card

ХАРИЛЦАГЧИЙН ЭКСПЕРИНСИЙН ЖУРАМ

ХАРИЛЦАГЧИЙН ЭКСПЕРИНСИЙН ЖУРАМ

Нэткапитал санхүүгийн групп нь Харилцагч төвтэй байгууллага бөгөөд Олон улсын Дижитал харилцагчийн туршлагын стандарт IDCXS2022:02, ISO9001:2015 стандартуудад ыг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг  юм. Бид салбараар болон дижиталаар бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчид таатай, хурдан шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, харилцагчийн сэтгэл ханамжийг  өндөр түвшинд хүргэхэд дараах 5 зарчмийг мөрдлөг болгон ажиллаж байна.

Ил тод байдал

Группын тухай мэдээлэл, бодлого, дүрэм, журмууд болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаархи мэдээллүүдийг бүх сувгаараа мэдээлж ажиллана. 

Хүртээмжтэй байдал 

Хүн бүрд эрх тэгш шударга хандан, харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчилгээ үзүүлэн хялбар,ойлгомжтой байна

Найрсаг үйлчилгээ

Ажилдаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай ажилтнууд нь таньд эелдэг,найрсаг үйлчилгээ үзүүлнэ

Мэдээллийн нууцлал

Харилцагчийн бүх төрлийн  хувийн мэдээллийн нууцлалыг Монгол улсын хууль тогтоомж, Группийн дотоод дүрэм, гэрээ болон ISO/IEC27001:2013 мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартын дагуу ханган ажиллана.

Хариуцлагатай үйлчилгээ

Бид  хэрэглэгчийн  санал, гомдолыг бүх сувгаар хүлээн авч хурдан шуурхай, үнэн зөв шийдвэрлэн ажиллана. 

Харилцагч таны  гомдлыг стандарт хугацаанд багтаан шийдвэрлэнэ.

Хүлэээн авах

Лавлах утас 7500-6666, салбар , сошиал сувгууд, имэйл

Бүртгэл 

Харилцагчийн гомдлыг Hubspot  програмд бүртгэнэ

Шийдвэрлэх 

Гомдлыг холбогдох газар алба  нэгж нь стандартад заасны дагуу хурдан шуурхай, үнэн зөв шийдвэрлэнэ. 

Хариу өгөх

Гомдлын хариуг харилцагчид боломжит сувгаар нь өгнө.

ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ

Группын нийт ажилчид харилцагчийн эксперинсийн бодлогод заасны дагуу харилцагч бүрт эрх тэгш хандаж, мэргэжлийн, соёлтой байж, харилцагчид чирэгдэл учруулахгүйгээр зөв оновчтой чиглүүлэн харилцагчийн шаардлага, хүсэлтийг хурдан шуурхай хангах стандартыг мөрдөн ажилладаг.

ХАРИЛЦАГЧИЙН ЭКСПЕРИНСИЙН ЖУРАМ