УДИРДАМЖ
Нэг. Зорилго
Энэхүү удирдамж нь “Нэткапитал ББСБ” ХХК-ийн зүгээс их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний ажил, бүтээлч үйл ажиллагаанд урам өгөх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад оршино.
Хоёр. Оролцогчдод тавигдах шаардлага
Гурав. Хугацаа
1-р шатны материал хүлээн авах хугацаа: 2025.10.16 - 2025.10.28-ыг дуустал
Тэтгэлэг олгох хугацаа: 2025.11.15
Дөрөв. Бүрдүүлэх материал
Тав. Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат
Зургаа. Сонгон шалгаруулах аргачлал
“Нэткапитал ББСБ” ХХК-ын нэрэмжит оюутны тэтгэлэг нь нийт 3 үе шаттай зохион байгуулагдана.
Давуу тал:
Холбогдох дугаар: 88279397
Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа жилийн 20%-ийн хүүтэйгээр олон нийтэд нээлттэй санал болгосон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа ердөө 4 хоногийн дотор бүрэн дүүрч, 2025 оны 7-р сарын 1-ний өдөр албан ёсоор хаагдлаа.
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК ХХК нь 24 сарын хугацаатай, жилийн 20%-ийн хүүтэй, улирал тутмын (3 сар тутам) хүүний төлөлттэй, автомашины фидуцийн эрхтэй зээлийн хөрөнгөөр 100% баталгаажсан ХБҮЦ-ыг олон нийтэд нээлттэй санал болгож, нийт 30.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай татан төвлөрүүллээ.
Энэхүү өндөр өгөөжтэй, эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулагч хувь хүн болон байгууллагын итгэлцэл, идэвхтэй оролцоо нь ХБҮЦ-ны анхдагч арилжаа 100%-ийн гүйцэтгэлтэй хаагдах гол нөхцөл болж, дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг, шинэ боломжийг бий болголоо.
“Нэткапитал Эй Би Эс” ТКХ ХХК нь “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан компани бөгөөд тус санхүүгийн байгууллага нь Монгол Улсад 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй, банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг юм.
2024 оны байдлаар Нэткапитал Санхүүгийн Группийн гол компани болох “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн нийт хөрөнгө ₮271 тэрбумд хүрч, Улаанбаатар хот болон Монгол орны 21 аймгийг хамарсан 44 салбар, 600 гаруй чадварлаг ажилтантай болж, 112,000 гаруй харилцагчийн итгэлийн хүлээсэн байгууллага болон өргөжин тэлсэн билээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглалын кодексийн үнэлгээгээр 97.2%-аар үнэлэгдэн засаглал сайтай санхүүгийн байгууллагын нэг болсон нь харилцагчид болон хөрөнгө оруулагчдын итгэлийг өндөр түвшинд хадгалсан, хариуцлагатай, ил тод, найдвартай байдлын баталгаа болж байна.
Тус ХБҮЦ-ны анхдагч арилжааг гаргахад дараах байгууллагууд хамтран оролцлоо:
Андеррайтераар: Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК
Хуулийн зөвлөхөөр: Эм Ди Эс энд Хаанлекс ХХН
Хөрөнгийн итгэмжлэн удирдагчаар: МИК ОССК ХХК
Зээлийн шинжилгээ гаргагчаар: Онч Аудит ХХК
Синдикат гишүүнээр: Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК
Биржээр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж
Энэхүү арилжааг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүх байгууллага, хамтран ажиллагч түншүүд болон хамт олондоо талархал илэрхийлье
“Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан “Нэткапитал Эй Би Эс” ТЗК ХХК нь Монгол улсад анх удаа жилийн 20% хүүтэй, олон нийтэд нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч арилжааг албан ёсоор нээж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү 30 тэрбум төгрөгийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Ти Ди Би Секьюритис ҮЦК, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж, МИК ОССК ХХК, Онч Аудит ХХК, ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН, Синдикат - Мандал Капитал Маркетс ҮЦК болон Нэткапитал Санхүүгийн Группийн удирдлагууд оролцож, өндөр өгөөжтэй үнэт цаасыг зах зээлд нэвтрүүлж буй ач холбогдлыг онцлов.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга А.Дөлгөөн ёслолын ажиллагааг нээж:
“Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн жилүүдэд олон шинэ бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Үүний нэг бүтээгдэхүүн бол Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас (ХБҮЦ) юм. Монгол Улсад нийтдээ 70 ХБҮЦ гарсан байдаг. Харин арилжааны шинж чанартай, буюу үнэт цаасны биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалагддаг ХБҮЦ анх 2021 онд гарч эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл арилжаанд гарсан 18 дахь үнэт цаас нь энэхүү үнэт цаас болж байгаа бөгөөд сүүлийн 4 жилийн хугацаанд олон нийтэд нээлттэй гарсан ХБҮЦ-уудын дундаас хамгийн өндөр хүүтэйгээр гарч буй үнэт цаас болж байна. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, ялангуяа хувьцаа болон бондоос гадна тогтмол орлоготой, эрсдэл багатай ийм бүтээгдэхүүнийг дэмжиж байгаа нь салбарын хөгжлийн хувьд томоохон хувь нэмэр оруулж байна” хэмээн онцоллоо.
