хурдтай, найдвартай, аюулгүй санхүүгийн үйлчилгээний экосистемийг бүрдүүлсэн нь Нэткапиталын олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийг бататгаж буй томоохон үзүүлэлт билээ.
Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтвортой байдал
Нэткапитал Финанс Корпораци нь 17 жилийн турш тогтвортой өсөлтийг хадгалан, хөрөнгө оруулагчдаа ил тод, үнэн зөв мэдээллээр хангаж, ногдол ашиг, хүүгийн өгөөжийг цаг хугацаанд нь нэг ч өдрийн хоцрогдолгүйгээр төлж ирсэн нь бидний санхүүгийн сахилга бат, хариуцлагатай үйл ажиллагааны бодит баталгаа юм.
Энэхүү итгэлцэл, тогтвортой байдлын үр дүнд:
- 2024 онд биржийн бус зах зээлээс ₮72 тэрбум төгрөгийн бонд,
- Олон улсын санхүүгийн байгууллагуудаас 9.0 сая ам.долларын санхүүжилт тус тус амжилттай босгож,
- 2025 онд Монгол Улсад анх удаа жилийн 20% хүүтэй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг (ХБҮЦ) олон нийтэд нээлттэйгээр санал болгож, анхдагч зах зээлийн арилжаагаар ₮30 тэрбум төгрөгийг 100% амжилттай татан төвлөрүүлээд байгаа билээ.
Нийгмийн хариуцлага ба үндэсний бахархал
2024 онд “Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул” уриан дор Нэткапитал Финанс Корпораци нь:
- EURO-2024 Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
- Парис-2024 Зуны Олимпын 33-р их наадам,
- Паралимпийн 17-р наадам-ын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бөгөөд Монголын баг, тамирчдад бодит санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.
ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан энэхүү амжилт нь зөвхөн компанийн төдийгүй Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын хөгжил, зах зээлийн итгэлийг илтгэх бодит үнэлгээ юм. Бид цаашид ч инноваци, ил тод засаглал, тогтвортой өсөлт, нийгмийн хариуцлагыг хослуулсан монголын санхүүгийн салбарын итгэлт түнш байсаар байх болно.
Эрхэм харилцагчид, үнэнч хамтрагчид, үнэтэй хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа жилийн 20%-ийн хүүтэйгээр олон нийтэд нээлттэй санал болгосон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа ердөө 4 хоногийн дотор бүрэн дүүрч, 2025 оны 7-р сарын 1-ний өдөр албан ёсоор хаагдлаа.
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК ХХК нь 24 сарын хугацаатай, жилийн 20%-ийн хүүтэй, улирал тутмын (3 сар тутам) хүүний төлөлттэй, автомашины фидуцийн эрхтэй зээлийн хөрөнгөөр 100% баталгаажсан ХБҮЦ-ыг олон нийтэд нээлттэй санал болгож, нийт 30.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай татан төвлөрүүллээ.
Энэхүү өндөр өгөөжтэй, эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулагч хувь хүн болон байгууллагын итгэлцэл, идэвхтэй оролцоо нь ХБҮЦ-ны анхдагч арилжаа 100%-ийн гүйцэтгэлтэй хаагдах гол нөхцөл болж, дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг, шинэ боломжийг бий болголоо.
“Нэткапитал Эй Би Эс” ТКХ ХХК нь “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан компани бөгөөд тус санхүүгийн байгууллага нь Монгол Улсад 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй, банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг юм.
2024 оны байдлаар Нэткапитал Санхүүгийн Группийн гол компани болох “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн нийт хөрөнгө ₮271 тэрбумд хүрч, Улаанбаатар хот болон Монгол орны 21 аймгийг хамарсан 44 салбар, 600 гаруй чадварлаг ажилтантай болж, 112,000 гаруй харилцагчийн итгэлийн хүлээсэн байгууллага болон өргөжин тэлсэн билээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглалын кодексийн үнэлгээгээр 97.2%-аар үнэлэгдэн засаглал сайтай санхүүгийн байгууллагын нэг болсон нь харилцагчид болон хөрөнгө оруулагчдын итгэлийг өндөр түвшинд хадгалсан, хариуцлагатай, ил тод, найдвартай байдлын баталгаа болж байна.
