Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
18 ЖИЛ - AI FIRST COMPANY

Нэткапитал Санхүүгийн Групп нь 2008 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг тасралтгүй сайжруулж, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар 18 жилийн ойгоо бахдам амжилтаар угтаж байна. Өдгөө Нэткапитал Санхүүгийн Групп нь Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт нийт 50 салбар нэгжтэй, 800 гаруй мэргэшсэн ажилтантай үндэсний хэмжээний санхүүгийн байгууллага болон өргөжин хөгжөөд байна. Зөвхөн 2025 онд 108 шинэ ажлын байр бий болгосон нь бидний тогтвортой өсөлт, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтэд оруулж буй бодит хувь нэмрийн нэг илэрхийлэл юм.

Бид санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хурдан, найдвартай, аюулгүй болгохын зэрэгцээ дижитал шилжилт, технологийн шинэчлэлийг стратегийн түвшинд тууштай хэрэгжүүлсээр ирлээ. Үүний дараагийн шат болгон Нэткапитал Санхүүгийн Групп нь хиймэл оюун ухааны инновацыг байгууллагын стратегийн түвшинд нэвтрүүлж, 2026 онд “AI First Company” болох эрхэм зорилгын хүрээнд хиймэл оюунд суурилсан үйлчилгээ, шийдвэр гаргалт, үйл ажиллагааны шинэчлэлийг тэргүүн эгнээнд тавин урагшилж байна.

18 жилийн түүх бол зөвхөн байгууллагын өсөлтийн замнал бус, бидэнтэй хамт үнэ цэн бүтээж ирсэн хүн бүрийн хамтын амжилт юм. Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон үе үеийн үнэ цэнтэй ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Та бүхний итгэл, дэмжлэг бол бидний урагшлах хамгийн том хүч юм.

Бид цаашид ч инновац, хиймэл оюун ухаан, ил тод засаглал, тогтвортой өсөлт, нийгмийн хариуцлагыг хослуулан Монголын санхүүгийн салбарын хөгжилд шинэ үнэ цэн бүтээж, итгэлт санхүүгийн түнш байсаар байх болно.

Санал болгох