Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
Зээлийн ажилтан /Дорноговь салбар/ 1,500,000₮ - 1,800,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Харилцагчаас ирүүлсэн зээлийн хүсэлтийг хүлээн авах, зөвлөгөө өгөх;
  • Зээл хүсэгчийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгийг судлан эрсдэлийг үнэлэн зээл олгох эсэх шийдвэр гаргуулах;
  • Зээлийн явцын хяналтыг хийж зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах, зээлийн эргэн төлөлтөд хариуцах;
  • Зээлийн үйл ажиллагаанд холбогдох тайлангууд гаргах;
  • Хугацаа хэтэрсэн зээлтэй цагийн төлөвлөгөө гарган ажиллах, барьцааг хураах, худалдан борлуулах;
  • Харилцагчтай ярилцлага хийх, бүтээгдэхүүний нөхцөлийг тайлбарлаж ойлгуулах, шаардлага хангасан харилцагчийн өргөдөл хүлээн авч судалгаа хийх;
  • Шинэ харилцагч татах, хүчин болон шинэ харилцагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, борлуулах, шаардлагатай нэмэлт мэдээллийг тайлбарлаж, зөвлөгөө өгч ажиллах
  • Корпорацийн болон харилцагчийн нууцыг хадгалах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш
  • Мэргэжил: Банк, Санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлагаар төгссөн бол давуу тал болно.
  • Туршлага: Банк санхүү, бизнесийн байгууллагад зээл болон борлуулалтын үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Ерөнхий ур чадвар: /Soft skill/
    • Харилцааны соёлтой
    • Өөрийгөө илэрхийлэх чадвартай
    • Асуудал, маргааныг түргэн шийдэх

    Мэргэжлийн ур чадвар: /Hard skill/

    • Зээлийн судалгаа, зээлийн бодолт, эрсдэлтэй зээл дээр ажиллах
    • Microsoft хэрэглээний программууд ажиллах

    Нэмэлт мэдээлэл

    • Ажлын зорилго: Салбарын ажлын төлөвлөгөөний хүрээнд зээлийн багцын өсөлтийг хангах, зээлийн бодлого, зээлийн бүтээгдэхүүний журам болон бусад холбогдох дүрэм, журам, заавруудын хэрэгжилтийг ханган зээлийн багцын чанарыг өндөр түвшинд байлгаж, компанийн тасралтгүй өсөлтийг борлуулалтаар дэмжиж ажиллахад оршино.
    • Жич: Цалин+Хангамж/Хоол, унаа, утасны төлбөр/
    • Утас: 9915-5109
    • Хаяг: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг Төгөлдөр төв, 2 давхар
Та CV-гээ илгээгээд тухайн ажлын байранд тохирох эсэхээ шалгаарай.
CV-гээ илгээе