Тооцоолуур Зээлийн хүсэлт Салбар
Чат
Туслах Холбогдох
Санал хүсэлт?
ТУЗ-ИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026 оны 10 сарын 23-ны өдөр “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь компанийн засаглалыг бэхжүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус хяналт, стратегийн түвшний шийдвэр гаргалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилтын хүрээнд ТУЗ-ийн шинээр томилогдсон болон үргэлжлүүлэн ажиллаж буй гишүүдэд зориулсан сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Компанийн засаглалын кодексийн холбогдох зарчмыг хэрэгжүүлэх, ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрх, чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор зохион байгуулсан юм.

Сургалтын хүрээнд компанийн бизнесийн үйл ажиллагаа, стратеги, санхүүгийн нөхцөл байдал, эрсдэлийн удирдлага, дотоод аудит болон комплайнсын үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээлэл өгч, санал солилцлоо.

Санал болгох