Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
Нэткапитал Финанс Корпораци ISO/IEC 27001:2022 олон улсын стандартыг дөрөв дэх удаагаа амжилттай баталгаажууллаа

Нэткапитал Финанс Корпораци нь Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны ISO/IEC 27001:2022 олон улсын стандартыг дөрөв дэх удаагаа амжилттай баталгаажуулж, мэдээллийн аюулгүй байдал, кибер эрсдэлийн удирдлага, технологийн засаглал болон дижитал үйл ажиллагааны тогтвортой байдлаа олон улсын түвшинд дахин баталгаажууллаа.

Нэткапитал Финанс Корпораци нь өмнө нь Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 болон Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж байсан бөгөөд энэхүү дахин баталгаажуулалт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага болон технологийн засаглалыг олон улсын түвшинд тогтвортой хэрэгжүүлж буйг илэрхийлж байна.

ISO/IEC 27001:2022 стандартыг хэрэгжүүлснээр:

  • Харилцагчийн болон дотоод мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах, өөрчлөх, устгах, хууль бусаар нэвтрэн орохоос урьдчилан сэргийлэх;
  • Гаднын халдлагаас харилцагч болон байгууллагын мэдээллийг хамгаалах;
  • Кибер болон сүлжээний аюулгүй байдлын хамгаалалтыг тогтмол сайжруулах;
  • Мэдээллийн нууцлал, үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хамгаалах;
  • Хууль, эрх зүйн акт, зохицуулалт болон гэрээний үүрэг, түүнчлэн аюулгүй байдлын шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх;
  • Үндсэн систем болон бусад программ хангамж, системүүдэд учрах эрсдэлийг бууруулж, хэвийн үйл ажиллагааг хангах;
  • Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж, хөрөнгө оруулалт татах болон томоохон төслүүдэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх.

Нэткапитал Финанс Корпораци нь цаашид AI First Company стратегийн хүрээнд технологийн дэвшил, инновац болон мэдээллийн аюулгүй байдлыг хослуулсан найдвартай санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэсээр байх болно.

Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ талархал илэрхийлж, олон улсын стандартад нийцсэн аюулгүй, найдвартай үйлчилгээг хүргэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлж байна.

Санал болгох