Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК Олон улсын санхүүгийн тайлагналын стандарт (IFRS 9)-д амжилттай шилжлээ

“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь Олон улсын санхүүгийн тайлагналын IFRS 9 стандартад амжилттай шилжлээ. Энэхүү шилжилт нь манай компанийн итгэлт харилцагч, хамтран ажилладаг найдвартай түншүүдэд санхүүгийн ил тод байдал болон сайн засаглалыг нотолж буй томоохон алхам болж байна.

IFRS 9 стандартыг нэвтрүүлснээр бид зээлийн эрсдэлийг илүү нарийн, ирээдүйд чиглэсэн арга барилаар удирдах боломжтой болж байна. Мөн тус шилжилт нь манай санхүүгийн тайлагналыг олон улсын жишигт бүрэн нийцүүлж, хөрөнгийн чанарыг илүү тодорхой, стандартлагдсан байдлаар харуулах нөхцөлийг бүрдүүллээ. 

Энэхүү ололт нь манай компанийг ирээдүйд чиглэсэн санхүүгийн бүтэцтэй байх, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах эрмэлзлийг бататгаж байна.

Санал болгох