Хөл хорионы дараа бизнесээ сэргээх 7 зөвлөмж

Маш олон бизнес эрхлэгчдийн дунд хөл хорионы араас бизнесээ хэрхэн эргэн сэргээх вэ? Юунаас эхлэх вэ? Гэсэн асуулт их байгаа байх. Тэгвэл танд дараах 6 зөвлөмжийг хүргэж байна.

 

1. Хямралын цар хүрээ, нөхцөл байдал

Энэхүү нийтлэлийг бичиж байх үед Монгол улсад нийт 907 халдварын тохиолдол, 384 эдгэрсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Хатуу хөл хорионы сүүлийн өдрийн  11 цагийн мэдээгээр Монгол улсын хэмжээнд ганцхан тохиолдол нэмж бүртгэгдсэн нь хөл хорио үр дүнгээ өгсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. Халдварын тоо буурч байгаа хэдий ч нэмж тархахгүй гэх баталгаа байхгүйгээс гадна вакцин манай оронд  хэзээ  орж ирэх мэдээлэлгүй байгаа нь бидэнд сонор сэрэмжээ алдалгүй байж ирээдүйг таамаглах түүнд тохирсон арга хэмжээг авах. Иймд та статистик тоо мэдээг сайтар ажиглан мэдээ мэдээллээс хоцролгүй байж баримтлах ёстой журмуудыг сайтар мөрдөн ажиллаарай.

 

2. Хэзээ, хэрхэн сэргэх вэ?

Та бизнесийнхээ үүд хаалгыг эргэн нээхийн тулд балансыг сайн барих шаардлагатай болох нь ээ. Хэрэв хэт эрт үүд хаалгаа нээчихвэл харилцагч болон ажилчдынхаа дунд халдвар тараах эрсдэлтэй. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулдагыг бид тоглолт хийсэн уран бүтээлчийн жишээнээс харсан билээ. Харин оройтож үүд хаалгаа нээвэл өмнө үүд хаалгаа нээсэн өрсөлдөгчдөөсөө хоцрох сул талтайг бодолцоорой. 

 

3. Амжилтаа тодорхойл

Цар тахлын араас үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа жигдрүүлэхэд тань бизнесийн зорилго юу болох, юуг амжилт гэж хэлэхээ тодорхойлоорой. Алиса гайхамшгийн оронд зохиолд “Хэрвээ чи хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол ямар ч зам чамайг тэнд хүргэхгүй гэсэн байдаг.”

 

4. Нөөцүүд

Хямралаас эргэн сэргэхэд тань ажилчид, тоног төхөөрөмж, агуулахын нөөц бүтээгдэхүүн зэрэг бизнесийн онцлогоос хамаарсан олон төрлийн нөөц хэрэг болно. Та одоо байгаа болон цар тахал дахин дэгдэж болзошгүй гэж үзэн нөөцийн хуваарилалтыг зөв хийгээрэй.

 

5. Дүрэм журам, хийгдэх ажлууд

Хэрхэн хямралыг дахин давтахгүй байх вэ? гээд нэг эргэцүүлээрэй. Хариулт нь таны ямар бизнес эрхэлж байгаагаас шалтгаална. Хэрвээ та 1-2 салбартай дундаж хэмжээтэй дэлгүүр ажиллуулдаг бол бүх салбараар дагаж мөрдөгдөх ажилчид, үйлчлүүлэгчдийн  эрүүл аюулгүй байдлыг хангах дүрэм журмыг боловсруулах шаардлагатай. Хэрвээ танай ажилчид оффист олноороо сууж ажилладаг бол гэрээс нь ээлжлэн ажиллуулах зэрэг талаар бодоод үзээрэй. 

Танай салбарын өрсөлдөгч байгууллагууд ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж байгааг сайтар ажигла. Авч хэрэгжүүлэх сайн талууд юу байна, алдаанаас нь яаж суралцах вэ зэрэг хариултуудаа олоорой.

 

6. Онлайн хүрэлцээг нэмэгдүүлэх

Хүмүүсийн цахим орчинд зарцуулах цаг (мөнгө) өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Маш олон хүмүүс гэртээ байгаа нь тэднийг хэвийн амьдралаа үргэлжлүүлэх хүслийг мөн нэмэгдүүлж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд ресторан зоогийн газрууд хүргэлтийн үйлчилгээ, багш нар онлайн сургалтууд зохион байгуулж байгаачлан таны бизнес худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг бол онлайн худалдааг нэн даруй нэвтрүүлэх шаардлагатай. Олон хүн гэртээ байгаа энэ цаг үед тэдэнд хүрэх ганц арга нь цахимаар бараа бүтээгдэхүүнээ худалдаалах л болоод байна. Дараах асуултуудыг бизнес эрхлэгч танаас асуумаар байна:

  • Танд ямар нэг цахим худалдааны сайт байгаа юу?
  • Танай компанийн вебсайтыг хайж олоход хялбар байна уу?
  • Танай компанийн вебсайтыг утсаар үзэхэд хялбар байна уу?
  • Танай вебсайт хараа булаам байна уу?
  • Танай сошиал хаягууд мэдээллүүдээ шинэчилж байгаа юу?
  • Та хэрэглэгчидтэйгээ цахимаар харилцаж байна уу?
  • Онлайнаар мэдээлэл авж болох талаар харилцагчиддаа мэдэгдсэн үү?

 

7. Давтагдахаас урьдчилан сэргийлэх нь

Та хямралыг даваад гараад ирсний дараа дахин хямрахгүй гэх баталгаа байхгүй. Иймд одоогийн хямралаас сургамж авч, эдгээр сургамжаа дахин давтагдаж болохуйц хямралуудад хэрхэн хэрэгжүүлж болох талаар төлөвлөгөө гаргаарай.