Тус ХБҮЦ-ны анхдагч арилжааг гаргахад дараах байгууллагууд хамтран оролцлоо:
Андеррайтераар: Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК
Хуулийн зөвлөхөөр: Эм Ди Эс энд Хаанлекс ХХН
Хөрөнгийн итгэмжлэн удирдагчаар: МИК ОССК ХХК
Зээлийн шинжилгээ гаргагчаар: Онч Аудит ХХК
Синдикат гишүүнээр: Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК
Биржээр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж
Энэхүү арилжааг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүх байгууллага, хамтран ажиллагч түншүүд болон хамт олондоо талархал илэрхийлье
“Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан “Нэткапитал Эй Би Эс” ТЗК ХХК нь Монгол улсад анх удаа жилийн 20% хүүтэй, олон нийтэд нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч арилжааг албан ёсоор нээж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү 30 тэрбум төгрөгийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Ти Ди Би Секьюритис ҮЦК, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж, МИК ОССК ХХК, Онч Аудит ХХК, ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН, Синдикат - Мандал Капитал Маркетс ҮЦК болон Нэткапитал Санхүүгийн Группийн удирдлагууд оролцож, өндөр өгөөжтэй үнэт цаасыг зах зээлд нэвтрүүлж буй ач холбогдлыг онцлов.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга А.Дөлгөөн ёслолын ажиллагааг нээж:
“Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн жилүүдэд олон шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Үүний нэг бүтээгдэхүүн бол Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас (ХБҮЦ) юм. Монгол Улсад нийтдээ 70 ХБҮЦ гарсан байдаг. Харин арилжааны шинж чанартай, буюу үнэт цаасны биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалагддаг ХБҮЦ анх 2021 онд гарч эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл арилжаанд гарсан 18 дахь үнэт цаас нь энэхүү үнэт цаас болж байгаа бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд олон нийтэд нээлттэй гарсан ХБҮЦ-уудын дундаас хамгийн өндөр хүүтэйгээр гарч буй үнэт цаас болж байна. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, ялангуяа хувьцаа болон бондоос гадна тогтмол орлоготой, эрсдэл багатай ийм бүтээгдэхүүнийг дэмжиж байгаа нь салбарын хөгжлийн хувьд томоохон хувь нэмэр оруулж байна” хэмээн онцоллоо.
“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга С.Жавзандулам:
“Нэткапитал Финанс Корпораци ББСБ нь 2008 оноос хойш 17 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба бид өнөөдөр Монгол улс даяар 21 аймаг, 9 дүүрэгт нийт 44 салбар, 680 гаруй ажилтантай өргөн сүлжээгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ бол зөвхөн манай компанийн хувьд төдийгүй нийт санхүүгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах чухал үйл явдал юм. Өнөөдөр анхдагч арилжаагаа нээж буй манай ХБҮЦ олон нийтэд нээлттэйгээр жилийн 20%-ийн хүүтэй гэдгээрээ онцлог буюу хамгийн өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл болж байгаад бидний хувьд баяртай байна.”
“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК Гүйцэтгэх захирал С. Батчимэг:
“Ти Ди Би Секьюритис” үнэт цаасны компанийн өнөөдөр хөрөнгө оруулагчдаа санал болгож буй бүтээгдэхүүний хувьд Нэткапитал Эй Би Эс компанийн гаргаж байгаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас байгаа. Энэхүү үнэт цаас маань хөрөнгийн бирж дээр нээлттэй бүртгэгдэж байгаа учраас ирсэн хүн болгон оролцож хөрөнгө оруулах боломжтой. Нөхцөлийн хувьд одоогийн байдлаар хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа хамгийн өндөр хүүтэй бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тэгэхээр хөрөнгө оруулагчид та бүхэн энэхүү үнэт цаасанд хөрөнгө оруулахыг хүсэх юм бол өөрийн харилцдаг үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой” гэв.
ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл:
Нэгжийн үнэ: ₮100,000
Хугацаа: 24 сар
Жилийн хүү: 20.0%
Хүүний төлөлт: Улирал тутам (3 сар тутам)
Үндсэн төлбөрийн төлөлт: Хагас жил тутам (6 сар тутам)
Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮30 тэрбум
Хүүний орлогын татвар: 5%
Хөрөнгө оруулалтын найдвартай байдлын хувьд, тус санхүүгийн бүтээгдэхүүн 110%-ийн автомашины зээлийн багцаар баталгаажин, барьцаат актив нь үнэт цаасны хүү, үндсэн төлбөрийг бүрэн төлөхөд хангалттай өндөр дүнтэй байна. Мөн автомашины зээлийн барьцаа нь 100% даатгалтай.
Анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 6 сарын 26-наас 7 сарын 2-ны өдрүүдэд явагдах бөгөөд захиалга хаалтын өдрөөс өмнө 100% дүүрсэн тохиолдолд эрт хаагдах боломжтойг анхаарах хэрэгтэй. Энэхүү өндөр өгөөж, баталгаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд Ти Ди Би Секьюритис ҮЦК андеррайтераар ажиллаж байгаа ба хөрөнгө оруулагчид тус үнэт цаасыг худалдан авах захиалгыг үнэт цаасны андеррайтераар болон “Нэткапитал Эй Би Эс” ТЗК компаниудаар дамжуулан өгөх боломжтой юм. Монголын хөрөнгийн зах зээлд найдвартай, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хайж буй хэн бүхэнд “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-н гаргаж буй энэхүү ХБҮЦ нээлттэй болохыг онцолж байна.
Бид үйл ажиллагаандаа IDCXS2022 "Олон Улсын Дижитал Хэрэглэгчийн Туршлагын Стандарт"-ыг амжилттай нэвтрүүлж, Их Британийн Стандартын институтээс батламжиллаа. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын “Excellence” түвшинд хүргэн хөгжүүлж, харилцагч дижитал сувгаар хялбар, аюулгүй санхүүгийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаагаараа онцлог юм.
Уг IDCXS2022 стандарт нь 7 бүлэг 356 шалгуур үзүүлэлтээс бүрддэг ба үүний дагуу бид үйл ажиллагаандаа сайжруулалт хийн 2024 оны 10 сарын 21-23-ны өдрүүдэд Их Британийн Стандартын институт байгууллагаар аудитын баталгаажуулалт хийлгэж, 95.5 хувийн өндөр гүйцэтгэлтэйгээр стандартын шаардлагыг ханган сертификатаа гардан авлаа.
Нэткапитал санхүүгийн групп нь 2021 оноос хойш ISO9001:2015 чанарын менежментийн системийн Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж, 2023 оны 12 сард давтан баталгаажуулалтын аудитдаа амжилттай тэнцэж TQCSI Mongolia XXK-н 2023 оны шилдэг харилцагч байгууллага боллоо.
Дижитал эринд финтек хувьслаар манлайлах зорилготой Нэткапитал санхүүгийн групп өнгөрсөн жил Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж байсан бол ийнхүү 2023 оны босго дээр Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг нэвтрүүлж сертификатаа гардан авч Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёр стандарттай боллоо.Тус стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжих ба сайжруулах зэрэг шаардлагуудыг хэрэгжүүлдэг стандарт юм. Ингэснээр зээл болон төлбөр тооцооны үйлчилгээг харилцагч нартаа мэдээллийн аюулгүй байдлын Олон улсын стандартад нийцүүлэн хүргэх боломжтой боллоо.
ISO/IEC 27001:2013 Стандартын нэвтрүүлснээр:
- Харилцагчийн болон дотоод мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах, өөрчлөх, устгах, хууль бусаар нэвтрэн орох зэргээс урьдчилан сэргийлэх;
- Гаднын халдлагаас харилцагч болон байгууллагын мэдээллийг хамгаалах;
- Кибер болон сүлжээний аюулгүй байдлын хамгаалалтыг тогтмол сайжруулах;
- Мэдээллийн нууцлал, үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хамгаалах;
- Хууль, эрх зүйн акт, зохицуулалт болон гэрээний үүрэг, түүнчлэн аюулгүй байдлын шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх;
- Үндсэн систем болон бусад программ хангамж, системүүдэд учрах эрсдэлийг бууруулж хэвийн үйл ажиллагааг хангах;
- Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж эх үүсвэр, хөрөнгө оруулалт босгох, томоохон төслүүдэд бүрэн хамрагдах боломжтой болох юм.
Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, Эрхэм харилцагчид, Хөрөнгө оруулагч та бүхэндээ талархал илэрхийлж, та бүхний мэдээллийн аюулгүй байдлыг чандлан хамгаалж олон улсын стандартад нийцүүлэн ажиллах болсондоо баяртай байна.
ЭРХ ЧӨЛӨӨНДӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛ!

