Нэткапитал санхүүгийн группийн ТУЗ-ийн хурал болж, амжилттай өндөрлөлөө.

Нэткапитал санхүүгийн группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны анхдугаар хурал 3 дугаар сарын 17-ы өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдлаа.
 
Ээлжит хурлаар группийн гүйцэтгэх захирлын орлогч Б.Хуншагай тэргүүтэй удирдлагын баг 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компанийн цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, группийн шинэчилсэн стратеги төлөвлөлт, алсын хараа, эрхэм зорилгуудыг батлууллаа.
 
Дэлхий дахинаа нүүрлэж буй шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, СЗХ-ны тогтоол, шийдвэрүүдийг мөрдлөг болгон ажиллаж, эдийн засгийн хямралтай саруудад харилцагчид үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж өрийн дарамт, санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд орохоос амжилттай сэргийлж шат дараатай арга хэмжээ аван ажилласан нь сайшаалтай байлаа.
 
Хуралдаанаар 2021 оныг Дижитал шилжилтийн жил болгож дотоод болон гадаад ажиллах орчныг 100% цахим хэлбэрт шилжүүлэн ажиллахыг цохон хэлэлцлээ.

ТУЗ-ийн ээлжит хуралд Группийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий, хараат бус гишүүн Ц.Мөнхбат, АХБ-ны хөрөнгө зохицуулалтын газрын захирал Л.Тэмүүжин, Богд банкны Эрсдэлийн газрын захирал С.Оргодол нарын гишүүд биечлэн оролцож "СПЕК" ХХК-н захирал  Ш.Чуданжий, “UA Properties”-ийн А.Урангоо нарын гишүүд хэсэгчилсэн хорионы улмаас цахим хэлбэрээр тус тус оролцлоо.