“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга С.Жавзандулам:
“Нэткапитал Финанс Корпораци ББСБ нь 2008 оноос хойш 17 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба бид өнөөдөр Монгол улс даяар 21 аймаг, 9 дүүрэгт нийт 44 салбар, 680 гаруй ажилтантай өргөн сүлжээгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ бол зөвхөн манай компанийн хувьд төдийгүй нийт санхүүгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах чухал үйл явдал юм. Өнөөдөр анхдагч арилжаагаа нээж буй манай ХБҮЦ олон нийтэд нээлттэйгээр жилийн 20%-ийн хүүтэй гэдгээрээ онцлог буюу хамгийн өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл болж байгаад бидний хувьд баяртай байна.”
“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК Гүйцэтгэх захирал С. Батчимэг:
“Ти Ди Би Секьюритис” үнэт цаасны компанийн өнөөдөр хөрөнгө оруулагчдаа санал болгож буй бүтээгдэхүүний хувьд Нэткапитал Эй Би Эс компанийн гаргаж байгаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас байгаа. Энэхүү үнэт цаас маань хөрөнгийн бирж дээр нээлттэй бүртгэгдэж байгаа учраас ирсэн хүн болгон оролцож хөрөнгө оруулах боломжтой. Нөхцөлийн хувьд одоогийн байдлаар хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа хамгийн өндөр хүүтэй бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тэгэхээр хөрөнгө оруулагчид та бүхэн энэхүү үнэт цаасанд хөрөнгө оруулахыг хүсэх юм бол өөрийн харилцдаг үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой” гэв.
ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл:
Нэгжийн үнэ: ₮100,000
Хугацаа: 24 сар
Жилийн хүү: 20.0%
Хүүний төлөлт: Улирал тутам (3 сар тутам)
Үндсэн төлбөрийн төлөлт: Хагас жил тутам (6 сар тутам)
Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮30 тэрбум
Хүүний орлогын татвар: 5%
Хөрөнгө оруулалтын найдвартай байдлын хувьд, тус санхүүгийн бүтээгдэхүүн 110%-ийн автомашины зээлийн багцаар баталгаажин, барьцаат актив нь үнэт цаасны хүү, үндсэн төлбөрийг бүрэн төлөхөд хангалттай өндөр дүнтэй байна. Мөн автомашины зээлийн барьцаа нь 100% даатгалтай.
Анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 6 сарын 26-наас 7 сарын 2-ны өдрүүдэд явагдах бөгөөд захиалга хаалтын өдрөөс өмнө 100% дүүрсэн тохиолдолд эрт хаагдах боломжтойг анхаарах хэрэгтэй. Энэхүү өндөр өгөөж, баталгаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд Ти Ди Би Секьюритис ҮЦК андеррайтераар ажиллаж байгаа ба хөрөнгө оруулагчид тус үнэт цаасыг худалдан авах захиалгыг үнэт цаасны андеррайтераар болон “Нэткапитал Эй Би Эс” ТЗК компаниудаар дамжуулан өгөх боломжтой юм. Монголын хөрөнгийн зах зээлд найдвартай, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хайж буй хэн бүхэнд “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК-н гаргаж буй энэхүү ХБҮЦ нээлттэй болохыг онцолж байна.
Монгол Улсын тэргүүлэх компаниудын удирдлагуудыг нэг дор цуглуулж, туршлага солилцох, олон улсын менежментийн шилдэг чиг хандлагыг судлах боломжийг олгодог "МЕНЕЖМЕНТИЙН ФОРУМ-2025" Нэткапитал Санхүүгийн Групп амжилттай оролцлоо.
Уг Форумын “Хиймэл оюун ухаан ба түүний хэрэглээ” хэсэгт Нэткапитал Санхүүгийн Группийн гүйцэтгэх захирал Б.Хуншагай “AI Driven Organization" сэдвээр илтгэлээр оролцсон юм.
