КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ
Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдсан ББСБ бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжоос гадна банкнаас бусад зохицуулалттай салбарын зохицуулагч Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)- оос баталсан Компанийн засаглалын кодексийг дагаж мөрдөх үүрэгтэй.
Бид СЗХ-ноос баталсан “Компанийн засаглалын кодекс”-ийн үнэлгээний дагуу:
2022 онд ТОП 5 ББСБ-н нэг
2023 онд дахин ТОП 5 ББСБ-н нэг болов.
Цаашид засаглалын үйл ажиллагааг илүү сайжруулах, олон улсын жишигт хүргэх тал дээр анхаарч ажиллаж байна.
Төлөөлөн удирдах зөвлөл
Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт хувьцаа эзэмшигчдээс сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ”) нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарахаар заасан асуудлуудаас бусад бүх асуудлаар шийдвэр гаргадаг.2024 оны 05 дугаар сарын байдлаар ТУЗ нь Хувьцаа эзэмшигчдээс нэр дэвшүүлсэн 1 гишүүн, 6 хараат бус гишүүнээс бүрдсэн бүрэлдэхүүнтэй байна.
ТУЗ-ийн даргын үүргийг хувьцаа эзэмшигч бус, хараат бус байр суурьтай гишүүн гүйцэтгэдэг ба ТУЗ-ийн бүрэлдэхүүнд банк, технологи, үл хөдлөхийн салбарын олон талын туршлагатай, ур чадвартай гишүүд ажилладаг.
Нийт гишүүдийн 85-с дээш хувь нь хараат бус гишүүн байдаг тул шийдвэр гаргалт хараат бусаар гардаг.