Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Өнөөдрийн сэдэв бол хуримтлал ба хөрөнгө оруулалт. 

Бид бүхний сүүлийн үед ихээхэн сонсож байгаа үг бол яахын аргагүй хөрөнгө оруулалт. Тэгвэл хөрөнгө оруулалт гэж яг юу вэ? Уншигч танаас тийм хол ойлголт уу? гэдэг асуултад хариулт өгье гэж бодож байна.

Хөрөнгө оруулалт гэдэг нь энгийн үгээр таны мөнгө хэсэг хугацаа өнгөрсний дараа тодорхой хэмжээгээр өсч үнэ цэнээ алдахгүй байх зарцуулалтыг хэлнэ. Хөрөнгө оруулалтын олон жишээ байж болно. Бидний мэдэхээр хувьцаа, бонд, ҮХХ гээд л гэхдээ эдгээрийн тухай дараа тухтай тайлбарлаж өгье. 

Эхний ээлжинд бидний амьдралд байх хамгийн ойрын жишээн дээр хөрөнгө оруулалт гэж юу болохыг тайлбарлая. Энэ бол үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх. 

За одоо төсөөлөөрэй. Хэрэв танд хотын төвд 40 мянгат хавьцаа, үйлчилгээний зорилгоор ашиглах объект худалдан авах мөнгө байлаа гэж үзье. Та шийдвэрээ гаргаж тухайн объектийг худалдан аваад хэсэг хугацаа өнгөрсний дараа /1 жил, 5 жил, 10 жил ч байж болно/ тэр хавийн ҮХХ-ийн үнэ өсч, үнэ цэн нэмэгдэх үед эргүүлэн худалдсанаар зөрүү ашиг хүртэж болно. 

Жишээ 2: Манай оронд үнэ цэн нь нэмэгдсээр байдаг хөөрөг, үнэт эдлэлийн жишээ дээр өөр нэг хөрөнгө оруулалтын хэлбэрийг тайлбарлая. Та хуучны үнэт эдлэлийн дэлгүүрээс 18-р зууны тэр аймгийн их гарын шүрэн хөөрөг худалдаж аваад үнэ цэн нь өсөх үед мөн адил зарж болно. Энэ нь танд нэг талаараа худалдаа наймаа мэт ойлгогдож болох ч энэ зарчмаар хувьцаа, алт, нефт түүхий эдийн зах зээлээс ашиг хүртэж болохыг хэлж байгаа юм.

Дээрх 2 жишээнээс хөрөнгө оруулалт бол урт болон богино хугацааны гэсэн үечлэлтэй байна. Богино хугацааны хөрөнгө оруулалт хийх нь танаас судалгаа хийх, хурдан шаламгай байх, нойроо хасах зэрэг ихээхэн хүчин чармайлт шаарддаг бол урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь танд тогтвортой илүү их өгөөж хүртэх боломжийг олгодог. 

Урт хугацааны хөрөнгө оруулалтын төрлүүд:

  • Компанийн хувьцаа (урт хугацаандаа өсөх болмжтой)
  • Засгийн газрын үнэт цаас
  • Компанийн бонд
  • Хуримтлалын даатгал
  • Хөрөнгө оруулалтын сан
  • Банкны хадгаламж

 

Та бүртгүүлээд үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл аваарай