Нэткапитал санхүүгийн групп: МЭДЭГДЭЛ

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нэткапитал санхүүгийн группээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт 800 орчим сая төгрөг мөн “Байгаль хаус” ХХК-руу 220 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх ташаа мэдээлэл гарсантай холбоотой энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Нэткапитал санхүүгийн групп нь Монгол улсын хууль тогтоомж, зохицуулагч эрх бүхий байгууллагын дүрэм, журмыг чандлан мөрдөж ажилладаг бөгөөд 2012 оноос хойш Олон улсын нэр хүнд бүхий хараат бус аудитын компаниудаар жил бүр санхүүгийн аудит хийлгэж дүгнэлт гаргуулан ажилладаг.

Нэткапитал санхүүгийн группийн хөрөнгө оруулалт бүхий компаниуд нь   Ч.Сайханбилэг болон “Байгаль Хаус” ХХК-ийн данс руу дээрх мөнгөн дүнг шилжүүлээгүй мөн зээл олгоогүй болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Иймд Нэткапитал санхүүгийн группийн бизнесийн нэр хүндэд халдсан ор үндэслэлгүй, илт худал, ташаа мэдээлэл гаргаж олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье.
Нэткапитал санхүүгийн групп