Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
НЭТКАПИТАЛ ФИНАНС КОРПОРАЦИ ББСБ ХОЁР ДАХЬ УДААГАА ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ БАЙНА

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 8-р сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Нэткапитал Эй Би Эс Хоёр ТЗК” ХХК-ийн нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, жилийн 18.7 хувийн хүүтэй “Нэткапитал ХБҮЦ-2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрлийг олголоо. Ингэснээр “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК хоёр дахь удаагаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаанд анхны үүрэг гүйцэтгүүлэгчээр оролцож, хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу ХБҮЦ нь зээлийн багцын эргэн төлөлтөөс бий болох мөнгөн урсгалаар үнэт цаасны эргэн төлөлтийг санхүүжүүлэхээр бүтэцлэгдсэн онцлогтой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Энэхүү үнэт цаас нь иргэдэд тогтмол хүүгийн орлого олох боломжийг санал болгохын зэрэгцээ санхүүгийн байгууллагууд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан төвлөрүүлэх нэг хэлбэр болж байна.

“Нэткапитал ХБҮЦ-2”-ын анхдагч зах зээлийн захиалга 2026 оны 11-р сарын 09-ний өдөр эхлэх бөгөөд Чингис Хаан Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд санал болгоно.
“Нэткапитал ХБҮЦ-2” үнэт цаасны нэгжийн үнэ 100,000 төгрөг, жилийн хүү 18.7 хувь, хөрөнгө оруулалтын нийт хугацаа 24 сар байхаар тогтоожээ. Хөрөнгө оруулагчид хүүгийн орлогоо улирал бүр авах бөгөөд хөрөнгө оруулсан үндсэн дүнгийн 50 хувийг 12 дахь сард, үлдсэн 50 хувийг 24 дэх сард буцаан төлөх нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч үнэт цаасыг эзэмших хугацаандаа улирал тутам хүүгийн орлого авч, үндсэн төлбөрөө хоёр үе шаттайгаар хүлээн авахаар төлөвлөгдсөн байна. Хүүгийн орлогод хуульд заасны дагуу 5 хувийн татвар ногдох бөгөөд уг татварыг хүүгийн орлогоос суутгана. Ийнхүү хүү болон үндсэн төлбөрийн хуваарийг урьдчилан тодорхойлсон нь хөрөнгө оруулагчдад мөнгөн урсгалаа төлөвлөх боломж олгож байгаа аж.

“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь 2008 оноос хойш санхүүгийн салбарт 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монгол орон даяар 50 гаруй салбараар дамжуулан иргэд, харилцагчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2024 он, 2025 онуудад дарааллан Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан байна. Тус компанийн нийт хөрөнгө 2026 оны III улирлын байдлаар 424 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2026 оны эхний 9 сарын хугацаанд 17.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Энэхүү үнэт цаас гаргах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Нэткапитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд андеррайтерууд нь үнэт цаасыг зах зээлд санал болгох, хөрөнгө оруулагчдад хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн зээлийн шинжилгээ гаргагчаар “Си Пи Ти Эй Аудит” ХХК, хуулийн зөвлөхөөр “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгө итгэмжлэн удирдагчаар “Юу Эй Эф Ассет Менежмент” ХХК тус тус ажиллаж байна. Иргэд, хөрөнгө оруулагчид үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл авах, данс нээх болон захиалга өгөхтэй холбоотой мэдээллийг www.netsec.mn цахим хуудас, мөн 7223-0023, 9910-9328 дугаараас авах боломжтой.

Танилцуулга үзэх, урьдчилсан захиалга өгөх: https://linktr.ee/netcapitalhbuts

Санал болгох