Санхүүгээ удирдах, хэмнэх 8 арга

Цар тахал нь бидний өдөр тутмын төдийгүй санхүүгийн байдалд ч маш их нөлөөлсөн.

Заавал зарлага гаргахгүйгээр өөрөө хийж, хэмнэх боломжтой зүйлс байдаг. Хөл хориотой цаг үеийн нөхцөл байдлын үед мөнгөө хэмнэх 8 аргыг та бүхэнд хүргэе.

1. Төсвөө гаргах

Хэрэв та одоогоор төсвөө боловсруулж эхлээгүй байгаа бол нэн тэргүүнд заавал хийх ёстой. Төсөв гаргах гэдэг нь орлого, зарлагаа тогтмол хянах гэсэн үг юм. Та үүнийг сар бүр, тогтмол орлогоороо төсөвлөх боломжтой. Орлогын хэмжээ хэлбэлзэх тусам та төсвийн янз бүрийн өөрчлөлтийг туршиж үзээд, ямар зардлыг танаж болохыг харах боломжтой.

2. Гэнэтийн хэрэгцээний сан үүсгэх

Хэрэв та санхүүгийн асуудлаас болж стрессдэхгүй байхыг хүсэж байвал гэнэтийн хэрэгцээний сантай байх шаардлагатай.

Гэнэтийн хэрэгцээний сангийн хэмжээ нь таны сарын амьжиргааны зардлаас хамаарч өөр өөр байх боловч хамгийн багадаа гурван сарын хугацаанд гарах зардлыг тооцоолж, бүрдүүлэх хэрэгтэй. Гэнэтийн хэрэгцээний сан нь ажлын байрны цомхтгол, эрүүл мэндийн холбогдолтой гарах зардал гэх мэт тооцоолоогүй үйл явдлын ачааллыг бууруулж чаддаг байна.

Та энэхүү сангаа хадгаламжид хийх, бэлнээр хадгалах гэх мэт аргуудаас сонгож үүсгэх боломжтой. Мөн Нэткапитал Санхүүгийн Групп-д гэнэтийн хэрэгцээний сан үүсгэж түүнээсээ өгөөж хүртэж болохуйц өндөр хүүтэй хуримтлалын бүтээгдэхүүн байдаг. 

3. Эрчим хүчний хэрэглээгээ бага байлгаарай

Улсаас цахилгааны төлбөрийг хөнгөлж байгаа ч гэсэн та боломжит хэмжээгээрээ эрчим хүчний хэрэглээгээ бага байлгаарай.

Хөл хорионд гэртээ 24/7 байхдаа илүү их энерги зарцуулах тул цахилгаан зарцуулалтыг чухалчилж, өрөөнд байхгүй үедээ гэрлээ унтраах, ашиглагдахгүй байгаа цахилгаан хэрэгслийг салгаж хэвших нь зүйтэй. Жижиг гэлтгүй бүхий л зүйлс таны төлбөрт нөлөө үзүүлдэг.

4. Өндөр өгөөжтэй хуримтлалд мөнгөө байршуулах

Мөнгөө эрсдэл багатайгаар байршуулах хамгийн таатай арга бол өндөр өгөөж бүхий хадгаламжийн данс ашиглах явдал юм. 1.1%-иас дээш сарын хүү санал болгож буй байгууллагыг судалж олох хэрэгтэй. Танд зөвлөхөд засгийн газрын бонд болон компанийн бонд нь хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай хуримтлал юм.

Хорио цээрийн дэглэм нь санхүүгээ эргэлдүүлэх бус амраахад тохиромжтой үе байж болох бөгөөд ингэснээр та төсвөө дахин нягтлах боломжтой болно.

5. Үйлчилгээ үзүүлэгчрүү холбогдох

Олон үйлчилгээ үзүүлэгчид коронавирусын цар тахлын улмаас хүмүүст тусламж, хөнгөлөлт үзүүлж байгаа. Жишээ нь: Цар тахлын улмаас орлого, үйл ажиллагаа нь зогсонги байгаа хувь хүн байгууллагуудын зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, гэрээг шинэчлэх гэх мэт.

Танд ямар сонголт байж болохыг мэдэхийн тулд үйлчилгээ үзүүлэгчидрүүгээ холбогдоорой. 

6. Худалдан авалтаа хянах

Та уйдсан үедээ facebook эсвэл өөрийнхөө дуртай жижиглэнгийн худалдааны сайтаар зочилдог уу? Энэ нь хорио цээрийн дэглэмийн үед таны хуримтлалаас хумслах магадлалтай юм. Энэ үед онлайн худалдан авалт хийхээс зайлсхийх аргуудын нэг бол сэтгэл ханамждаа анхаарлаа төвлөрүүлэх явдал.

Сэтгэл хангалуун байх нь ямар нэг мөнгө шаарддаггүй, бас баяр баясгаланг өгдөг зүйлээ хийснээр бий болдог. Хөл хорионд байх үедээ гаргасан төлөвлөгөөгөө байнга санаж, онлайн дэлгүүр хэсэхийн оронд kindle эсвэл номоо уншсан нь хавьгүй дээр сонголт.

Бөөнөөр нь худалдаж ав, гэхдээ хэт ихдүүлэхээс зайлсхий. Бөөнөөр худалдаж авах нь нэгжийн үнээс хямд байдаг бөгөөд бага хэмжээний мөнгийг хэмнэх боломжтой болгоно. Амттан хэтрүүлэн худалдан авах шаардлагагүй. Харин хүнсний зайлшгүй шаардлагатай зүйлс худалдан авахаар гарахаасаа өмнө хийх хоолныхоо жагсаалтыг гаргаад худалдан авалт хийх хэрэгтэй.

Хүнсний дэлгүүр болон худалдааны байгууллагаар үйлчлүүлэхдээ хөнгөлөлтийн карт болон эрхээ шалгуулж хөнгөлөлт урамшуулал эдэлж, худалдан авалтынхаа НӨАТ-ын баримтыг бүртгүүлж 2%-ын буцаан олголтоо аваарай.

7. Мөнгө олох

Онлайнаар болон гэртээ байгаа үедээ хэрхэн мөнгө олох боломжтой талаар судалгаануудыг хийх хэрэгтэй. Ингэснээр та хуримтлалруугаа орлого хийх, гарах жижиг урсгал зардлуудыг хаах боломжтой.

8. Гэртээ үсээ засах

Хэрвээ та үс ургасан байхыг таашаадаггүй бол үсээ засах хэрэгтэй байх. Гэртээ үсээ будах, тайрах, засах арга замыг хайж олоорой. Үсээ өөрөө засахаасаа өмнө YouTube-ийн зарим видеог хайж үзэхийг зөвлөж байна.

Мөнгөө хэмнэж, гэртээ байгаа цагаа үр дүнтэй өнгөрөө. Та зардлаа хасах эсвэл автомат хадгаламж тохируулахаар шийдсэн эсэхээс үл хамааран мөнгөө хуримтлуулж эхлэх хэрэгтэй. Тодорхой бус үед санхүүгийн асуудлаа хянах нь сэтгэл санаагаа тайван байлгах, дархлаагаа дэмжихэд тус болно.