Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
Хөрөнгө оруулалтын менежер 3,500,000₮ - 4,000,000₮

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн, санхүүгийн хэрэгсэл хөгжүүлэх;
  • Зах зээлийн судалгаа хийж, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн үр ашгийг тооцоолж хөгжүүлэлтэд тусгах;
  • Эх үүсвэр татах суваг, механизм (бонд, зээл, гэрээт хөрөнгө оруулалт гэх мэт)-г боловсруулж санал болгох;
  • Үнэт цаас гаргахтай холбоотой мэдээлэл, танилцуулга, материалуудыг бэлтгэх;
  • Зохицуулалтын шаардлага, хууль эрх зүйн орчныг судалж, хэрэгжилтийг хангах;
  • Удирдлага болон хөрөнгө оруулагчдад тайлагнах материал, илтгэлүүдийг бэлтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү, Эдийн засаг, Хөрөнгө оруулалт, Банк санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Үнэт цаас гаргах, хөрөнгө татах, санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Санхүүгийн тайлан, хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх чадвартай;
  • Санхүүгийн зохицуулалт, хууль эрх зүйн орчны талаар мэдлэгтэй;
  • Эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг судлах, дүгнэлт хийх чадвартай;
  • Судалгаа, шинжилгээ, баримт бичиг боловсруулах өндөр чадвартай;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй (бичгийн болон ярианы).

Нэмэлт мэдээлэл

  • Нэмэгдэл хангамж: Шатахуун+Утасны төлбөр+Өглөөний цай+Бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт+тав тухтай ажлын орчин

Ажайл сэтгэлгээтэй, гал эрмэлзлэлтэй , найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна

Та CV-гээ илгээгээд тухайн ажлын байранд тохирох эсэхээ шалгаарай.
CV-гээ илгээе