- ISO 9001:2015 чанарын удирдлагын стандартын шаардлагыг 2021 оноос,
- ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог 2023 оноос,
- IDCXS (International Digital Customer Experience Standard) олон улсын дижитал хэрэглэгчийн стандартыг 2024 онд,
- Мөн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын олон улсын COSO Framework-ийг 2023 онд тус тус амжилттай нэвтрүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Эдгээр олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд үр дүнтэйгээр хэрэгжүүлж, харилцагч төвтэй, хурдтай, найдвартай, аюулгүй санхүүгийн үйлчилгээний экосистемийг бүрдүүлсэн нь Нэткапиталын олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийг бататгаж буй томоохон үзүүлэлт билээ.
Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтвортой байдал
Нэткапитал Финанс Корпораци нь 17 жилийн турш тогтвортой өсөлтийг хадгалан, хөрөнгө оруулагчдаа ил тод, үнэн зөв мэдээллээр хангаж, ногдол ашиг, хүүгийн өгөөжийг цаг хугацаанд нь нэг ч өдрийн хоцрогдолгүйгээр төлж ирсэн нь бидний санхүүгийн сахилга бат, хариуцлагатай үйл ажиллагааны бодит баталгаа юм.
Энэхүү итгэлцэл, тогтвортой байдлын үр дүнд:
- 2024 онд биржийн бус зах зээлээс ₮72 тэрбум төгрөгийн бонд,
- Олон улсын санхүүгийн байгууллагуудаас 9.0 сая ам.долларын санхүүжилт тус тус амжилттай босгож,
- 2025 онд Монгол Улсад анх удаа жилийн 20% хүүтэй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг (ХБҮЦ) олон нийтэд нээлттэйгээр санал болгож, анхдагч зах зээлийн арилжаагаар ₮30 тэрбум төгрөгийг 100% амжилттай татан төвлөрүүлээд байгаа билээ.
Нийгмийн хариуцлага ба үндэсний бахархал
2024 онд “Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул” уриан дор Нэткапитал Финанс Корпораци нь:
- EURO-2024 Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
- Парис-2024 Зуны Олимпын 33-р их наадам,
- Паралимпийн 17-р наадам-ын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бөгөөд Монголын баг, тамирчдад бодит санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.
ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан энэхүү амжилт нь зөвхөн компанийн төдийгүй Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын хөгжил, зах зээлийн итгэлийг илтгэх бодит үнэлгээ юм. Бид цаашид ч инноваци, ил тод засаглал, тогтвортой өсөлт, нийгмийн хариуцлагыг хослуулсан монголын санхүүгийн салбарын итгэлт түнш байсаар байх болно.
Эрхэм харилцагчид, үнэнч хамтрагчид, үнэтэй хамт олондоо гүн талархал илэрхийлье.