Санхүүгийн эрсдэлээс сэргийлэх 5 алхам

Амьдралынхаа хэв маягт багахан өөрчлөлт оруулснаар та хэмнэлт хийж зорилгодоо хүрэх боломжтой.

Ирээдүйд учирч болох гэнэтийн санхүүгийн эрсдэлд бэлэн байх үүднээс хуримтлал үүсгэж эхлэх дараах 6 зөвлөгөөг хүргэж байна.

1.      Хуримтлуулах боломжоо тооцох: Өөрийн болон өрхийн төсвөө гаргаснаар  та сар бүр юунд мөнгө зарцуулж байгаагаа харж танах шаардлагатай хэрэглээгээ танаж хуримтлалд хэдийг хийх боломжтойгоо тооцоорой.

2.      Юунд зориулж хуримтлал үүсгэхээ тодорхойлох: Та зүгээр нэг хуримтлуулаад л байх биш ямар нэг зорилготой хуримтлуулах нь илүү үр дүнтэй байх болно. Энэ нь юу ч байж болно жишээ нь автомашины засвар, эмчилгээний төлбөр зэрэг гэнэтийн эрсдэлд зориулахаас эхлээд дараа жилийн гэр бүлийн аялал, байрны урьдчилгаа гэх мэт томоохон худалдан авалтад зориулан хуримтлал үүсгэх боломжтой. Та юуны түрүүнд яг ямар зорилгоор хуримтлал үүсгэхээ тодорхой болгож хэдий хэмжээний мөнгө хуримтлуулахаа тооцоолоорой.

3.      Боломжит хуримтлалын хэлбэрүүдийг судалж үзэх: Та юунд зориулж, хэдий хэмжээний мөнгө хуримтлуулахаа тооцоолсон бол одоо хуримтлалын боломжит сонголтуудыг судалж үзэхэд цагаа зарцуулаарай. Ихэнх хүмүүс мөнгөө хадгална гэхээр банкны хадгаламжийг төсөөлдөг ба бусад хэрэгслийг төдийлөн мэддэггүй. Тэгвэл танд дараах мөнгөө өсгөх боломжуудыг хэлж өгье.

a.       Сонголт 1: Компанийн Бонд – Банкны хугацаатай хадгаламжтай төстэй санхүүгийн хэрэгсэл юм. Манай оронд хүнсний үйлдвэрлэл, барилга, санхүүгийн байгууллагууд ихэвчлэн бонд гаргаж иргэд, хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Ихэнхдээ банкны хадгаламжаас өндөр хүүтэй байдаг ба эрсдэл багатай хэрэгсэл юм.

b.      Сонголт 2: Хувьцаа худалдаж авах- Өсөх боломжтой гадаадын болон дотоодын компанийн хувьцааг худалдан авч ногдол ашиг хүртэх боломжтой.

c.       Сонголт 3: Банкнуудын хадгаламж – Банкнуудын хадгаламжийн хүүг судалж харьцуулалт хийгээрэй. Мөн нэмэлт саналуудыг харж харьцуулалт хийхийг зөвлөж байна. Жишээлбэл хадгаламжийг дагалдуулан хөнгөлөлт үйлчилгээний эрх, хүү тооцох ялгаатай аргачлалууд, хадгаламжаа барьцаалан зээл авах нөхцөл зэргийг судалж үзэн өөрт аль тохирохыг сонгохыг зөвлөж байна.

4.      Хуримтлал үүсгэх мөн хөрөнгө оруулалт хийхээ бүү хүлээ: Хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийхийг төлөвлөж байгаа бол яг одоо эхэл гэж зөвлөх байна. Та хэдий чинээ өмнө хуримтлуулна төдий чинээ таны мөнгө нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.

5.      Хуримтлалдаа орлогынхоо хэдэн хувийг хийхээ мэдэхгүй байна уу?: Хэрэв та хэдэн төгрөг хуримлуулахаа мэдэхгүй байгаа бол орлогынхоо гуравны нэгийг хадгалаарай. Та өөрийн цалин болон орлогын гуравны нэгээр тогтмол хуримтлал хийснээр автомашин засварлах, байшин засах болон бусад гэнэтийн зардлуудаас үүсэх санхүүгийн бэрхшээлийг давахад амар байх болно.

6.     Нэмэлт:  Тууштай байх хэрэгтэй: Хуримтлал үүсгэж сар бүр тогтмол мөнгө хуримтлуулах нь эхэндээ мэдээж амаргүй ч хэсэг хугацааны дараа хэвшил болж цаашлаад амьдралын хэв маяг болох болно.

Эдгээр таван зөвлөмж таны ирээдүйд үүсэх санхүүгийн асуудлаас зайлс хийхэд туслах болно гэдэгт итгэлтэй байна.