ХАРИЛЦАГЧИЙН ЭКСПЕРИНСИЙН ЖУРАМ
Нэткапитал санхүүгийн групп нь Харилцагч төвтэй байгууллага бөгөөд Олон улсын Дижитал харилцагчийн туршлагын стандарт IDCXS2022:02, ISO9001:2015 стандартуудад ыг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг юм. Бид салбараар болон дижиталаар бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчид таатай, хурдан шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэхэд дараах 5 зарчмийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Ил тод байдал
Группын тухай мэдээлэл, бодлого, дүрэм, журмууд болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаархи мэдээллүүдийг бүх сувгаараа мэдээлж ажиллана.
Хүртээмжтэй байдал
Хүн бүрд эрх тэгш шударга хандан, харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчилгээ үзүүлэн хялбар,ойлгомжтой байна
Найрсаг үйлчилгээ
Ажилдаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай ажилтнууд нь таньд эелдэг,найрсаг үйлчилгээ үзүүлнэ
Мэдээллийн нууцлал
Харилцагчийн бүх төрлийн хувийн мэдээллийн нууцлалыг Монгол улсын хууль тогтоомж, Группийн дотоод дүрэм, гэрээ болон ISO/IEC27001:2013 мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартын дагуу ханган ажиллана.
Хариуцлагатай үйлчилгээ
Бид хэрэглэгчийн санал, гомдолыг бүх сувгаар хүлээн авч хурдан шуурхай, үнэн зөв шийдвэрлэн ажиллана.
Харилцагч таны гомдлыг стандарт хугацаанд багтаан шийдвэрлэнэ.
Хүлэээн авах
Лавлах утас 7500-6666, салбар , сошиал сувгууд, имэйл
Бүртгэл
Харилцагчийн гомдлыг Hubspot програмд бүртгэнэ
Шийдвэрлэх
Гомдлыг холбогдох газар алба нэгж нь стандартад заасны дагуу хурдан шуурхай, үнэн зөв шийдвэрлэнэ.
Хариу өгөх
Гомдлын хариуг харилцагчид боломжит сувгаар нь өгнө.
ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ
Группын нийт ажилчид харилцагчийн эксперинсийн бодлогод заасны дагуу харилцагч бүрт эрх тэгш хандаж, мэргэжлийн, соёлтой байж, харилцагчид чирэгдэл учруулахгүйгээр зөв оновчтой чиглүүлэн харилцагчийн шаардлага, хүсэлтийг хурдан шуурхай хангах стандартыг мөрдөн ажилладаг.
Байгууллагын зүгээс харилцагчид өгөх амлалт
Байгууллага нь харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, итгэлцэлд суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дараах амлалтуудыг өгч, бүх ажилтан эдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.
- Шударга, ил тод, хариуцлагатай үйлчлэхийг амлана.Байгууллага нь харилцагч бүртэй шударгаар харьцаж, үйл ажиллагаандаа ил тод байдлыг ханган, өгсөн амлалтаа биелүүлж, аливаа асуудалд хариуцлагатайгаар хандана.
- Чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг амлана.Байгууллага нь харилцагчийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн, чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд тасралтгүй сайжруулалт хийж, үйлчилгээг найдвартай, үр ашигтай хүргэхийг эрхэмлэнэ.
- Харилцагчийн дуу хоолойг сонсож, хүндэтгэн хариу өгөхийг амлана.Байгууллага нь харилцагчийн санал, гомдлыг анхааралтай сонсож, шударга, шуурхай байдлаар хариу өгч, үйл ажиллагаагаа сайжруулахад харилцагчийн оролцоог үнэлнэ.
Харилцагчийн эрх
1.Шударга, ил тод үйлчилгээ авах эрхтэй
Харилцагч нь байгууллагаас үзүүлж буй бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар үнэн зөв, тодорхой мэдээлэл авах, үйлчилгээг ялгаварлан гадуурхалгүйгээр хүртэх эрхтэй.
2. Санал, гомдлоо илэрхийлэх эрхтэй.
Харилцагч нь үйлчилгээний явцад гарсан аливаа санал, гомдлоо албан ёсны сувгаар илгээж, хугацаанд нь хариу авах эрхтэй.
3. Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй.
Харилцагчийн хувийн мэдээлэл нь зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх, мэдээллийн нууцлалыг бүрэн хангах ёстой.