Харин группийн ерөнхийлөгч үүсгэн байгуулагч Д.Сүндий “Хиймэл оюун ухаан ба түүний хэрэглээ хэсэгт” панелистаар оролцож, хиймэл оюун ухааны бизнесийн хөгжилд үзүүлэх нөлөө, технологийн дэвшлийн ач холбогдол, цаашдын хөгжлийн чиг хандлага зэрэг чухал асуудлуудаар санал бодлоо ярилаа.
Нэткапитал Санхүүгийн Группийн хувьд нь харилцагч төвтэй, AI-д суурилсан экосистем бий болгох зорилготой. Үүнд зөвхөн санхүүгийн үйлчилгээ биш, мөн бусад холбогдох үйлчилгээнүүдийг нэгдсэн нэг платформ дээр санал болгож, өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалтыг автоматжуулах зорилт тавьж ажиллаж буйгаа Ерөнхий захирал Д.Сүндий онцолсон юм. Энэ зорилго нь технологийн хөгжлийг зөв ашиглан хэрэглэгчдэдээ илүү хурдан, хялбар, хувийн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж буйг харуулж байна.
Тэрээр панел хэлэлцүүлгийн үеэр дараах санаануудыг хэллээ
Хиймэл оюун болон их өгөгдлийн технологи 2023 оноос бодитоор эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж эхэлсэн. Тодруулбал, бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах, үр ашгийг нэмэх, өгөгдөлд суурилсан шийдвэр зэргээр эерэг нөлөө үзүүлж байна. Судлаачдын үзэж буйгаар хиймэл оюун нь мэдээлэл боловсруулалт, автоматжуулалт, ажлын урсгалын өөрчлөлт гэсэн гурван зүйлд тулгуурлаж, байгууллагын бүтээмжид хувьсгал хийхээр байна. Улмаар 2050 он гэхэд AGI (Artificial general intelligence) болон ASI (Artificial Superintelligence) хөгжих аж. Мөн тэрээр ирээдүйд хиймэл оюуныг зохистой хэрэглэж чадах эсэх нь бизнесийн өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйл болно гэдгийг онцолж хэллээ.
Харин тус группийн гүйцэтгэх захирал Б.Хуншагай “AI Driven Organization" илтгэлдээ дараах агуулгыг оролцогчдод хүргэсэн юм
1. AI нь хүний хийдэг олон ажлыг илүү хурдтай, өндөр нарийвчлалтай, сэтгэлгээний алдаагүйгээр гүйцэтгэх боломжтой. Ингэснээр хүн шийдвэр гаргах үйл явцыг дэмжиж, зарим тохиолдолд бүр бие даан шийдвэр гаргах ч боломжтой. Жишээ нь, харилцагчийн асуултад хариулах, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, хөрөнгө оруулалтын зөвлөмж гаргах гэх мэт процессуудыг илүү хурдан шуурхай болгоно.
2. Ийнхүү AI-г үр дүнтэй нэвтрүүлбэл 50%-иар зардал хэмнэх, 60%-иар орлогоо өсгөх зэргээр бүтээмж өсөхөөр байгааг судалгаанууд харуулж байна. Гэхдээ AI-г зөвхөн автоматжуулалт гэж харах нь өрөөсгөл. Энэ бол илүү ухаалаг төлөвлөлт, оновчтой шийдвэр гаргах, өртөг зардал бууруулах тухай яриа юм.
3. Гэхдээ шинэ үеийн AI-д суурилсан компаниа болоход хоёр гол нөхцөл буюу шилжилт шаардлагатай. Нэгдүгээрт, AI үр дүнтэй ажиллахад чанартай өгөгдлийг, түүнийг удирдах өгөгдлийн менежмент хэрэгтэй. Хоёрдугаарт, ажлын урсгал ба бүтцээ шинэчилж, AI Agent-уудыг тодорхой чиг үүргүүд дээр ажиллуулах хэлбэр лүү шилжих шаардлагатай.
4. Мөн AI бүхий бизнес загварыг хөгжүүлэхийн тулд хүмүүсээ сургах, дахин чадваржуулах, үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх нь зайлшгүй болж байна.
Товчхондоо, AI-д суурилсан алсын харааг хэрэгжүүлж чадвал Элон Маскийн хэлснээр “жижиг компаниуд том өрсөлдөөн үүсгэх” боломжтой болж, 500 ажилтантай ч AI-г ашиглан 50,000 ажилтантай байгууллагатай нэг түвшинд өрсөлдөх чадвартай болно. Ингэснээр компани томорсон ч шийдвэр удаан гардаг, өгөгдөл хэт төвлөрдөг зэрэг том компани дээр гардаг уламжлалт сул талууд үүсэхгүй.
Бид үйл ажиллагаандаа IDCXS2022 "Олон Улсын Дижитал Хэрэглэгчийн Туршлагын Стандарт"-ыг амжилттай нэвтрүүлж, Их Британийн Стандартын институтээс батламжиллаа. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын “Excellence” түвшинд хүргэн хөгжүүлж, харилцагч дижитал сувгаар хялбар, аюулгүй санхүүгийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаагаараа онцлог юм.
Уг IDCXS2022 стандарт нь 7 бүлэг 356 шалгуур үзүүлэлтээс бүрддэг ба үүний дагуу бид үйл ажиллагаандаа сайжруулалт хийн 2024 оны 10 сарын 21-23-ны өдрүүдэд Их Британийн Стандартын институт байгууллагаар аудитын баталгаажуулалт хийлгэж, 95.5 хувийн өндөр гүйцэтгэлтэйгээр стандартын шаардлагыг ханган сертификатаа гардан авлаа.
Нэткапитал санхүүгийн групп 16 жилийн ойг тохиолдуулан хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон Парисын олимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаадаа туйлын таатай байна.
Энэ хүрээнд Нэткапитал санхүүгийн групп, Сайн Моторс ХХК-тай хамтран энэ зуны хамгийн том шагналын сантай “Олимпын азтанд Жэтур машин” урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа. Нэткапитал Санхүүгийн Групп, Сайн Моторс-ын компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг 2024 оны 1-р сараас хойш авсан бүх хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор Netpoint лояалти, бэлэгтэй хүрд эргүүлэх зэрэг олон олон сонирхолтой бэлгүүдийг бэлдсэн байна.
Харилцагч та урамшууллын эрхээ 7 сарын 26-наас NetPay MN апп-аар олгох бөгөөд Jetour автомашины азтанг 09 дүгээр сарын 08-нд шалгаруулна.
Jetour автомашин нь дэлхийн автомашины зах зээлийн топ үйлдвэрлэгч БНХАУ-ын хамгийн том экспортлогч Chery группийн шилдэг брэндүүдийн нэг юм. Jetour Английн алдарт Jaguar, Landrover-ийг хамтран үйлдвэрлэсэн 10 гаруй жилийн туршлага дээр үндэслэж хөгжүүлсэн цоо шинэ брэнд билээ. Энэхүү загварлаг ухаалаг машиныг Олимпоо үзээд Netpay апп-аа татан өөрийн болгох боломж хүн бүрд нээлттэй.
ТУЗ-ийн 2024 оны 03 сарын 15-ний өдрийн ээлжит хурлын шийдвэрээр компанийн “Үнэт зүйл, Соёл” болон “Бүтэц, зохион байгуулалт”-г шинэчлэн баталлаа.
Эдгээр өөрчлөлт нь компанийн Customer-Centricity бий болгох хүрээнд 2024 онд хийх дижитал шилжилт, AI шийдлүүдийг үйл ажиллагаандаа илүү нэвтрүүлэх, харилцагч бүрийнхээ хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход чиглэсэн юм.
БИДНИЙ
Эрхэм зорилго:
Дижитал эринд финтек хувьслаар манлайлна
Алсын хараа:
Дижитал банкийг таны гарт
Үнэт зүйл:
Харилцагч төвтэй
Хиймэл оюунд суурилсан байгууллага**
Платформ бизнес модель
Ажайл байгууллага
Инноваци ба Бүтээлч байдал (Дизайн тинкинг ба Дизайн спринт)**
Соёл:
Эерэг хандлага
Бүтээлч байдал
Мэргэжлийн баг**
Залуу манлайлал
Тасралтгүй суралцах
Амжилтад тэмүүлэгч
**2024 оны 03 сарын 15-ны ТУЗ-ийн шийдвэрээр шинэчлэв.
Дижитал эринд финтек хувьслаар манлайлах зорилготой Нэткапитал санхүүгийн групп өнгөрсөн жил Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж байсан бол ийнхүү 2023 оны босго дээр Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг нэвтрүүлж сертификатаа гардан авч Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёр стандарттай боллоо.
Тус стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжих ба сайжруулах зэрэг шаардлагуудыг хэрэгжүүлдэг стандарт юм. Ингэснээр зээл болон төлбөр тооцооны үйлчилгээг харилцагч нартаа мэдээллийн аюулгүй байдлын Олон улсын стандартад нийцүүлэн хүргэх боломжтой боллоо.
