Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
Зээлийн ажилтан (Өмнөговь салбар) 1,500,000₮ - 1,800,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Харилцагчаас ирүүлсэн зээлийн хүсэлтийг хүлээн авах, зөвлөгөө өгөх;
  • Зээлийн явцын хяналтыг хийж зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах, зээлийн эргэн төлөлтийг хариуцах;
  • Хугацаа хэтэрсэн зээлтэй цагийн төлөвлөгөө гарган ажиллах, барьцааг хураах, худалдан борлуулах;
  • Харилцагчтай ярилцлага хийх, бүтээгдэхүүний нөхцлийг тайлбарлаж ойлгуулах, шаардлага хангасан харилцагчийн өргөдөл хүлээн авч судалгаа хийх;
  • Шинэ харилцагч татах, хуучин болон шинэ харилцагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулах, шаардлагатай нэмэлт мэдээллийг тайлбарлаж, зөвлөгөө өгч ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш
  • Мэргэжил: Банк, Санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлагаар төгссөн бол давуу тал болно.
  • Туршлага: Банк санхүү, бизнесийн байгууллагад зээл болон борлуулалтын үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Ерөнхий ур чадвар:/Soft skill/
    • Харилцааны соёлтой
    • Өөрийгөө илэрхийлэх чадвартай
    • Асуудал, маргааныг түргэн шийдэх

    Мэргэжлийн ур чадвар: /Hard skill/

    • Зээлийн судалгаа, зээлийн бодолт, эрсдэлтэй зээл дээр ажиллах
    • Microsoft хэрэглээний програмууд ажиллах

    Нэмэлт мэдээлэл

    • Цалин + Хангамж /Шатахууны төлбөр, утасны төлбөр/-ийг компаниас олгоно.
    • Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3-р баг, Далан Аз тѳвийн 2 давхарт
    • Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 94103993
Та CV-гээ илгээгээд тухайн ажлын байранд тохирох эсэхээ шалгаарай.
CV-гээ илгээе