card

Нэткапитал санхүүгийн групп ISO 9001:2015 нэвтрүүлсэн анхны ББСБ боллоо.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэткапитал Санхүүгийн Групп нь 2008 оны 09-р сарын 09-ний өдөр Монголын банк санхүүгийн салбарт зээл, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулагдсан. Монгол орон даяар 36 салбар нэгж, 500 гаруй ажиллах хүч, 100,000 гаруй харилцагч, үйлчлүүлэгчтэйгээр 16 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн ууган компаниудын нэг юм.

Алсын хараа Эрхэм зорилго

Үнэт зүйлс

  • Дижитал банкийг таны гарт
  • Дижитал эринд финтек хувьслаар манлайлна
  •  Харилцагч төвтэй
  •  Хиймэл оюунд суурилсан байгууллага
  •  Платформ бизнес модель
  •  Ажайл байгууллага
  •  Инноваци ба Бүтээлч байдал (Дизайн тинкинг ба Дизайн спринт)

 

КОМПАНИЙН ЧАНАРЫН БОДЛОГО

Нэткапитал санхүүгийн групп нь дижитал эринд финтек хувьслаар манлайлан ажиллах эрхэм зорилгын хүрээнд чанарын удирдлагын тогтолцооны MNS/ISO 9001:2016 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Компанийн чанарын бодлого:

  • Холбогдох хууль тогтоомжид нийцсэн, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргаж, платформд суурилсан бизнес модельтойгоор, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүнээс шалтгаалах чанарын эрсдэлийг багасгаж тасралтгүй сайжруулснаар хэрэглэгчээ эрхэмлэн салбартаа манлайлна.
  • Бодлогын хүрээнд дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:
    • MNS/ISO9001:2015 стандарт болон үйлчилгээний стандартыг салбарууддаа нэвтрүүлж, хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлган тогтмол сайжруулснаар үйлчилгээний чанараараа салбартаа манлайлна.
    • Хүнээс шалтгаалах чанарын эрсдэлийг бууруулахын тулд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг автоматжуулна.
    • Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж компанийн бизнес процессыг сайжруулсан финтек компани байна.
    • Дотоод үйл ажиллагааны уялдаа холбоо ба бизнесийн процессыг тасралтгүй сайжруулан МУ-ын хууль тогтоомжид нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хурдан шуурхай хүргэнэ.
    • Группийн зохистой засаглал ба тогтолцоог бий болгож ажилтнуудынхаа хувийн болон мэргэжлийн өсөлт хөгжилтийг дэмжин ажиллана
КОМПАНИЙН ЧАНАРЫН БОДЛОГО

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

  1. Групп нь харилцагчид үзүүлж буй уламжлалт болон дижитал санхүүгийн үйлчилгээндээ Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
  2. Групп нь харилцагч болон технологийн түншүүд, гуравдагч байгууллагатай хамтарч ажиллахдаа мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
  3. Өгөгдөл, мэдээлэл, оюуны өмч, хувь хүний мэдээллүүд нь группийн үнэ цэнэ агуулсан хөрөнгөд тооцогдох бөгөөд зөвшөөрөлгүй нэвтрэлт, өөрчлөлт болон устах, эвдрэх, алдагдах зэрэг болзошгүй эрсдэлээс хамгаалагдсан байна.
  4. Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог тасралтгүй сайжруулж, МАБ-ын бодлогын хүрээнд дараах зорилтуудыг биелүүлэхийг зорьж ажиллана. Үүнд:
  • Мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтэц, программ хангамж, мэдээллийн сүлжээ, түүнчлэн мэдээлэл боловсруулах аппликэйшн, хадгалах өгөгдлийн сан зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон  хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийнэ.
  • Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахын тулд олон улсын сайн туршлага, стандарт /ISO27001:2013 г.м/ зэргийг Групдийн онцлогт тааруулан оновчтой нэвтрүүлнэ.
  • Групп нь үйл ажиллагааг зохицуулагч байгууллагуудаас гаргасан заавал дагаж мөрдөх дүрэм, журам, гэрээний үүрэг ба нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллана.
  • МАБ-ын бодлогын хэрэгжилт нь ажилтан, аутсорсингийн нөөц, сонирхогч талууд, харилцагч, бизнесийн түнш, үйлчилгээ үзүүлэгчдэд мөн хамаарах бөгөөд бодлогын талаарх ойлголтыг өгч, хамтран ажиллана.
  • МАБ-ын бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй байлгахын тулд хэмжих үзүүлэлтээр тогтмол хянах, дүн шинжилгээ хийх замаар байнгын сайжруулдаг байна.
  • Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил, будилааны /мэдээлэл задруулах, халдлагад өртөх, луйвар гарах, гэнэтийн осол, давагдашгүй хүчин зүйлс тохиолдох / үед үр дүнтэй арга хэмжээ авч ажиллах бөгөөд тайлагналын механизмыг хэрэгжүүлж, ирээдүйд дахин давтагдахаас сэргийлж үндсэн шалтгаанд суурилсан дүн шинжилгээ хийдэг байна.
  • Харилцагч, хамтрагч байгууллагын хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг зорино.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

ТҮҮХЭН ХӨГЖИЛ