Нэткапитал Санхүүгийн Групп “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, өөрийн 36 ажилтныг тус хөтөлбөрт хамруулж байна. Энэ нь бидний “Дижитал шилжилтээр манлайлна” алсын харааны хүрээнд ажилтнуудынхаа дижитал ур чадварыг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэсэн бодит алхам болж байна.
Санхүүгийн салбарт инновац, технологийн шийдлийг нэвтрүүлэх, дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирээдүйн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх, залуусын хөгжлийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлж байна. Энэ удаагийн хамтрал нь зөвхөн байгууллагын дотоод хүний нөөцийн хөгжлөөр хязгаарлагдахгүй, Монголын залуусын дижитал боловсролыг дэмжих өргөн хүрээний ач холбогдолтой юм.
Google-ийн албан ёсны сертификат олгох “Grow with Google Mongolia” хөтөлбөр энэ жил Монгол Улсад 3 дахь жилдээ зохион байгуулагдаж мэдээллийн технологийн салбарын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд эзэмших боломжийг залууст олгож, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой юм.
Нэткапитал Санхүүгийн Групп нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарын хөгжилд тогтмол хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд энэ удаад боловсролын салбарт чиглэсэн дэмжлэгийнхээ хүрээнд “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж Монголын залуусыг дэлхийн түвшний дижитал ур чадварт суралцах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