ISO/IEC 27001:2013 Стандартын нэвтрүүлснээр:
Харилцагчийн болон дотоод мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах, өөрчлөх, устгах, хууль бусаар нэвтрэн орох зэргээс урьдчилан сэргийлэх;
Гаднын халдлагаас харилцагч болон байгууллагын мэдээллийг хамгаалах;
Кибер болон сүлжээний аюулгүй байдлын хамгаалалтыг тогтмол сайжруулах;
Мэдээллийн нууцлал, үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хамгаалах;
Хууль, эрх зүйн акт, зохицуулалт болон гэрээний үүрэг, түүнчлэн аюулгүй байдлын шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх;
Үндсэн систем болон бусад программ хангамж, системүүдэд учрах эрсдэлийг бууруулж хэвийн үйл ажиллагааг хангах;
Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж эх үүсвэр, хөрөнгө оруулалт босгох, томоохон төслүүдэд бүрэн хамрагдах боломжтой болох юм.
Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, Эрхэм харилцагчид, Хөрөнгө оруулагч та бүхэндээ талархал илэрхийлж, та бүхний мэдээллийн аюулгүй байдлыг чандлан хамгаалж олон улсын стандартад нийцүүлэн ажиллах болсондоо баяртай байна.
ЭРХ ЧӨЛӨӨНДӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛ!
Нэткапитал санхүүгийн групп Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001 стандартыг нэвтрүүлнэ.
ISO/IEC 27001 стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хэвийн үргэлжлүүлэх, тасралтгүй сайжруулах шаардлагуудыг тусгасан байдаг ба байгууллага өөрсдийн эзэмшдэг мэдээллийн хөрөнгийг илүү найдвартай, аюулгүй байлгахад туслахад оршдог билээ.
Ингэснээр бид харилцагчийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлалтай байдлыг хангах бөгөөд мэдээллийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Группийн хэмжээнд тасралтгүй, найдвартай аюулгүй үйл ажиллагааг ханган ажиллаж буйгаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм.
Дэлхийн 200 гаруй улс оронд уншигчидтай, Олон улсын банк санхүүгийн салбарын мэдээ мэдээллийг хараат бус тэнцвэртэй байдлаар хүргэдэг онлайн сэтгүүл болох "Global Banking & Finance Awards”-аас жил бүр орон орны банк, санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.
Нэткапитал санхүүгийн группийг Монгол улсын Банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжлийг тодорхойлж, стратеги менежментээр шилдэг амжилтад хүрч, харилцагчийн сэтгэл ханамжид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн, салбарын хурдасгуур болсон байгууллагад тодорхойлон 2021 оны “The Next 100 Global”-компаниар шалгарууллаа.

Цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд харилцагч, хөрөнгө оруулагч нарынхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжин, уян хатан нөхцөл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажилласныг батлан харуулж чадсан онцлох үйл явдал боллоо.
“Дижитал эринд финтек хувьслаар манлайлна” эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй Нэткапитал санхүүгийн группийн 2021 голлох үзүүлэлтээс дурдвал:
Зээлийн багц 102%
Нийт хөрөнгө 93%
Эх үүсвэрийн хэмжээ 272%
Татварын дараах цэвэр ашиг 95%-иар тус тус өссөн байна.
Нэткапитал санхүүгийн группд итгэл хүлээлгэн, амжилт бүрд үргэлж хамт байдаг хүндэт харилцагч, хамтрагч байгууллагууд, хөрөнгө оруулагч нартаа талархал илэрхийлье.

Эх сурвалж: https://www.globalbankingandfinance.com/global-banking-finance-awards-the-next-100-global-awards-2021/
“Global Banking & Finance Review” сэтгүүлийн тухай:
Тус сэтгүүл нь олон улсын санхүүгийн нийгэмлэгт нөлөөлөх бие даасан, найдвартай контентийн платформыг бий болгох зорилгоор 2010 онд байгуулагдсан бөгөөд 200 гаруй улсад уншигч, захиалагчтай. Банк, брокер, гадаад валют, компанийн засаглал, баялгийн менежмент, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэдэг юм.
Энэхүү сэтгүүл нь 2011 оноос эхлэн олон улсын банк санхүүгийн салбарт тодорхой чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвартай компаниудыг тодруулах “Global Banking & Finance Review Awards”-ийг санхүүгийн голлох үзүүлэлтүүдээр шалгаруулан олгож эхэлсэн нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.