Нэткапитал санхүүгийн групп Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартыг амжилттай нэвтрүүллээ

        Дижитал эринд финтек хувьслаар манлайлах зорилготой Нэткапитал санхүүгийн групп өнгөрсөн жил Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж байсан бол ийнхүү  2023 оны босго дээр Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцооны ISO/IEC 27001:2013 олон улсын стандартыг нэвтрүүлж сертификатаа гардан авч Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёр стандарттай боллоо. 

         Тус стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжих ба сайжруулах зэрэг шаардлагуудыг хэрэгжүүлдэг стандарт юм. Ингэснээр зээл болон төлбөр тооцооны үйлчилгээг харилцагч нартаа мэдээллийн аюулгүй байдлын Олон улсын стандартад нийцүүлэн хүргэх боломжтой боллоо.

ISO/IEC 27001:2013 Стандартын нэвтрүүлснээр:

  • Харилцагчийн болон дотоод мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах, өөрчлөх, устгах, хууль бусаар нэвтрэн орох зэргээс урьдчилан сэргийлэх;
  • Гаднын халдлагаас харилцагч болон байгууллагын мэдээллийг хамгаалах;
  • Кибер болон сүлжээний аюулгүй байдлын хамгаалалтыг тогтмол сайжруулах;
  • Мэдээллийн нууцлал, үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хамгаалах;
  • Хууль, эрх зүйн акт, зохицуулалт болон гэрээний үүрэг, түүнчлэн аюулгүй байдлын шаардлагыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх;
  • Үндсэн систем болон бусад программ хангамж, системүүдэд учрах эрсдэлийг бууруулж хэвийн үйл ажиллагааг хангах;
  • Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж эх үүсвэр, хөрөнгө оруулалт босгох, томоохон төслүүдэд бүрэн хамрагдах боломжтой болох юм.

      Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, Эрхэм харилцагчид, Хөрөнгө оруулагч та бүхэндээ талархал илэрхийлж, та бүхний мэдээллийн аюулгүй байдлыг чандлан хамгаалж олон улсын стандартад нийцүүлэн ажиллах болсондоо баяртай байна.

 

ЭРХ ЧӨЛӨӨНДӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛ!