Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 79 дүгээр зүйл, 81 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
НЭГ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
Нэр дэвшигч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангасан байх;
- Компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдээс бүрэн хамааралгүй, хараат бус байх;
- Сүүлийн 3-аас доошгүй жилд компанитай хөдөлмөрийн, гэрээний, санхүүгийн болон ашиг сонирхлын зөрчил үүсгэхүйц харилцаа үүсгээгүй байх;
- Банк, санхүү, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага, аудит, хууль, комплаенс, финтек, дижитал шилжилт, компанийн засаглал болон стратегийн удирдлагын аль нэг чиглэлээр мэргэжлийн туршлагатай байх;
- ТУЗ-ийн хурал болон хороодын үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй, бодит оролцоотой ажиллах цаг боломжтой байх;
- Ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нууцлалыг чанд сахиж, хариуцлагатай шийдвэр гаргах чадвартай байх;
- Компанийн урт хугацааны үнэ цэн, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, хөрөнгө оруулагч болон бусад оролцогч талын итгэлийг хамгаалах зарчмыг баримталдаг байх;
ХОЁР. ДАВУУ ТАЛ БОЛОХ УР ЧАДВАР, ТУРШЛАГА
Дараах ур чадвар, туршлагатай нэр дэвшигчийг давуу талтайд тооцно:
- Санхүүгийн байгууллага, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалт, даатгал, финтек буюу технологийн салбарт удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай;
- Эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, аудит, комплаенсын чиглэлээр мэдлэг, туршлагатай;
- ТУЗ болон түүний хороод, удирдлагын бүтцэд бодитой оролцож байсан туршлагатай;
- Компанийн стратеги, бизнесийн өсөлт, хөрөнгө таталт, олон улсын зах зээл, хөрөнгө оруулагчидтай харилцах чиглэлээр туршлагатай;
- Дижитал бүтээгдэхүүн, дата засаглал, хиймэл оюун ухаан болон технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний хөгжлийн талаар ойлголттой;
- Олон улсын компанийн засаглалын зарчим (OECD/IFC), ESG, тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэгтэй.
- Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналт, зохицуулалтын дор үйл ажиллагаа явуулдаг тул нэр дэвшигч нь СЗХ-ны зохицуулалтын орчин болон ББСБ-д тавигдах хууль, эрх зүйн шаардлагатай танилцсан байвал давуу тал болно.
ГУРАВ. ТУЗ-ИЙН ГИШҮҮНИЙ ҮНДСЭН ҮҮРЭГ
- ТУЗ-ийн хороодын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
- Санхүүгийн тайлагнал, дотоод хяналтын тогтолцооны хяналт, олон улсын жишигт нийцэл хангах;
- Олон улсын зах зээлд хандах эх үүсвэр татан төвлөрүүлэлтийн стратеги, бонд болон тогтвортой санхүүжилтийн асуудлаар стратегийн зөвлөгөө өгөх;
- Хиймэл оюун ухаан болон дата засаглалын удирдамжийг ТУЗ-ийн түвшинд хэлэлцэж, эрсдэлийн болон ёс зүйн хүрээнд дэмжих;
- Байгууллагын стратегийн чиглэл, зорилтуудад бодитой үнэлгээ хийж, санал дүгнэлт гаргах.
ДӨРӨВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Анкет (CV) мэргэжил, ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл, гэрэл зургийг хавсаргах;
- Иргэний үнэмлэхийн хуулбар, эсвэл e-Mongolia-с авсан цахим лавлагаа;
- Боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа
- Хуулийн этгээдтэй эсэх лавлагаа;
- Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангасан тухай Хараат бус байдлын мэдүүлэг;
- Ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдэгдэл.
ТАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ МЭДЭЭЛЭЛ
| Хүлээн авах хугацаа: | 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал |
| Цахим шуудан: | delgersaikhan.a@netgroup.mn |
| Хаяг: | Улаанбаатар хот, Олимпийн гудамж 19, Шангри Ла офис 2201 тоот |
ЗУРГАА. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАТ
Сонгон шалгаруулалтын үйл явц нь ил тод, шударга шалгаруулалтын зарчмаар явагдана.
| № | Шат | Хугацаа | Агуулга |
| 1 | Зар нийтлэх, материал хүлээн авах | 2026.05.20 – 06.15 | Нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар байршуулах, өргөдөл хүлээн авах |
| 2 | Материалыг шалгах | 2026.06.15 – 06.18 | Материалын бүрдэл болон хараат бус байдал, ашиг сонирхлын зөрчилгүй эсэхийг шалгах |
| 3 | Богино жагсаалт гаргах | 2026.06.18 – 06.19 | Нэр дэвшигчийг ярилцлагад урих |
| 4 | Ярилцлага хийх | 2026.06.22 – 06.24 | Нэр дэвшүүлэх хороо, ТУЗ-ын дарга ярилцлага хийх |
| 5 | Нэр дэвшүүлэх хорооноос саналыг ТУЗ-д танилцуулах | 2026.06.25 – 06.29 | Сонгогдсон нэр дэвшигчийг ТУЗ-д танилцуулах |
| 6 | Хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах | 2026.06.30 | Хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэж томилох |
Сонгон шалгаруулалтын үр дүнг компанийн www.netcapital.mn цахим хуудаст нийтэлж, сонгогдсон нэр дэвшигчид хариу мэдэгдэнэ.