Монголын эдийн засагт оруулж буй бодит хувь нэмрээр нь Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-аас жил бүр тодруулдаг 24 дэх удаагийн "Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн нэгээр Нэткапитал Финанс Корпораци шалгарч, Банк бус Санхүүгийн салбартаа тэргүүллээ.
Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг борлуулалтын орлого, төлсөн татварын дүн, даатгуулагчийн тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ зэрэг шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн шалгаруулдаг бөгөөд энэхүү амжилт нь компанийн санхүүгийн тогтвортой өсөлт, хариуцлагатай менежментийн илрэл юм.
Стратегийн тогтвортой өсөлт
2008 онд үүсгэн байгуулагдсан Нэткапитал Финанс Корпораци нь өдгөө Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймагт нийт 50 салбар нэгжтэй, 800 гаруй мэргэшсэн ажилтантай үндэсний хэмжээний санхүүгийн байгууллага болон өргөжөөд байна. Зөвхөн 2025 онд 108 ажлын байр шинээр бий болголоо.
Олон улсын санхүүжилт
2025 онд Нэткапитал Финанс Корпораци олон улсын санхүүжилтийн эх үүсвэрээ амжилттай тэлж, Enabling Qapital нөлөөллийн сангаас 3.0 сая ам.доллар, Сингапурын Kilde байгууллагаас 2.4 сая ам.долларын нэмэлт санхүүжилт татан төвлөрүүллээ. Ингэснээр нийт татан төвлөрүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл 11.4 сая ам.долларт хүрсэн нь компанийн олон улсын зээлжих чадамжид итгэх итгэлийг харуулж байна.
Хөрөнгийн зах зээлийн амжилт
"Нэткапитал Эй Би Эс ТЗК" ХХК анхны олон нийтэд нээлттэй 20% өгөөжтэй Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас (ХБҮЦ)-ыг амжилттай арилжаалж, анхдагч зах зээлийн захиалга 100%-д хүрэн 30.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.

Нийгмийн хариуцлага, ивээн тэтгэлэг
Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спортын салбарт томоохон санаачилгуудыг дэмжин ажиллав. Эрүүл мэндийн чиглэлд "Зүрх мартахгүй" төсөлтэй хамтран төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн хагалгааг дэмжих "Хайраар дүүрэн 24 зүрх" санаачилгыг хэрэгжүүллээ. Боловсролын чиглэлд "Net Future 50" тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаа зарлаж шилдэг 50 оюутныг тодрууллаа. Урлаг, спортын салбарт "Ододтой бүжиглэе" шоу, "The Voice of Mongolia" шоу болон Монголын Үндэсний Волейболын Дээд Лигийн 2025–2026 оны улирлын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж бодит дэмжлэг үзүүллээ.
Олон улсын стандарт, сайн засаглал
Бид олон улсын стандартад нийцсэн удирдлагын тогтолцоог тууштай нэвтрүүлж байна. Олон улсын санхүүгийн тайлагналын IFRS 9 стандартад амжилттай шилжсэн нь санхүүгийн ил тод байдал, сайн засаглалыг нотолсон томоохон алхам болов. Мөн харилцагчийн туршлагыг тасралтгүй сайжруулах стратегийн хүрээнд үйлчилгээний чанарын удирдлагын IDCXS 2022:02 стандартыг амжилттай дахин баталгаажуулж, олон улсын шаардлагад нийцэж буйгаа бататгав.
Эдгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг байгууллагын бүхий л үйл ажиллагаандаа үр дүнтэй хэрэгжүүлж, харилцагч төвтэй, шуурхай, найдвартай, аюулгүй санхүүгийн үйлчилгээний экосистемийг бүрдүүлсэн нь олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийг харуулж буй томоохон үзүүлэлт билээ.
NetPay финтек аппликейшнээ шинэчиллээ
2021 онд анх хэрэглээнд нэвтэрсэн NetPay аппликейшн дахин шинэчлэгдэж, харилцагчдад илүү ухаалаг, хялбар шийдлийг санал болгож байна. Шинэчлэлийн хүрээнд уламжлалт зээл шийдвэрлэх процессыг хялбарчилж, хэрэглээний болон бизнесийн зээлийг дижиталаар авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ лояалти, хуримтлал зэрэг хэрэгцээт үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.
Инновац, дижитал шилжилтэд манлайлагч
Нэткапитал Финанс Корпораци нь хиймэл оюун ухааны инновацыг стратегийн түвшинд амжилттай хэрэгжүүлж байна. 2026 онд "AI First Company" болох эрхэм зорилгын хүрээнд хиймэл оюунд суурилсан үйлчилгээ, шийдвэр гаргалтыг тэргүүн эгнээнд тавьж урагшлах болно.
Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон үнэ цэнэтэй ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Та бүхний итгэл, дэмжлэг бол бидний урагшлах хамгийн том хүч юм. Бид цаашид ч инноваци, ил тод засаглал, тогтвортой өсөлт, нийгмийн хариуцлагыг хослуулсан Монголын санхүүгийн салбарын итгэлт түнш байсаар байх болно.


Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 79 дүгээр зүйл, 81 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
НЭГ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
Нэр дэвшигч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
ХОЁР. ДАВУУ ТАЛ БОЛОХ УР ЧАДВАР, ТУРШЛАГА
Дараах ур чадвар, туршлагатай нэр дэвшигчийг давуу талтайд тооцно:
ГУРАВ. ТУЗ-ИЙН ГИШҮҮНИЙ ҮНДСЭН ҮҮРЭГ
ДӨРӨВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ТАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ МЭДЭЭЛЭЛ
| Хүлээн авах хугацаа: | 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал |
| Цахим шуудан: | delgersaikhan.a@netgroup.mn |
| Хаяг: | Улаанбаатар хот, Олимпийн гудамж 19, Шангри Ла офис 2201 тоот |
ЗУРГАА. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАТ
Сонгон шалгаруулалтын үйл явц нь ил тод, шударга шалгаруулалтын зарчмаар явагдана.
| № | Шат | Хугацаа | Агуулга |
| 1 | Зар нийтлэх, материал хүлээн авах | 2026.05.20 – 06.15 | Нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар байршуулах, өргөдөл хүлээн авах |
| 2 | Материалыг шалгах | 2026.06.15 – 06.18 | Материалын бүрдэл болон хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчилгүй эсэхийг шалгах |
| 3 | Богино жагсаалт гаргах | 2026.06.18 – 06.19 | Нэр дэвшигчийг ярилцлагад урих |
| 4 | Ярилцлага хийх | 2026.06.22 – 06.24 | Нэр дэвшүүлэх хороо, ТУЗ-ын дарга ярилцлага хийх |
| 5 | Нэр дэвшүүлэх хорооноос саналыг ТУЗ-д танилцуулах | 2026.06.25 – 06.29 | Сонгогдсон нэр дэвшигчийг ТУЗ-д танилцуулах |
| 6 | Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах | 2026.06.30 | Хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэж томилох |
Сонгон шалгаруулалтын үр дүнг компанийн www.netcapital.mn цахим хуудаст нийтэлж, сонгогдсон нэр дэвшигчид хариу мэдэгдэнэ.
Нэткапитал Санхүүгийн Групп FIFA World Cup 2026 Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад шууд дамжуулах “Миний Монгол Энтертайнмент” ХХК-тай ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Нэткапитал Санхүүгийн Групп үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулж, олон нийтийн сайн сайхны төлөө тууштай ажиллаж ирсэн бөгөөд тур дундаа “Гал эрмэлзэл, Ур чадварт хөрөнгө оруул” гэсэн уриан дор “Euro-2024” Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, “Парис-2024” зуны Олимпын 33-р их наадам болон Паралимпийн 17-р наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр амжилттай ажилласан нь үүний тод жишээ юм.

FIFA World Cup 2026 тэмцээн нь АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсын хамтарсан зохион байгуулалтаар явагдах бөгөөд нийт 48 улсын шигшээ баг өрсөлдөж, нийт 104 тоглолт явагдахаар байгаа нь тус тэмцээний цар хүрээг Дэлхийн аваргын түүхэнд анх удаа хамгийн өндөр түвшинд хүргэж, шинэ түүх бүтээх гэж байна.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр Миний Монгол Энтертайнмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Уламбадрах хэлэхдээ: “Спортын томоохон арга хэмжээг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахад ивээн тэтгэгчдийн дэмжлэг онцгой чухал байдаг. Ийм дэмжлэгийн үр дүнд олон улсын байгууллагуудаас тэмцээний эрхийг авах боломж бүрддэг. Нэткапитал Санхүүгийн Группийн дэмжлэгтэйгээр FIFA World Cup 2026™ тэмцээний 104 тоглолтыг монгол үзэгчдэд хүргэх болсондоо бид баяртай байна” хэмээн онцоллоо.

Нэткапитал Санхүүгийн Группийн Гүйцэтгэх захирал Б.Хуншагай: “Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, монголчууддаа дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том баярыг илүү ойроос, илүү хүртээмжтэй хүргэх боломж бүрдүүлж байгаадаа бид баяртай байна. Цаашид ч залуучуудын боловсрол, спортын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд бодит хувь нэмрээ оруулсаар байх болно” гэлээ.

Талууд цаашид хөлбөмбөгийн спортыг сурталчлах, олон нийтэд таниулах, хамтарсан мэдээлэл түгээх болон арга хэмжээ зохион байгуулах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. FIFA WC 2026 хөтөлбөрөөр дамжуулан Монголын залуучуудад хөлбөмбөгийн спортын хөгжил болон эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих нь хоёр талын хамтын нэгдсэн зорилго болж байгаа аж.
“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Олон улсын санхүүгийн тайлагналын IFRS 9 стандартад амжилттай шилжлээ. Энэхүү шилжилт нь манай компанийн итгэлт харилцагч, хамтран ажилладаг найдвартай түншүүдэд санхүүгийн ил тод байдал болон сайн засаглалыг нотолж буй томоохон алхам болж байна.
IFRS 9 стандартыг нэвтрүүлснээр бид зээлийн эрсдэлийг илүү нарийн, ирээдүйд чиглэсэн арга барилаар удирдах боломжтой болж байна. Мөн тус шилжилт нь манай санхүүгийн тайлагналыг олон улсын жишигт бүрэн нийцүүлж, хөрөнгийн чанарыг илүү тодорхой, стандартлагдсан байдлаар харуулах нөхцөлийг бүрдүүллээ.
Энэхүү ололт нь манай компанийг ирээдүйд чиглэсэн санхүүгийн бүтэцтэй байх, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах эрмэлзлийг бататгаж байна.
Монгол Улсын тэргүүлэх санхүүгийн байгууллага, "ТОП-100" аж ахуйн нэгжийн нэг болох “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Япон улсын "Bankers Crowd Credit" ХХК хөрөнгө оруулалтын компанитай 5 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээг амжилттай үзэглэлээ.
Энэхүү хэлцэл нь “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ын эх үүсвэрийн багцыг төрөлжүүлж, зээлийн багцыг өргөтгөхөөс гадна Монгол орны өнцөг булан бүрд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм. Тус санхүүжилтийг:
Тус санхүүжилтийг орон даяарх 45 салбар болон "Netpay" гар утасны аппликейшнээр дамжуулан зорилтот бүлэгт олгох юм. Инновац болон дижитал шилжилтийг эрхэмлэгч “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь 130,000 гаруй харилцагчийнхаа хэрэгцээнд нийцүүлэн бизнесийн зээл, ногоон зээл, авто машин болон хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнээ тасралтгүй өргөжүүлсээр байна.
"Бид энэхүү эх үүсвэрийг Монголын санхүүгийн үйлчилгээ хамгийн их дутагдалтай байгаа хэсэгт чиглүүлснээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн эрхэм зорилгоо биелүүлж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байна" гэж "Нэткапитал Финанс Корпораци ББСБ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хуншагай онцоллоо.
“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн тухай
2008 онд байгуулагдсан “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Монгол Улсын тэргүүлэх банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дижитал болон уламжлалт санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг. Компани нь засаглал, ил тод байдал, инновацад суурилсан үйл ажиллагаагаараа салбартаа танигдсан бөгөөд технологид суурилсан шийдлээр дамжуулан хариуцлагатай санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд манлайлан ажиллаж байна.
“Bankers Crowd Credit” ХХК-ийн тухай
“Bankers Crowd Credit” ХХК нь Япон улсын хөрөнгө оруулагчдыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хөрөнгө оруулалтын боломжуудтай холбодог олон улсын онлайн платформ юм. “Bankers Crowd Credit” ХХК нь зээлдэгчдэд санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд тусалдаг бол хөрөнгө оруулагчдад ББСБ, бичил санхүү, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах боломжийг олгодог. Төслүүд нь санхүүгийн өгөөжөөс гадна нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэдэг.
Нийгмийн сайн сайхны төлөө бодит үйл хэрэг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь "Бундан” төрийн бус байгууллагын санаачлагаар хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд дахин нэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг дэмжиж, “Хайраар дүүрэн 24 зүрх” нэртэй нийгмийн хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү санаачилга нь 24 хүүхдэд эрүүл амьдрал бэлэглэх, тэдэнд гэрэлт эрүүл ирээдүйг авчрахад чиглэж байна.
“Зүрх мартахгүй” төсөл нь 2020 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн ач холбогдол бүхий төсөл юм. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэс заслын эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой байдаг хэдий ч өндөр өртөг нь олон гэр бүлийн өмнө бодит саад болдог.
Нэткапитал санхүүгийн групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, спортын салбаруудад чиглэсэн хамтын ажиллагаа, ивээн тэтгэлгийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлтэй хоёр дахь удаагаа хамтран ажиллаж, “Хайраар дүүрэн 24 зүрх” санаачилгыг бодит ажил болгоход бэлэн болоод байна.
