Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан

Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлд 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Нэткапитал” санхүүгийн групп Монголын финтекийн салбарт үсрэнгүй өөрчлөлт авчрах, цоо шинэ бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхэд бэлэн болжээ.

Ирэх есдүгээр сарын дундуур нэвтрэх NET WARE систем нь санхүү, технологийн хосолсон үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү систем нь өмнөх финтекүүдээс хөрөнгө оруулалтын шийдлийг багтааж өгснөөрөө ялгаатай юм.

“Нэткапитал” санхүүгийн группын Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн хурлаар шинэ бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх стратеги төлөвлөгөөг баталсан байна.

Группийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Ш.Чуданжий, Ц.Мөнхбат, Хөгжлийн банкны хэлтсийн захирал Л.Тэмүүжин, “UA Properties”-ийн А.Урангоо зэрэг салбар бүрт мэргэшсэн, туршлагатай экспертүүд бий. Эндээс тухайн байгууллага нь стратеги, үйл ажиллагааны томоохон эргэлт хийж буйг харж болох юм. Цаашдаа “Нэткапитал” санхүүгийн группын ирээдүйн стратеги бодлогыг эдгээр эрхмүүд тодорхойлж, финтекийн салбарыг монголд хөгжүүлэх бодлогыг баримтлан, удирдан чиглүүлэх үүрэг нь илүү нэмэгдэх нь тодорхой болов уу. Ирэх есдүгээр сард бидэнд хашир туршлагатай санхүүгийн группын цоо шинэ бүтээгдэхүүнтэй танилцах боломж олдох нь ээ.