Энэ цаг үед автомашин худалдаж авах 5 давуу  тал!

Хүйтний эрч чангарсан энэ үед автомашин худалдаж авах нь тийм ч муу шийдвэр биш юм. Яагаад гэвэл... 

1. Үнэ буурсан

Автомашин худалдаачид хөл хорионы үеэр удаан зогсолт хийсэнтэй холбоотой зогсоол дээрх машинууд нь дүүрсэн, дараагийн захиалсан машинууд гааль дээр ирсэн гэх олон шалтгаантайгаар эргэлтээ сайжруулах, хурдан хугацаанд алдагдсан ашгаа нөхөх зорилгоор машинуудынхаа үнийг зах зээлийн ханшаас буулгаад байна.

2. Нэмэлт үйлчилгээ шаардлагагүй

Өвөл орж ирсэн автомашинууд Монголын уур амьсгалтай зохицох өвлийн дугуй, тос масло, аккумулятор, баттерейны элэгдэл, антифризын шингэний сэлгэлт зэрэг үйлчилгээнүүд бүрэн хийгдсэн байдаг ба хэрэв дээрх үйлчилгээнүүд хийгдээгүй бол худалдан авах үнийн дүнгээс хасуулах, үнэ төлбөргүйгээр хийлгүүлэх зэрэг харилцан тохиролцоо хийх боломж өндөр байдаг.

3. Эрс тэс нөхцөлд тестлэгдсэн

Дулааны улиралд худалдаж авсан машинууд хүйтний эрч чангарахтай зэрэгцэн элдэв дуу чимээ гарах, хэвийн бус бензин зарцуулалт, моторын доголдол бий болох зэрэг асуудлуудтай нүүр тулдаг ба та одоо худалдаж авах машиндаа бүрэн хяналт хийх давуу талтай юм.

4. Санхүүжилтийн сонголт

Бэлэн мөнгөөр худалдан авалт хийхээс илүүтэй боломжийн зээлийн нөхцөлтэй худалдан авалт хийх нь ухаалаг сонголт байж чадах ба яг энэ цаг үед банк санхүүгийн байгууллагууд зээлийнхээ нөхцөлийг сулруулж, хүүгээ буулгасан байна. 

5. Төвлөрсөн үйлчилгээ

Авто худалдааны төвүүд болох 22 товчоо, Да хүрээ зэрэг газруудаас худалдан авалт хийх бол бүх төрлийн Банк, ББСБ, даатгалын компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй зэрэгцээд  байрлаж байгаа нь таны цагийг хэмнэж зөв шийдвэр гаргахад тань хялбар байх болно. 

 

Хэрэв та шинэ автомашинтай болох боломжийг судалж байгаа бол лизингийн зээлүүдээс хамгийн хурдан, шуурхай, уян хатан нөхцөлтэй газар дээр нь шууд шийдэх NETCAPITAL-ыг сонгохыг санал болгож байна. Зээлийн нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу