Итгэл үзүүлж, хөрөнгө оруулалт хийсэн харилцагч, та бүхэндээ талархал илэрхийлье!
Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нэткапитал санхүүгийн группээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт 800 орчим сая төгрөг мөн “Байгаль хаус” ХХК-руу 220 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх ташаа мэдээлэл гарсантай холбоотой энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Нэткапитал санхүүгийн групп нь Монгол улсын хууль тогтоомж, зохицуулагч эрх бүхий байгууллагын дүрэм, журмыг чандлан мөрдөж ажилладаг бөгөөд 2012 оноос хойш Олон улсын нэр хүнд бүхий хараат бус аудитын компаниудаар жил бүр санхүүгийн аудит хийлгэж дүгнэлт гаргуулан ажилладаг.
Нэткапитал санхүүгийн группийн хөрөнгө оруулалт бүхий компаниуд нь Ч.Сайханбилэг болон “Байгаль Хаус” ХХК-ийн данс руу дээрх мөнгөн дүнг шилжүүлээгүй мөн зээл олгоогүй болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Иймд Нэткапитал санхүүгийн группийн бизнесийн нэр хүндэд халдсан ор үндэслэлгүй, илт худал, ташаа мэдээлэл гаргаж олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье.
Нэткапитал санхүүгийн групп
4.1 Мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтэц, программ хангамж, мэдээллийн сүлжээ, түүнчлэн мэдээлэл боловсруулах аппликэйшн, хадгалах өгөгдлийн сан зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийнэ.
4.2 Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахын тулд олон улсын сайн туршлага, стандарт /ISO27001:2013 г.м/ зэргийг Групдийн онцлогт тааруулан оновчтой нэвтрүүлнэ.
4.3 Групп нь үйл ажиллагааг зохицуулагч байгууллагуудаас гаргасан заавал дагаж мөрдөх дүрэм, журам, гэрээний үүрэг ба нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллана.
4.4 МАБ-ын бодлогын хэрэгжилт нь ажилтан, аутсорсингийн нөөц, сонирхогч талууд, харилцагч, бизнесийн түнш, үйлчилгээ үзүүлэгчдэд мөн хамаарах бөгөөд бодлогын талаарх ойлголтыг өгч, хамтран ажиллана.
4.5 МАБ-ын бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй байлгахын тулд хэмжих үзүүлэлтээр тогтмол хянах, дүн шинжилгээ хийх замаар байнгын сайжруулдаг байна.
4.6 Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил, будилааны /мэдээлэл задруулах, халдлагад өртөх, луйвар гарах, гэнэтийн осол, давагдашгүй хүчин зүйлс тохиолдох / үед үр дүнтэй арга хэмжээ авч ажиллах бөгөөд тайлагналын механизмыг хэрэгжүүлж, ирээдүйд дахин давтагдахаас сэргийлж үндсэн шалтгаанд суурилсан дүн шинжилгээ хийдэг байна.
4.7 Харилцагч, хамтрагч байгууллагын хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг зорино.
Итгэл үзүүлж, хөрөнгө оруулалт хийсэн харилцагч, та бүхэндээ талархал илэрхийлье!
НЭТКАПИТАЛ САНХҮҮГИЙН ГРУПП ISO9001:2015 НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ ББСБ БОЛЛОО.
Нэткапитал санхүүгийн групп Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Чанарын Удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг Зээл, Итгэлцэл, Гадаад валютын арилжаа, Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, Цахим төлбөр тооцоо ба мөнгөн гуйвуулгын үйлчилгээндээ амжилттай нэвтрүүллээ.
2008 онд үүсгэн байгуулагдсанаас хойш хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж Орон нутаг, Улаанбаатар хотын нийт 30-н салбар нэгж, 300 гаруй мэргэжлийн боловсон хүчнээр дамжуулан зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлж салбартаа үлгэр жишээ бизнес загварыг бий болгоод байна.
ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо нь Дэлхийн 178 оронд амжилттай хэрэгжиж чадсан удирдлагын тогтолцооны хамгийн шилдэг стандарт юм. Энэхүү стандарт нь байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс болон, үйлчилгээний чанарт хяналтын тогтолцоог бий болгож, харилцагчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж байгаа эсэхийг хянан сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой юм. Мөн бид ISO 9001:2015 стандартын 9.2-т заасан шаардлагын дагуу мэргэжлийн ISO аудиторуудыг удирдлагын багаас бэлтгэн сертификатжууллаа. Ингэснээр Чанарын удирдлагын тогтолцооны стандартын хэрэгжилтийг үйл ажиллагаандаа тасралтгүй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.
2021 онд Олон улсын "Global Banking & Finance Awards”-аас Монгол улсын Банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжлийг тодорхойлж, стратеги менежментээр шилдэг амжилтад хүрч, салбарын хурдасгуур болсон байгууллагад тодорхойлон 2021 оны “The Next 100 Global”-компаниар шалгаруулсан нь ISO 9001:2015 Чанарын Удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлэх нэгээхэн хөшүүрэг болж өгсөн юм.
ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр:
• Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг бүрэн ханган ажиллаж, шат бүрдээ хяналт, стандарт тогтолцоотой болно,
• Хэрэглэгчийн сэтгэл ханамжид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг тууштай үзүүлэн, тасралтгүй сайжруулж, дахин зохион бүтээх боломжтой болно,
• Харилцагчийн үйлчилгээний чанарыг тогтмол хэмжиж, сайжруулалтын хэрэгжилтийг шуурхай ханган ажиллана,
• Урт хугацаанд тогтвортой өрсөлдөхүйц чанараа хадгалж, харилцагч болон байгууллагын ашигт ажиллагааг харилцан хангаж ажиллана,
• Эрсдэл ба боломжуудыг урьдчилан тооцож харилцагчдын хэрэгцээг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллана,
• Байгууллагын гадаад ба дотоод орчны шинжилгээг Олон улсын стандартын түвшинд хийн стратеги төлөвлөгөөндөө тусган ажиллана,
• Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж эх үүсвэр, хөрөнгө оруулалт, томоохон төслүүдэд бүрэн хамрагдах боломжтой болно.
Нийт +80 ажлын байрыг шинээр бий болгон, нэгдсэн сургалт арга хэмжээг зохион байгуулан группын Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсийн хүрээнд 5 өдрийн хөтөлбөрөө Монголын Банк санхүүгийн академи дээр амжилттай зохион байгуулж дууслаа.
Харилцагч та өөрийн амьдарч буй аймаг, орон нутагт цоо шинээр үүд хаалгаа нээн эхлүүлж буй Нэткапиталын салбаруудаар ая тухтай үйлчлүүлээрэй.
Тус нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн Авто тээвэр, Улсын бүртгэл, Татварын хэлтэс, ДЦС, Аймгын телевизууд, Нэгдсэн эмнэлэг, баг, хорооны засаг дарга зэрэг иргэдийн төлөөлөл болсон удирдах ажилтнууд хүндэтгэлтэйгээр уригдан ирсэн билээ.
Эрдэнэт салбарынхаа нийт хамт олонд цаашдын ажил үйлст нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!
#Итгэлээр жигүүрлэж
#Амжилтаар манлайлсан #АРВАН ЖИЛ
2019 ОНДОО ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ.
Он солигдох энэ торгон агшинд хүн бүр үзэг цаасаа аваад 3;3 зорилгоо бичиж, түүнийгээ ирэх ондоо биелүүлэхийн тулд зүтгэвэл яг жилийн дараа 3,000 залуугийн 9,000 зорилго, бүр цаашлаад 30,000 залуугийн 900,000 зорилго биелж энэ нийгмийг эерэгээр өөрчлөх болтугай.
Та бүхэн сайхан баярлаарай. Бүгдэд нь шинэ оны гал халуун мэнд хүргэе.
Д.СҮНДИЙ