Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК 2025 онд “Анхны 20%” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар 30 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлж байсан бол энэ удаа “Нэткапитал ХБҮЦ 2.0” үнэт цаасыг гарган анхдагч зах зээлд санал болгож, захиалга 100 хувьд хүрснээр нийт 50 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны үндсэн нөхцөл:
Нэгж үнэ - 100,000 төгрөг
Жилийн хүү - 18.7%
Хүүгийн орлогод ногдох татвар - 5%
Хугацаа - 24 сар
Хүүгийн төлбөр - улирал бүр
Үндсэн төлбөр - 12 сарын дараа 50%-ийг, үлдсэн 50%-ийг хугацааны эцэст төлнө.
Андеррайтерууд: Golomt Capital, Netcapital Securities
Бидэнд итгэл хүлээлгэсэн нийт хөрөнгө оруулагчдадаа талархал илэрхийлье. Цаашид ч бид хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгож, Монголын улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах болно.