Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
Нэткапитал санхүүгийн групп “Зүрх Мартахгүй” төсөлд нэгдлээ

Нэткапитал санхүүгийн групп зүрхний төрөлхийн гажгаас шалтгаалан мэс заслын тусламж шаардлагатай хүүхдүүдэд зориулсан “Зүрх Мартахгүй” төсөлд нэгдэн хамтран ажиллаж байна. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төрөлт нэмэгдсэнтэй холбоотой жилд 60 мянга гаруй хүүхэд мэндэлдэг ч 100 төрөлт тутмын нэг нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг байна. Ийм оноштой хүүхдүүдийн 95 хувь нь мэс заслаар бүрэн эрүүл болох боломжтой боловч үлдсэн 5 хувьд нь дэлхийн аль ч улсад эмчилгээ, мэс заслын боломж хязгаарлагдмал байдаг. Мэс засал хийх боломжтой 95 хувийн дунд 70–80 хувь нь арай хөнгөн, харин 5 хувь нь маш хүнд тохиолдол байдаг.

Энэ төрлийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас өвчиндөө шаналж буй олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан. Эдгээр хүндрэл, шаардлагын улмаас 2020 оны тавдугаар сард “УБ-Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмч болон “Бундан” ТББ-ын санаачилгаар “Зүрх Мартахгүй” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн гол зорилго нь төрөлхийн зүрхний гажигтай болон ховор оноштой хүүхдүүдийг Монголдоо эрт илрүүлж, мэс засал хийж, амьдрал бэлэглэх явдал юм.

Өдгөө тус төсөл 1,610+ хүүхдэд амьдрах шинэ боломж олгож, Бундан төслийн баг Монгол Улсыг гурав бүтэн тойрон ажиллах хугацаандаа 60,000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийжээ.

Бяцхан зүрх бүрийн төлөөх энэ сайн үйлсийг Нэткапитал санхүүгийн групп дэмжин оролцож буйдаа талархалтай байна.

Санал болгох