УДИРДАМЖ
Нэг. Зорилго
Энэхүү удирдамж нь “Нэткапитал ББСБ” ХХК-ийн зүгээс их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний ажил, бүтээлч үйл ажиллагаанд урам өгөх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад оршино.
Хоёр. Оролцогчдод тавигдах шаардлага
Гурав. Хугацаа
1-р шатны материал хүлээн авах хугацаа: 2025.10.16 - 2025.10.28-ыг дуустал
Тэтгэлэг олгох хугацаа: 2025.11.15
Дөрөв. Бүрдүүлэх материал
Тав. Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат
Зургаа. Сонгон шалгаруулах аргачлал
“Нэткапитал ББСБ” ХХК-ын нэрэмжит оюутны тэтгэлэг нь нийт 3 үе шаттай зохион байгуулагдана.
Давуу тал:
Холбогдох дугаар: 88279397
"Нэткапитал санхүүгийн групп нь НҮБ-ын 17 зарчмын 3 дахь эрүүл мэндийг дэмжих зарчмын хүрээнд нийгэмд чиглэсэн 2 ажлыг зохион байгууллаа. Үүнд:
1. Дэлхий даяар жил бүр 100 мянган төрөлт тутамд 1,300-1,500 хүүхэд нярайн шарлалтын улмаас нас бардаг гэх эмзэглэм үзүүлэлт байдаг. Монгол улсад нярайн шарлалт нь гүйцэт төрсөн хүүхдийн дунджаар 70%-д, дутуу төрсөн хүүхдүүдийн 80%-д тохиолддог байна. Шарлалтын түвшинг оношлуулж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэхгүй хүндрүүлснээр хүүхэд ирээдүйд тархины саажилттай, хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй болох өндөр эрсдэлтэй болдог. Тодруулбал: Нярайн цусан дахь билирубины хэмжээ 342-д хүрвэл хүнд хэлбэрийн, 427-д хүрвэл маш аюултай, 510-аас хэтэрвэл цөмийн шарлалт буюу саажилт хэдийн үүссэнийг гэрчилдэг гэнэ. Шарлалтыг эмийн болон эмийн бус аргаар эмчилдэг ба дэлхий нийтэд эмийн бус аргаар нярайн шарлалтыг бууруулах хамгийн үр дүнтэй эмчилгээ нь фото аппаратад “оруулах” байдаг. 21 аймаг, 9-н дүүрэгт 36-н салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй Нэткапитал санхүүгийн групп нь Багануур дүүрэгт шинэ салбараа нээж, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нярайн шарлалтын аппарат 3, нярайн утлагын аппарат 3-г тус тус өгч нярай хүүхдүүдийн дунд нийтлэг илэрдэг шарлалт өвчнийг эмчлэхэд хувь нэмрээ орууллаа.
2. Насанд хүрэгчид жилд 2-4 удаа ханиад хүрдэг бол хүүхдүүдийн тоо үүнээс нэлээд өндөр буюу зарим шинжээчид дунджаар хоёр хүртэлх насны хүүхдүүд жилд 8-10 удаа ханиад хүрдэг гэж үздэг. Тодруулбал хүүхдүүдийн зуны улиралд ханиад хүрэх эрсдэл буурдаг ч бусад улиралд дархлаа сулрах, цэцэрлэгт 1 ангид олуулаа байх нь сар бүр ханиад томуу, халдварт өвчин тусах эрсдэлийг өсгөдөг. Үүний эсрэг анги, танхимд агаар цэвэршүүлэгч кварц гэрэл болон агаар чийгшүүлэгчийг байршуулснаар анги танхим дахь нян, вирус, бактерийг 99.9% ариутгаж, ханиад, томуу халдварт өвчнөөс сэргийлдэг байна. Тэгвэл Нэткапитал санхүүгийн групп нь Булган аймгийн 7-н цэцэрлэг тус бүрд агаар цэвэрлэгч кварц гэрэл болон агаар чийгшүүлэгчийг авч, цэцэрлэгийн удирдлага, багш нарт хүлээлгэн өглөө.
Нэткапитал санхүүгийн Групп 15 жилийн ойн хүрээнд Рояаль Олон Улсын Их Сургуультай "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын Чанартай боловсролыг дэмжих, Инновац, болон дэд бүтцийг нэмэгдүүлэх зорилгуудыг стратегийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд “Рояаль Олон Улсын Их Сургууль”-ийн ROYAL BEATS волейболын эрэгтэй эмэгтэй багийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.
Баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!
Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК нь санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсын тогтвортой, урт хугацааны хөгжлийг хангах, байгаль орчин, нийгэм, засаглалын тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор "Тогтвортой санхүүжилтийн бодлого"-г 2022 оны 11-р сарын 29-ний өдөр ТУЗ-ийн хурлаар баталлаа.
Энэхүү бодлого нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй “Алсын хараа 2050”, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан “Үндэсний тогтвортой санхүүгийн замын зураг 2030” болон “Үндэсний ногоон таксономи” баримт бичгүүдтэй нийцсэн.
Бид тус бодлоготой уялдуулсан богино, дунд, урт хугацааны стратеги гарган Улаанбаатар хот болон орон нутаг дахь 29 салбар нэгж, 400 гаруй ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудын дунд зохион байгуулагдсан Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд нийт 41 баг, 350–аад тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон ба "Нэткапитал Финанс Корпораци ББСБ" ХХК-н эрэгтэй болон эмэгтэй багууд Мөнгөн медаль хүртэж шилжин явах цомын эзнээр шалгарлаа.
Баг тамирчид болон тэмцээнийг зохион байгуулсан LendMN баярлалаа. Ирэх жил энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авлаa.
Нэткапиталд мэргэжлийн Лигийн тоглогчид, спортод хоббитой 300-аад залуус байдаг.
Бид ажилтнуудынхаа үндсэн ажил, үнэт зүйлс, спорт, соёл урлагт харамгүй хөрөнгө оруулалт хийдэг.
Нэткапитал санхүүгийн группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны анхдугаар хурал 3 дугаар сарын 17-ы өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдлаа.
Ээлжит хурлаар группийн гүйцэтгэх захирлын орлогч Б.Хуншагай тэргүүтэй удирдлагын баг 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компанийн цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, группийн шинэчилсэн стратеги төлөвлөлт, алсын хараа, эрхэм зорилгуудыг батлууллаа.
Дэлхий дахинаа нүүрлэж буй шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, СЗХ-ны тогтоол, шийдвэрүүдийг мөрдлөг болгон ажиллаж, эдийн засгийн хямралтай саруудад харилцагчид үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж өрийн дарамт, санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд орохоос амжилттай сэргийлж шат дараатай арга хэмжээ аван ажилласан нь сайшаалтай байлаа.
Хуралдаанаар 2021 оныг Дижитал шилжилтийн жил болгож дотоод болон гадаад ажиллах орчныг 100% цахим хэлбэрт шилжүүлэн ажиллахыг цохон хэлэлцлээ.
ТУЗ-ийн ээлжит хуралд Группийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий, хараат бус гишүүн Ц.Мөнхбат, АХБ-ны хөрөнгө зохицуулалтын газрын захирал Л.Тэмүүжин, Богд банкны Эрсдэлийн газрын захирал С.Оргодол нарын гишүүд биечлэн оролцож "СПЕК" ХХК-н захирал Ш.Чуданжий, “UA Properties”-ийн А.Урангоо нарын гишүүд хэсэгчилсэн хорионы улмаас цахим хэлбэрээр тус тус оролцлоо.
Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлд 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Нэткапитал” санхүүгийн групп Монголын финтекийн салбарт үсрэнгүй өөрчлөлт авчрах, цоо шинэ бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхэд бэлэн болжээ.
Ирэх есдүгээр сарын дундуур нэвтрэх NET WARE систем нь санхүү, технологийн хосолсон үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү систем нь өмнөх финтекүүдээс хөрөнгө оруулалтын шийдлийг багтааж өгснөөрөө ялгаатай юм.
“Нэткапитал” санхүүгийн группын Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн хурлаар шинэ бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх стратеги төлөвлөгөөг баталсан байна.
Группийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Ш.Чуданжий, Ц.Мөнхбат, Хөгжлийн банкны хэлтсийн захирал Л.Тэмүүжин, “UA Properties”-ийн А.Урангоо зэрэг салбар бүрт мэргэшсэн, туршлагатай экспертүүд бий. Эндээс тухайн байгууллага нь стратеги, үйл ажиллагааны томоохон эргэлт хийж буйг харж болох юм. Цаашдаа “Нэткапитал” санхүүгийн группын ирээдүйн стратеги бодлогыг эдгээр эрхмүүд тодорхойлж, финтекийн салбарыг монголд хөгжүүлэх бодлогыг баримтлан, удирдан чиглүүлэх үүрэг нь илүү нэмэгдэх нь тодорхой болов уу. Ирэх есдүгээр сард бидэнд хашир туршлагатай санхүүгийн группын цоо шинэ бүтээгдэхүүнтэй танилцах боломж олдох нь ээ.




