card
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Бид алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, ёс зүйн дүрмийн хүрээнд хүний нөөцийн бодлого тодорхойлж группийн хүн хүчний төлөвлөлт, хүний нөөц бүрдүүлэх, сонгон шалгаруулах, тогтоон барих, дасан зохицуулах, сургаж хөгжүүлэх, залгамж болон түлхүүр ажилтан бэлтгэх, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг тодорхойлон ажилладаг. Үүсгэн байгуулагдсан цагаасаа ажилтнуудынхаа ерөнхий болон мэргэжлийн чиг үүргийн мэдлэг ур чадварыг тогтмол сайжруулан, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж ''Хүчээр бус, хүслээрээ суралцах'' уриан дор ''Тасралтгүй суралцах'' соёлыг байгууллагадаа түгээн сургалт хөгжлөөр ханган ажиллаж байна.


БИДНИЙ НЭГ БОЛСНООР
  • Эерэг дулаан уур амьсгалтай, тохилог таатай орчинд ажиллах

  • Удирдлага-ажилтнуудын найрсаг жигд харилцаатай соёлд нэгдэх

  • Залуу эрч хүчтэй, найрсаг хамт олны нэг болж тасралтгүй суралцах

  • Олон улсад нэвтэрсэн сайн ажлын арга барилаас эзэмших

  • Өсөн дэвших нээлттэй бодлого, тэгш боломжоор хангагдах

  • Амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх сонирхлын клубуудад хамрагдах


АЖИЛД СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЧИМ

Бид ажилтныг бүрдүүлэх, сонгон шалгаруулах функц дээрээ хүний нөөцийн нээлттэй бодлого баримтлан ажилладаг. Байгууллагын зорилго ажилтан таны зорилготой нийцэж байхаар мэдлэг, ур чадвартай ажил горилогчийг ''Зөв хүнийг, зөв албан тушаалд, зөв цагт'' сонгон шалгаруулж авахыг зорин ажиллаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЕ ШАТ

Анкет хүлээн авах > Анкетын сонгон шалгаруулалт > Шалгалт, тест > Ярилцлага уулзалт > Ажилд авах санал