Бид Ирээдүйд Хөрөнгө оруулна

Нэткапитал санхүүгийн Групп 15 жилийн ойн хүрээнд Рояаль Олон Улсын Их Сургуультай "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. 

Бид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын Чанартай боловсролыг дэмжих, Инновац, болон дэд бүтцийг нэмэгдүүлэх зорилгуудыг  стратегийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд  “Рояаль Олон Улсын Их Сургууль”-ийн ROYAL BEATS волейболын эрэгтэй эмэгтэй багийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.

Баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!