Монгол Улсын тэргүүлэх санхүүгийн байгууллага, "ТОП-100" аж ахуйн нэгжийн нэг болох “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Япон улсын "Bankers Crowd Credit" ХХК хөрөнгө оруулалтын компанитай 5 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн гэрээг амжилттай үзэглэлээ.
Энэхүү хэлцэл нь “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ын эх үүсвэрийн багцыг төрөлжүүлж, зээлийн багцыг өргөтгөхөөс гадна Монгол орны өнцөг булан бүрд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм. Тус санхүүжилтийг:
Тус санхүүжилтийг орон даяарх 45 салбар болон "Netpay" гар утасны аппликейшнээр дамжуулан зорилтот бүлэгт олгох юм. Инновац болон дижитал шилжилтийг эрхэмлэгч “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь 130,000 гаруй харилцагчийнхаа хэрэгцээнд нийцүүлэн бизнесийн зээл, ногоон зээл, авто машин болон хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнээ тасралтгүй өргөжүүлсээр байна.
"Бид энэхүү эх үүсвэрийг Монголын санхүүгийн үйлчилгээ хамгийн их дутагдалтай байгаа хэсэгт чиглүүлснээр санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн эрхэм зорилгоо биелүүлж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байна" гэж "Нэткапитал Финанс Корпораци ББСБ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хуншагай онцоллоо.
“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн тухай
2008 онд байгуулагдсан “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Монгол Улсын тэргүүлэх банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дижитал болон уламжлалт санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг. Компани нь засаглал, ил тод байдал, инновацад суурилсан үйл ажиллагаагаараа салбартаа танигдсан бөгөөд технологид суурилсан шийдлээр дамжуулан хариуцлагатай санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд манлайлан ажиллаж байна.
“Bankers Crowd Credit” ХХК-ийн тухай
“Bankers Crowd Credit” ХХК нь Япон улсын хөрөнгө оруулагчдыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хөрөнгө оруулалтын боломжуудтай холбодог олон улсын онлайн платформ юм. “Bankers Crowd Credit” ХХК нь зээлдэгчдэд санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд тусалдаг бол хөрөнгө оруулагчдад ББСБ, бичил санхүү, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах боломжийг олгодог. Төслүүд нь санхүүгийн өгөөжөөс гадна нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэдэг.
Нийгмийн сайн сайхны төлөө бодит үйл хэрэг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь "Бундан” төрийн бус байгууллагын санаачлагаар хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд дахин нэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг дэмжиж, “Хайраар дүүрэн 24 зүрх” нэртэй нийгмийн хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү санаачилга нь 24 хүүхдэд эрүүл амьдрал бэлэглэх, тэдэнд гэрэлт эрүүл ирээдүйг авчрахад чиглэж байна.
“Зүрх мартахгүй” төсөл нь 2020 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн ач холбогдол бүхий төсөл юм. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэс заслын эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой байдаг хэдий ч өндөр өртөг нь олон гэр бүлийн өмнө бодит саад болдог.
Нэткапитал санхүүгийн групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, спортын салбаруудад чиглэсэн хамтын ажиллагаа, ивээн тэтгэлгийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлтэй хоёр дахь удаагаа хамтран ажиллаж, “Хайраар дүүрэн 24 зүрх” санаачилгыг бодит ажил болгоход бэлэн болоод байна.
